Италийн түймрийн улмаас Сицилийн нисэх онгоц хаагджээ

Италийн түймрийн улмаас Сицилийн нисэх онгоц хаагджээ

Италийн түймрийн улмаас Сицилийн нисэх онгоц хаагджээ

Европын өмнөд хэсгээр хэт халууны улмаас Грек, Итали зэрэг орнуудад түймэр гарч, их хэмжээний хохирол учруулж байна. Тодруулбал, Италид гарсан түймрийн улмаас Сицили арлын Палермо нисэх буудал Мягмар гаригт хаагдаж, олон тооны нислэг цуцлагджээ.

Италид энэ долоо хоногийн эхээр агаарын температур Цельсийн 47 градус хүрч халсан байна. Улмаар тус улсад 16 хотод хэт халуунаас сэрэмжлүүлэх улаан түвшний анхааруулгыг зарлаад байгаа аж. Сицили аралд сүүлийн өдрүүдэд нөхцөл байдал улам хүндэрч, гэрэл цахилгаан, ундны усны хангамж тасалдаж эхэлжээ. Гал сөнөөгчид түймрийг унтраахаар өдөр шөнөгүй ажиллаж байгаа ч гал хурдацатай тархаж буйгаас орон нутгийн галт тэрэг, автозамууд ч хаагдсан байна.

Үүний зэрэгцээ Грекийн аралд түймэр гарснаас 19 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-28 213.87.148.219

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-07-28 202.126.89.77

Ядаж гарчигаа зөв биччихээч. Монголчууд тулдаа буруу уншиж, зөв ойлгож байна. Ийм хариуцлагагүй бичээч нар бас байхаа? Танай сайтад Редактор гэж байхгүй юу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж