Хэнтийд Ц.Бямба-Отгоныг унасан гэж будилаан хутгав

Хуучирсан мэдээ: 2023.07.28-нд нийтлэгдсэн

Хэнтийд Ц.Бямба-Отгоныг унасан гэж будилаан хутгав

Хэнтийд Ц.Бямба-Отгоныг унасан гэж будилаан хутгав
Хан Хэнтий аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаан өнөөдөр /2023.07.28/ гурвын даваагаар үргэлжилж байна. Гурвын даваанд Улсын гарьд Ц.Бямба-Отгон, сумын заан Р.Алтаннаран нар хүч үзэн барилдаж, хөлийн цэцийн шийдвэрээр Р.Алтаннаранг давсан гэж үзэв. Цэцийн энэ шийдвэр наадамчин олны дунд маргаан дагуулж, нутгийн бөхөө дэмжсэн гэж шүүмжилж байна.

Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдаанаар Увс аймгийн Ховд сумын харьяат Сүлд биеийн тамир спортын хорооны бөх Монгол Улсын Даян аварга Н.Батсуурь Өвөрхангай аймгийн харьяат Улсын харцага Ц.Бямба-Отгоныг амлан авсан. Тэгвэл Өвөрхангай аймгийн харьяат Улсын харцага Ц.Бямба-Отгон Монгол Улсын Даян аварга Н.Батсууриар найм давж, Монгол Улсын гарьд цолны болзол хангасан юм.

Иргэн Т.Мөнгөнбаяр өчигдөр /2023.07.27/ өөрийн цахим хуудастаа Хэнтий аймгийн үндэсний сурын холбоонд гомдолтой байгаагаа мэдэгдсэн. Тэрбээр "Хэнтий аймгийн сурын холбоо булхай хийж, охиныг минь шагналт байранд орсон гэж хэлээд явуулсны дараа дахин үлдсэн хүүхдүүдийг найман сум тавиулж, шагналт байрыг шинээр зарласан байна.

Хэрэв охин минь хол тасархай түрүүлсэн ч нэмэлт найман сумыг нь тавиулсан бол би гомдолтой байна гэж хэлэхгүй байсан. Ажил амьдралаас шалтгаалж, унаган нутгийнхаа 100 жилд оролцож чадаагүй ч охиныхоо хичээл зүтгэл, урмыг нь хугалсан үйл явдал болсонд харамсч байна. Найман сум тавихаа мэдэгдсэн бол ийм асуудал үүсэхгүй. Миний охин Өвөрхангай аймгийн сурын Шонхор клубд харьяалагддаг. Үндэсний сураар найман сар хичээллэж байгаа" гэсэн. Энэ мэт Хэнтий аймгийн түүхт 100 жилийн баяр наадмын бөхийн барилдаан, сур харваа будилаан дагуулж, олны шүүмжлэлд өртөв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж