Хөндөх сэдэв: Инфлүүсерүүд дагагчдадаа хайртай байя!

Хөндөх сэдэв: Инфлүүсерүүд дагагчдадаа хайртай байя!

Хөндөх сэдэв: Инфлүүсерүүд дагагчдадаа хайртай байя!

Сошиал медиа платформын хэрэглээ нь  маркетеруудын хувьд анзаарахгүй өнгөрч болохгүй суваг болсон. Нэг ёсондоо, өдрөөс өдөрт цэцэглэж байгаа шинэ төрлийн бизнес юм. Монголын хүн амын 2.2 сая нь  фэйсбүүкчин бөгөөд 95,4 хувь нь гар утаснаасаа ханддаг байна. Үүнээс 205 мянга нь төлбөртэй зар сурталчилгаа явуулдаг идэвхитэй FB page хуудас аж.  Саяхныг болтол монголчууд инфлүүсер, энтрэпрэнэр гэж юу болохыг мэддэггүй байлаа. Харин одоо олон хүн инфлүүсер болж, сошиал медиа платформын зах зээлээс мөнгө олж байна.

Олон дагагчтай, пост, шейрийг нь уншдаг, хүлээдэг хүмүүстэй тэдгээр инфлүүсерийг ашиглан бизнесийн сурталчилгаагаа явуулах нь өдгөө монголчуудын хувьд хэвийн үзэгдэл болсон.

Гэхдээ Монголын инфлүүсерүүдийн үг бүхэн үнэн биш болохыг Турк улсад ажиллаж, амьдардаг монгол эмэгтэйн бичлэг харуулав. Тодруулбал, Фэйсбүүкдээ 154 мянга гаруй дагагчтай Турк улсад амьдардаг бүсгүй өөх соруулах хагалгаа хийлгэсэн тухайгаа лайваар хуваалцсан. Тэрбээр “Би өөх соруулах маш хүнд хагалгааг бүхэл бүтэн таван цаг хийлгэлээ.

Хагалгааны хөргөгч шиг хүйтэн өрөөнд үхдэл шиг царцаасан олон бүсгүйчүүдийн дунд миний биеийг ширээн дээр хэвтүүлэн биеийн өөхийг маань соруулсан. Үнэхээр үгээр хэлэхийн аргагүй аймшигт өвдөлт мэдрэх, хөлдсөн биеэ гэсгээх тэр хором аймаар байлаа. Би ярьж чадахгүй нь ээ. Та нар минь л ийм хагалгааг бүү хийлгээрэй, дасгал, зөв хоололтоор л тураарай. Хэзээ ч бүү өөхөө соруулаарай. Би олны танил олон жүжигчин дуучин эмэгтэйчүүдийг мэднэ. Монголын гоо сайхны эмнэлэгүүдтэй бартер хийж үнэгүй өөхөө соруулж түүнийгээ тоохчгүй юу ч болоогүй мэт ярьж, рекламдаж байхыг харсан.

Монголын од инфлүүсерүүдээ та нар олны танил байдлаа ашиглаж, арван хэдхэн сая төгрөгний төлөө ийм хямдхан битгий бай. Хүмүүсийг ийм зүйлд бүү уриалаач ээ. Битгий өөх соруулах хагалгаа хийлгээрэй. Та зүгээр л шууд бие махбодь сэтгэл зүйгээрээ үхнэ гэдгийг шуудхан хэлье” гэж анхааруулсан юм.

Олон дагагчтайгаа ашиглаж, баталгаатай, баталгаагүй гоо сайхны үйлчилгээг бусдад санал болгосон нь эцэстээ хэн нэгний амь нас, эрүүл мэндэд аюул учруулбал яах вэ. Хагалгааг даагаагүйнх нь хохь болж хохирч, инфлүүсерүүд харин дараагийнхаа ашиг орлогыг хайн баталгаатай бус энэ төрлийн үйлчилгээг цэцэглүүлсээр л суух уу. Өнгөрсөн хугацаанд гоо сайхны өндөр эрсдэлтэй хагалгаанд орж, зуурдаар хорвоог орхисон харамсалтай тохиолдлууд хэд, хэд гарсныг та бүхэн мэднэ. Жишээ татвал, 2019 онд "Тод каннам" эмнэлэгт өөх соруулах мэс засалд орсон 29 настай эмэгтэй нас барсан хэрэг гарч байв.

Мөн "Синдерелла" эмнэлгээр үйлчлүүлээд хараагүй болсон иргэн бий. Тухайн иргэн дээрх эмнэлэгт хандсан шалтгаан нь инфлүүсерийн сурталчилгаанд итгэсэн. Гэвч хагалгаа хийлгэснээс хойш нүд нь бүрэлзэж, нэг нүдний хараагаа 99 хувь алдаад буй. Энэ талаар өмгөөлөгч нь өнгөрсөн зургадугаар сард хэвлэлийн хурал хийж, “Миний үйлчлүүлэгч нэг эрүүл нүдээ хамгаалж үлдэхийн тулд “Синдерелла” эмнэлгээс эмчилгээний төлбөр нэхэмжилж байна” гэдгээ мэдэгдсэн.

Хараагүй болсон эмэгтэй хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдсан.“Синдерелла” эмнэлгээс хохирлыг барагдуулахаар 60 мянган ам.долларыг гаргаж өгсөн ч үйлчлүүлэгчээс өөрөөс нь Герман болон Непал улсад эмчилгээ, оношилгоо хийлгүүлсний зардал 110 мянган ам.доллар зарцуулсан. Нөгөө талаас хохирогчид хийсэн филлер тарилга нь олон стандарттай ч тэдгээрийг дагаж мөрдөлгүй маш өндөр эрсдэлтэй бүс буюу филлер тарилга хийх ёсгүй цэг рүү нь тарьсан зэрэг асуудал үүсээд буй юм.

Гурав дахь харамсалтай жишээ бол “Vera” гоо сайхны эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас  болж эрүүл мэнд гоо сайхнаараа хохирсон иргэн бас бий.

Иргэн Д “2022 оны арванхоёрдугаар сарын 27-нд хамрандаа имплант утас хийлгэснээс хойш байнга толгой нь эргэдэг болсон. Хөдөө очсоны дараа бие нь муудсан тул Улаанбаатар хотод буцаж ирж хамрынхаа утсыг авхуулсан. Гэвч тусыг эс олсон, толгой нь байнга өвдөж ногоон идээтэй нус гардаг. Тархинд байгаа үрэвслээ намдаах эмчилгээ хийлгэсэн болохоор одоохондоо зовуурь бага байгаа. Эмчлүүлэхэд таван сая төгрөг хэрэгтэй. Хамрандаа имплант утас суулгуулснаас хойш амт үнэр мэдрэхгүй, байнга толгой өвддөг болсон. Тухайн үед утсан имплантыг 900 мянган төгрөгөөр хийлгэсэн” гэж ярьж байв.

Инфлүүсерүүд ээ, өөрийг тань хүндэлж, үлгэр дууриалал авч буй дагагчдаа хайрлах сэтгэлтэй хүнлэг байя.
Баталгаатай, баталгаагүй гоо сайхны бүтээгдэхүүн, үйлчилгээ сурталчилж, түүнийгээ өөрөө хэрэглэж үзэж, үйлчилгээг нь авч, үр дүн гарсан мэтээр худал ярьж, бусдын эрүүл мэндийг золиос болгож, хэтэвчээ зузаалдаг мөнгө цагаан, нүд улаан үйлдлээ зогсоо… Хохирогчдоос хэн нэг нь өөрийн тань зар сурталчилгаанд итгээд гоо сайхны хагалгаан орсноос болж, хохирлоо гээд хуулийн байгууллагад хандахыг байг гэх газаргүй. Энэ тохиолдолд инфлүүсер та ч хариуцлага үүрч мэднэ. Нөгөөтэйгүүр, энэ асуудалд охид, бүсгүйчүүд өөрсдөө ч хэрсүү байхгүй бол инфлүүсер бүрийн үг үнэн гэж итгэвэл өөрсдөө л хохирч үлдэхийн олон жишээ сургамж үлдээж буйг анхааралдаа авах цаг нь хэдийнэ болсон шүү.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-07-28 103.11.195.34

Хэн гадаад хэл сураадах гэсэн юм бэ тэнэг малаа, монгол хэлээрээ зөв бичиж сур гэж байхад. Боловсролгүй, мэдлэггүй хөгийн тэнэг мал юмнууд монгол хэлээрээ ч зөв бичиж чадахгүй, арчаагүй орк юмнууд. Бичиж байгаа нь ч хамгаалж коммент бичиж байгаа нь ч арчаагүй оркууд
идэвхитэй – идэвхтэй; Тэрбээр – Тэр бээр; хоололтоор – хооллолтоор; эмнэлэгүүдтэй – эмнэлгүүдтэй; махбодь – махбод; зургадугаар – зургаадугаар

Avatar

Нэргүй 2023-07-28 192.82.85.217

Монголд ямар инфлүүсэр байгаа юм бол доо. Хэрэгт дурласан хүмүүсийн дарсан хэдэн лайкийг нөлөөлөл гээд ойлгочихсон андуурсан хүмүүс л байна. салаавч энэ тэр гаргавал бөөн баяр баясаад л лайкаа дараад л нөгөөдүүл нь тэрийг нь гадныханд харуулж мөнгө аваад л гоё юм их болох юмаа. Цагаа тулахад хэн ч тэд нарын үгэнд орохгүй ш дээ. Зүгээр л маш их хов живэнд дурладаг хүмүүс байх юм.

Avatar

Нэргүй 2023-07-28 213.87.148.219

> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-28 66.181.178.153

Монголд инфлүүсерүүд байгаа юу? эднийг инфлүүсерүүд гэхүү? Инфлүүсерүүд гэдэг арай өөр байхаа

Avatar

Нэргүй 2023-07-28 64.119.17.243

ter erguu erguu galzuu huuhnuudiig busad lag mudnag geed dagaad baih yum yamar uchirtai yum ve ene huuhnuud huuhnuuded medrel bdiimuu yahnuud l bnalee shdee

Avatar

Нэргүй 2023-07-28 122.201.31.170

Ter odzaya dulguun hishigdalai tuya metiin yanhanuudiin hiij bga zuild bitgii itgej bgach malnuudaa

Avatar

Зочин 2023-07-28 192.82.67.217

Хүмүүс эрүүл мэндийн болон анагаах ухааны талаар судалгааны бүтээл, ном сурах бичиг уншиж эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж баймаар юм. Гоо сайхны чиглэлээр мэс засал хийдэг эмнэлэг, эмч нар орлогоо бодоод энэ маш хүнд хагалгааг энгийн л зүйл мэтээр ярьж байдаг. Дээр нь олны танил нөлөөлөгч нар реклам сурталчилгааг нь хийж цалин хөлсөө л авна. Тэдэнд бусдыг бодох юм юу ч байхгүй. Хувь хүн л өөрөө мэдлэгтэй, үнэн зөв мэдээлэлтэй байж эрсдэлээс өөрийгөө хамгаалах хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-07-28 103.11.195.34

Сэтгүүлч А.Цээсүрэн гуай инфлүүсер, энтрэпрэнэр биш Инфлюэнсер, Антрепренёр. Юм бичих гэж байгаа бол та нар ядаж хэлээ сураач, зөв бичиж сураач.

Avatar

Нэргүй 2023-07-28 103.229.123.250

АГУУЛГА НЬ ЧУХАЛ ШҮҮ. ӨӨ ХАЙХАА БОЛЬ . САНУУЛГА ӨГСӨН НИЙТЛЭЛ БИЧИХЭД ЯАХААРАА ГАДААД ХЭЛ СУРАХ ЁСТОЙ ГЭЖ. ЭХ ХЭЛЭЭРЭЭ Л БИЧСЭН БАЙНА

Avatar

Зочин 2023-07-28 103.11.195.34

Хэн гадаад хэл сураадах гэсэн юм бэ тэнэг малаа, монгол хэлээрээ зөв бичиж сур гэж байхад. Боловсролгүй, мэдлэггүй хөгийн тэнэг мал юмнууд монгол хэлээрээ ч зөв бичиж чадахгүй, арчаагүй орк юмнууд. Бичиж байгаа нь ч хамгаалж коммент бичиж байгаа нь ч арчаагүй оркууд
идэвхитэй – идэвхтэй; Тэрбээр – Тэр бээр; хоололтоор – хооллолтоор; эмнэлэгүүдтэй – эмнэлгүүдтэй; махбодь – махбод; зургадугаар – зургаадугаар

Avatar

Zochin 2023-07-28 202.21.111.170

Галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөнө. Хүн үхэж байна гэвэл дагаад үхэх үү. Өөрийн бодолгүй, бусдыг дуурайх нь өнөөгийн залуусын амьдрах хэв маяг болжээ. Дуурай юм бий тэр боловсрол, мэдлэг, ажил хэрэгч чанар. Гадаад өнгө төрх бол хуурмаг зүйл

Avatar

Нэргүй 2023-07-28 202.126.89.205

Зүгээр бөгстэй болохын тулд мэс заслын ширээн дээр хэвтжийдэг ч байх шиг тэхэд зарим нь хорт хавдартайгаа тэмцээд маргаашийн нарыг харахыг хүсэж байх жишээний охид эмэгтэйчүүд минь өөрсдийгөө хайрлаач

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж