Оросын элитүүд Тайландын Пукет аралд "үүрэлж байна"

Оросын элитүүд Тайландын Пукет аралд "үүрэлж байна"

Оросын элитүүд Тайландын Пукет аралд "үүрэлж байна"

Тайландын хамгийн том арал болох Пукет нь аялал жуулчлалаараа алдартай. Тэгвэл Путин Украинд дайн эхлүүлснээс хойш Оросын элитүүд гадагшаа дүрвэж эхэлсэн бөгөөд тэр дундаа Пукет аралд үл хөдлөх худалдаж авах нь өсчээ. Энэ оны эхний зургаан сард Тайландад 790 мянга гаруй орос хүн ирсэн байна. Энэ нь 2022 оны мөн үетэй харьцуулахад 1000 хувь нэмэгдсэн үзүүлэлт гэдгийг Тайландын аялал жуулчлал, спортын яамнаас мэдээлжээ.

Түүнчлэн Тайландад ирсэн оросуудын талаас илүү хувь нь Пукет арлыг зорьсон гэж аялал жуулчлалын холбооноос онцлов. Аралд ирж буй оросуудын олонх нь түр хугацаагаар амрах зорилгоор биш үл хөдлөх худалдаж авах сонирхолтой байгаа анхаарал татжээ. Өнгөрсөн онд 338 хотхон зарагдсаны тал хувийг оросууд худалдаж авсан гэж үл хөдлөх хөрөнгийн агентлаг мэдээлсэн байна. Улмаар аралд үл хөдлөх худалдан авч буй үндэстнүүдийг оросууд тэргүүлжээ. 

Ийнхүү Тайландад оросууд олноороо ирэх болсноор орон нутгийн иргэд хүн амын шинэ бүтцэд дасан зохицож эхэлжээ. Тухайлбал, Пукет арлын нисэх буудалд орос хэлээр мэдээлэл хүргэж эхэлсэн бөгөөд орос ресторанууд, орос хоолууд элбэг болсон байна. Мөн энэ сард Пукет аралд Оросын консулын газар нээгджээ.

Хэрэв оросуудын урсгал энэ хэвээр үргэлжилбэл Пукет удахгүй Дорнын "Жижиг Орос" гэдгээрээ алдаршина гэж ажиглагчид дүгнэж байна.

ЭХ СУРВАЛЖ: ROBB REPORT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-28 213.87.148.219

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-07-28 139.5.217.237

Эд нар оросын элитүүд биш, ардчилагч нэртэй хулгайчууд. Ардчилсан хувьсгал гэх луйврын ажиллагаа явуулж,орос орныг сүйрүүлж,нийгмийн өмчийг цусалсан этгээдүүд.Эдний ажиллагааны дүнд оросын 13000 үйлдвэр аж ахуйн газрууд нэг өдөрт дампуурч,жилийн имфляц 200 гаруй болж байжээ. Дэлхийн нийт бүтээгдэхүүний 13 хувийг үйлвэрлэж байсан орос нэг хувийг ч үйлвэрлэх чадваргүй болсон.Нийт баялагийн 3-ны нэгийг гадаад рүү зөөсөн.Нутгийнхаа болон иргэдийн 40-өөд хувийг алдсан

Avatar

Нэргүй 2023-07-28 202.126.92.98

Хэн та нарыг хөрш орон луугаа дайрч дайн байлдаан хий гэсэн юм, нутагтаа очиж наад агсам, согтуугаа тавь, манайхаас яв…

Avatar

Зочин 2023-07-28 103.229.122.146

Худлаа ярьдаггүй, хулгай хийдэггүй, архи ууддаггүй Орос хүн байдаг юм уу ? Ер нь…

Avatar

Зараа 2023-07-28 124.158.65.29

бид өөрсдөө хичээцгэе, орчин цагийн монгол гэх мануус явж явж хүний адаг болж өнгө хувирцгаагаад л байгаашд …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж