Найр наадамд "дарагдсан" нүүрсний хулгай

Хуучирсан мэдээ: 2023.07.31-нд нийтлэгдсэн

Найр наадамд "дарагдсан" нүүрсний хулгай

Найр наадамд "дарагдсан" нүүрсний хулгай

Наадмын  дараа намар гэдэг. Харин энэ жилийн тухайд Төв, Хэнтий, Архангай, Завхан, Говь-Алтай гэсэн таван аймгийн 100 жилийн ойн тохиож буй. Аймгуудын 100 жилийн ой тохиож буйгаас гадна сумдын 100 жилийн ой шил шилээ даран болж байна. Хэнтий, Архангай, Завхан, Төв аймгийн 100 жилийн ой ёслол төгөлдөр эхлэхэд  улс орныг залж, залуурдаж яваа улстөрчдөөс авахуулаад, урлаг соёлынхон “улны” тодотголтой иргэд ч хөл хөөрцөг болж байна. Найр наадмын нүргээнд олон ч асуудал нам дарагдаж байна. Тэр дундаа нүүрсний гэх тодотголтой хэрэгт нэр холбогдсон албан тушаалтнуудын хэрэг хууль шүүхийн байгууллагуудын хаана нь очоод гацсан талаар ярих ч хүн алга, мэдэх ч хүн алга…

Хэдхэн сарын өмнө идэр есийн хүйтнийг ч ажралгүй  төв талбайгаа гороолж,  Соёлын төв өргөөнд сар гаруй хугацаанд амьдарч, суулт зарласан иргэдийн тэмцэл ямар ч үр дүнд хүрэхгүй нь. Тэр ч бүү хэл нүүрсний гэх хэрэгт нэр холбогдсон цаашлаад  УИХ-ын бүрэн эрхээсээ түдгэлзсэн  гишүүд, төрийн өндөр дээд албан тушаалтнууд наадмын хүндэтгэлийн индэрт заларч, ард иргэдтэйгээ алсаас гар даллан мэндчилж сууна.

Хэд хоногийн өмнө Шүүхийн ерөнхий зөвлөлөөс /2023.07.26/ шүүхийн 2023 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцуулсан.Нийслэлийн прокурорын газраас нүүрсний гэх тодотголтой хэргийг танилцуулбал, 63 хүнд холбогдох 8 хэрэг анхан шатны шүүхэд иржээ.

Үүнээс 33 хүнд холбогдох таван хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн, 30 хүнд холбогдох гурван хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байна.

Нүүрсний хэрэгт холбогдуулан 37 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Давхардсан тоогоор 6 хүнд тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, 26 хүнд хязгаарлалт тогтоох, 16 хүнд цагдан хорих арга хэмжээ авсан. Давж заалдах шатны шүүхэд 10 хүнд холбогдох 2 хэрэг ирснээс 5 хүнд холбогдох 1 хэргийг шийдвэрлэж 5 хүнд холбогдох 1 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа талаар мэдээлсэн. Хамгийн хачирхалтай нь нүүрсний хулгайн асуудалд нэр холбогдсон төрийн өндөр албан тушаалтанд холбогдуулан шийдсэн хэрэг нэг ч байхгүй гэдгийг энэ үеэр мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын нэр бүхий гишүүдтэй холбоотой хэрэг шүүхэд ирээгүй, эцэслэн шийдээгүй гэсэн үг юм.  Найр наадам хавтгайрсан цагаар нүүрсний хэрэг нам дарагдаж замхрах вий.

Эргэн сануулахад Авлигатай тэмцэх газраас нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарласан. Үүнд:

  1. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга /АН/
  2. УИХ-ын дарга асан З.Энхболд /АН/
  3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир /АН/
  4. Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат /МАН/
  5. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн /АН/
  6. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ /АН/
  7. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар /МАН/
  8. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар /МАН/
  9. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр /МАН/
  10. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн /МАН/
  11. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд /МАН/
  12. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж /АН/
  13. Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Эрдэнэ-Очир /МАН/
  14. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх  захирал асан Д.Ариунболд /МАН томилсон/
  15. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх  захирал асан Б.Ганхуяг /МАН томилсон
  16. "Эрхэт Монгол"-ын Ерөнхий захирал Х.Мандахбаяр /МАН/
  17. Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа /АН/ зэрэг хүмүүс багтаж байсан билээ.

Тэднээс УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр, Ц.Анандбазар нарыг хэргийг АТГ-аас хаасан юм. Мөн прокуророос нүүрсний хэрэгт нэр холбогдсон гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлт гаргаж, УИХ-аас Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт гаргасныг мөн УИХ-аас дэмжсэн. Бусад гишүүдийн тухайд бүрэн эрхтэйгээ шалгуулж байгаа гэх ч энэ янзаар цаг хожсоор ирэх жилийн УИХ-ын сонгууль тулгах шинжтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж