“Тамын 50” гэгдэх авто замын гүйцэтгэгчдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

“Тамын 50” гэгдэх авто замын гүйцэтгэгчдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

“Тамын 50” гэгдэх авто замын гүйцэтгэгчдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт энэ өдрүүдэд Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто зам дээр ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.

2013-2015 онд баригдсан уг замыг одоо болтол улсын комисс ашиглалтад хүлээн аваагүй төдийгүй гурван ч удаа ажилласан комиссийн зүгээс тодорхой үүрэг, даалгаврууд өгсөн боловч засаж, залруулах талаар ямар ч ажил хийгдээгүй өдий хүрчээ.

МСРС компанийн хийсэн барилгын зургийн алдаанаас эхлүүлээд тендер шалгаруулах, ажил гүйцэтгэх, хяналт тавих гээд бүх л шатанд алдаа дутагдалтай ажилласнаас болж чанаргүй зам баригджээ. Хариуцлагагүй гүйцэтгэгч Чайна Жео компани хариуцлагагүй хандаж, чанаргүй хийсэн барилгын ажил дээр нэрмээс болж захиалагчийн талаас хяналт тавьж, ажилласан сэтгэлгүй, чадваргүй холбогдох газруудын балгаар зүүн бүсийн иргэд сүүлийн 10 жил  хохирч байна.

Олон жилийн хугацаанд ард иргэдийг чирэгдүүлж, туйлдуулсан асуудалд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт орон нутгийн иргэдээс уучлалт хүсэж, тухайн замтай холбоотой асуудалл хариуцлагагүй хандсан шат шатны хариуцан ажилласан байгууллага, аж ахуй нэгжид хариуцлага тооцохоо мэдэгдлээ.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд олон сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарын нүүр үзсэн уг замыг засаж сайжруулах, гарсан алдаа дутагдлыг арилгах талаар ямар ч арга хэмжээ авч ажиллаагүй нь иргэдийн зүгээс шүүмжлэл дагуулж байгаа.

Уг замыг иж бүрэн шинэчилж засварлах талаар Зам тээврийн хөгжлийн сайдын зүгээс тодорхой санал, санаачлага гаргаж, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн нартай хамтран ажиллаж, 2024 оноос засварын ажлыг эхлүүлэхээр боллоо.

Засварын ажил дуусах хүртэлх хугацаанд замын эвдрэл гэмтлийг тодорхой хэмжээгээр засах, иргэдийг аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхийг Дорнод АЗЗА, Зам, тээврийн хөгжлийн төвд үүрэгдлээ.

"Тамын 50" гэгдэх уг замыг засаж, шинэчлэхийн хажуугаар ийм байдалд хүргэсэн зураг зохиогч, гүйцэтгэгч, хяналт тавьсан этгээдүүдтэй хатуу хариуцлага тооцно.  "Чайна Жео" компанитай шүүхийн маргаан иргэний журмаар үүсгэж тодорхой нөхөн төлбөрийг авсан, гэхдээ асуудал үүгээр дуусахгүйг сайд С.Бямбацогт сануулаад, Хууль хяналтын байгууллагад шилжүүлж, эрүүгийн хариуцлага тооцуулахаар боллоо.

Зам тээвэр хөгжлийн яамны зүгээс 2023 оныг "Бүрэн цахимжсан-бүтээмжийг дээшлүүлж, хариуцлага үр дүнг тооцох жил” болгон зарласан. Уг ажлын хүрээнд дахиж ийм асуудал автозамын салбарт гаргахгүй байх талаар бүх арга хэмжээг авч ажиллана гэдгээ салбарын сайд нь мэдэгдээд байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
6
ЗөвЗөв
5
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-28 202.179.31.242

Зүүн зүг рүү явж байгаад хүмүүс энэ замаас болж маш их цаг алддаг. Машин эвдрэх, дугуй хагарах асуудалтай ёстой тамын замдаа

Avatar

Нэргүй 2023-07-28 122.201.22.102

zam barilga guuriin ajil hiisen kompaniud tedgeer buteen baiguulaqltiig chanargui hiisnees bolj uls oron mashih hohirch bn,tiim bolohoor tedgeeriig guitsetgesen kompaniudad hatuu hariutslaga tootsoh ni zuv ugui bol iim baidal hezeech zogsohgui ulsiin mungu urssaar bh bolno

Avatar

ИРГЭН 2023-07-28 103.212.118.158

ЭНЭ ТАМЫН ЗАМЫГ ХУУЛЖ ХАЯАД ШИНЭЭР ТАВИХ ЁСТОЙ. ГАРАХ ЗАРДЛЫГ ХАРИУЦЛАГАГҮЙ ГҮЙЦЭТГЭГЧЭЭС ГАРГУУЛ!

Avatar

Би 2023-07-28 202.55.188.81

юун 24он бэ үхсэн ацаа хийгээд бгаан яг одоо эхэл тулган шаардаж байна чадахгүй бол огцор

Avatar

Нэргүй 2023-07-28 202.9.46.175

24 оны сонгуулийн шру болгож ашиглахаар тоочиглож байнаа

Avatar

Энхээ 2023-07-28 202.179.26.253

Тухайн үед Зтя ажиллаж бсан Жаргал тэргүүтэй авилгалчид үүнд шууд буруутай . Авилгал авч хууль бусаар хөрөнгөжсөн Жаргал мэтийн хулгайч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой . Хичнээн хүний амь нас хохирч ,эд хөрөнгөө алдав даа . Тухайн үед зам барьж бсан бүх компани энэ Жаргал гэж нөхрийг бүгд мэднэ . Урьд нь замийн цагдаагаас авилгал авч хөөгдсөн хулгайч хүн ЗТЯ газрийн дарга болж ирдэг . Сонин шүү .

Avatar

Нэргүй 2023-07-28 192.82.89.77

МАН 100 жил засаглахдаа замаа ч тавьж чадахгүй, хариуцлагаа ч хүлээх чадамжгүй ичиг ичиг.

Avatar

Зочин 2023-07-28 202.126.90.99

Хүүхдийн 100 орчмын замыг засахдаа халтуурдаж хавь орчмын газрыг арилахгүй замын хараар бохирдуулж байхыг өнөөдөр харлаа. Нэг зам засах гээд орчин тойрны нь маш муухай бохирдуулж байгааг Гүйцэтгэгч арилгуулах юмсан‼️

Avatar

Нэргүй 2023-07-28 213.87.148.219

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-28 59.153.115.242

Баянхошууны хуучин эцсийн хойшоо явдаг буудлын урд хурд саагч давангуут суудлын машины дугуй далд орох нүх үүсээд хэд хонож байна үүнд хэн хариуцлага хүлээх юм бол,сар гаруйн дараа сургууль эхлэхэд энд бөөн түгжрээ үүснэ,яагаад гэвэл ганц урсгалаар явж байгаа тул.Хариу хариу хариу

Avatar

Нэргүй 2023-07-28 192.82.89.169

Энэ нөхдүүд шүүхийн өмнөөс яриад яахав дээ. Гачууртын боссдоо эрүүгийн хариуцлага яриагүй байж, 10 жил эдлэж хэрэглэсэн замын Хятад боссуудад эрүүгийн хариуцлага тооцно гэнээ. Нөгөөдүүл нь одоо хаа ч байгаам билээ Коронөгоор явчихсан ч юм бил үү .Хөх инээд хүргэчихлээ.

Avatar

Нэргүй 2023-07-28 64.119.17.242

100 200 300 jiliin daraa ch iimeeree bj bval ih yum mongolchuud

Avatar

Нэргүй 2023-07-28 188.162.254.100

дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !

Avatar

Зочиг 2023-07-28 202.126.88.154

Дураараа ярих юм.

Avatar

Нэргүй 2023-07-28 192.82.68.155

МСРС компанийн захирал Батсайхан гуай их оодорч байсан даа нөгөө алдарт Махбалтай бас л холбоотой шүү дээ. гүйцэтгэгч х***а нар бол хэцүү шүү хянат яаж хийхээс хамаарч ажилладаг гарууд шүү. Хяналт хийсэн ЗТХЯ-ны гарууд бас л их ноотой бөөн авилгал гарууд

Avatar

Нэргүй 2023-07-28 202.179.24.114

МСРС компанийн захирал Батсайхан гуай бол Монгол улсын гавъяат барилгачин мундаг хүн шүү дээ.Гавъяат барилгачин хүн алдах ёсгүй баймаар ???

Avatar

зочин 2023-07-28 169.150.218.57

10 эилийн дараа хариуцлага тооцно ч гэх шиг. элэг аваад хяачлаа шд

Avatar

Нэргүй 2023-07-28 202.126.90.119

2024 оноос засварын ажил нь эхлэх л юм байна. Ядаж сонгууль хүртэл засвар хийгдэх л байх. тэгээд цаашдаа засвар нь аажимдуухан үргэлжлээд л дараагийн сонгууль хүрчих байх аа.

Avatar

Нэргүй 2023-07-28 192.82.75.103

Ха ха чадах уу. Сонгуулийн шоу хийгээд яахав. Одоо болорчулуун мал нь

Avatar

Нэргүй 2023-07-28 66.181.160.119

бүгдийн атг шалга хорь яялын өгөөл ачуул

Avatar

Нэргүй 2023-07-28 64.119.26.160

yadaj naad bga dr n nemj huchaarai daa, manaih zam zasna gj huuchniig n huulaad taviqd bdag, ter ih buruu yum bilee shuu.

Avatar

Нэргүй 2023-07-28 202.55.191.130

50-han km zam hahahahahahaha

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж