Олон улсын химийн 55-р олимпиадаас Монголын гурван сурагч шагнал хүртэв

Хуучирсан мэдээ: 2023.07.28-нд нийтлэгдсэн

Олон улсын химийн 55-р олимпиадаас Монголын гурван сурагч шагнал хүртэв

Олон улсын химийн 55-р олимпиадаас Монголын гурван сурагч шагнал хүртэв

Олон улсын химийн 55 дугаар олимпиад Швейцарын Цюрих хотод 2023 оны долдугаар сарын 16-ны өдрөөс 25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, 87 улсын 348 сурагч мэдлэг, оюунаа уралдууллаа.

Тус олимпиадаас Монгол улс 2 хүрэл, нэг тусгай байрын шагнал хүртэв.

“IChO 2023” нээлтийн үйл ажиллагаа нь улс бүрийн ахуй соёлын онцлогийг график зургаар үзүүлж, шалгарч ирсэн багийн сурагчдыг танилцуулсан нь өмнөх олимпиадуудын нээлтийн үйл ажиллагаанаас ялгаатай болов.

Олон улсын химийн 55 дугаар олимпиадын хаалтын ажиллагаа долддугаар сарын 24-ний өдөр болж, дүнгээ танилцууллаа.  Олон улсын химийн олимпиадын хаалтын ажиллагаагаар сурагчдын эзэлсэн байр, медаль тодорч зарлагддаг уламжлалтай.

Монгол Улсыг төлөөлөн Олон улсын химийн 55 дугаар олимпиадад 4 сурагч оролцсоноос:

  • Орчлон сургуулийн сурагч А.Амартүвшин хүрэл медаль
  •  Орчлон сургуулийн сурагч Б.Номин-Ундрах хүрэл медаль
  • Шинэ Монгол Харумафужи сургуулийн сурагч Б.Эрмүүнболд тусгай шагнал тус тус хүртлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж