Хөндөх сэдэв: Инфлүүсерүүд дагагчдадаа хайртай байя!

Хуучирсан мэдээ: 2023.07.28-нд нийтлэгдсэн

Хөндөх сэдэв: Инфлүүсерүүд дагагчдадаа хайртай байя!

Хөндөх сэдэв: Инфлүүсерүүд дагагчдадаа хайртай байя!

Сошиал медиа платформын хэрэглээ нь  маркетеруудын хувьд анзаарахгүй өнгөрч болохгүй суваг болсон. Нэг ёсондоо, өдрөөс өдөрт цэцэглэж байгаа шинэ төрлийн бизнес юм. Монголын хүн амын 2.2 сая нь  фэйсбүүкчин бөгөөд 95,4 хувь нь гар утаснаасаа ханддаг байна. Үүнээс 205 мянга нь төлбөртэй зар сурталчилгаа явуулдаг идэвхитэй FB page хуудас аж.  Саяхныг болтол монголчууд инфлүүсер, энтрэпрэнэр гэж юу болохыг мэддэггүй байлаа. Харин одоо олон хүн инфлүүсер болж, сошиал медиа платформын зах зээлээс мөнгө олж байна.

Олон дагагчтай, пост, шейрийг нь уншдаг, хүлээдэг хүмүүстэй тэдгээр инфлүүсерийг ашиглан бизнесийн сурталчилгаагаа явуулах нь өдгөө монголчуудын хувьд хэвийн үзэгдэл болсон.

Гэхдээ Монголын инфлүүсерүүдийн үг бүхэн үнэн биш болохыг Турк улсад ажиллаж, амьдардаг монгол эмэгтэйн бичлэг харуулав. Тодруулбал, Фэйсбүүкдээ 154 мянга гаруй дагагчтай Турк улсад амьдардаг бүсгүй өөх соруулах хагалгаа хийлгэсэн тухайгаа лайваар хуваалцсан. Тэрбээр “Би өөх соруулах маш хүнд хагалгааг бүхэл бүтэн таван цаг хийлгэлээ.

Хагалгааны хөргөгч шиг хүйтэн өрөөнд үхдэл шиг царцаасан олон бүсгүйчүүдийн дунд миний биеийг ширээн дээр хэвтүүлэн биеийн өөхийг маань соруулсан. Үнэхээр үгээр хэлэхийн аргагүй аймшигт өвдөлт мэдрэх, хөлдсөн биеэ гэсгээх тэр хором аймаар байлаа. Би ярьж чадахгүй нь ээ. Та нар минь л ийм хагалгааг бүү хийлгээрэй, дасгал, зөв хоололтоор л тураарай. Хэзээ ч бүү өөхөө соруулаарай. Би олны танил олон жүжигчин дуучин эмэгтэйчүүдийг мэднэ. Монголын гоо сайхны эмнэлэгүүдтэй бартер хийж үнэгүй өөхөө соруулж түүнийгээ тоохчгүй юу ч болоогүй мэт ярьж, рекламдаж байхыг харсан.

Монголын од инфлүүсерүүдээ та нар олны танил байдлаа ашиглаж, арван хэдхэн сая төгрөгний төлөө ийм хямдхан битгий бай. Хүмүүсийг ийм зүйлд бүү уриалаач ээ. Битгий өөх соруулах хагалгаа хийлгээрэй. Та зүгээр л шууд бие махбодь сэтгэл зүйгээрээ үхнэ гэдгийг шуудхан хэлье” гэж анхааруулсан юм.

Олон дагагчтайгаа ашиглаж, баталгаатай, баталгаагүй гоо сайхны үйлчилгээг бусдад санал болгосон нь эцэстээ хэн нэгний амь нас, эрүүл мэндэд аюул учруулбал яах вэ. Хагалгааг даагаагүйнх нь хохь болж хохирч, инфлүүсерүүд харин дараагийнхаа ашиг орлогыг хайн баталгаатай бус энэ төрлийн үйлчилгээг цэцэглүүлсээр л суух уу. Өнгөрсөн хугацаанд гоо сайхны өндөр эрсдэлтэй хагалгаанд орж, зуурдаар хорвоог орхисон харамсалтай тохиолдлууд хэд, хэд гарсныг та бүхэн мэднэ. Жишээ татвал, 2019 онд "Тод каннам" эмнэлэгт өөх соруулах мэс засалд орсон 29 настай эмэгтэй нас барсан хэрэг гарч байв.

Мөн "Синдерелла" эмнэлгээр үйлчлүүлээд хараагүй болсон иргэн бий. Тухайн иргэн дээрх эмнэлэгт хандсан шалтгаан нь инфлүүсерийн сурталчилгаанд итгэсэн. Гэвч хагалгаа хийлгэснээс хойш нүд нь бүрэлзэж, нэг нүдний хараагаа 99 хувь алдаад буй. Энэ талаар өмгөөлөгч нь өнгөрсөн зургадугаар сард хэвлэлийн хурал хийж, “Миний үйлчлүүлэгч нэг эрүүл нүдээ хамгаалж үлдэхийн тулд “Синдерелла” эмнэлгээс эмчилгээний төлбөр нэхэмжилж байна” гэдгээ мэдэгдсэн.

Хараагүй болсон эмэгтэй хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдсан.“Синдерелла” эмнэлгээс хохирлыг барагдуулахаар 60 мянган ам.долларыг гаргаж өгсөн ч үйлчлүүлэгчээс өөрөөс нь Герман болон Непал улсад эмчилгээ, оношилгоо хийлгүүлсний зардал 110 мянган ам.доллар зарцуулсан. Нөгөө талаас хохирогчид хийсэн филлер тарилга нь олон стандарттай ч тэдгээрийг дагаж мөрдөлгүй маш өндөр эрсдэлтэй бүс буюу филлер тарилга хийх ёсгүй цэг рүү нь тарьсан зэрэг асуудал үүсээд буй юм.

Гурав дахь харамсалтай жишээ бол “Vera” гоо сайхны эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас  болж эрүүл мэнд гоо сайхнаараа хохирсон иргэн бас бий.

Иргэн Д “2022 оны арванхоёрдугаар сарын 27-нд хамрандаа имплант утас хийлгэснээс хойш байнга толгой нь эргэдэг болсон. Хөдөө очсоны дараа бие нь муудсан тул Улаанбаатар хотод буцаж ирж хамрынхаа утсыг авхуулсан. Гэвч тусыг эс олсон, толгой нь байнга өвдөж ногоон идээтэй нус гардаг. Тархинд байгаа үрэвслээ намдаах эмчилгээ хийлгэсэн болохоор одоохондоо зовуурь бага байгаа. Эмчлүүлэхэд таван сая төгрөг хэрэгтэй. Хамрандаа имплант утас суулгуулснаас хойш амт үнэр мэдрэхгүй, байнга толгой өвддөг болсон. Тухайн үед утсан имплантыг 900 мянган төгрөгөөр хийлгэсэн” гэж ярьж байв.

Инфлүүсерүүд ээ, өөрийг тань хүндэлж, үлгэр дууриалал авч буй дагагчдаа хайрлах сэтгэлтэй хүнлэг байя.
Баталгаатай, баталгаагүй гоо сайхны бүтээгдэхүүн, үйлчилгээ сурталчилж, түүнийгээ өөрөө хэрэглэж үзэж, үйлчилгээг нь авч, үр дүн гарсан мэтээр худал ярьж, бусдын эрүүл мэндийг золиос болгож, хэтэвчээ зузаалдаг мөнгө цагаан, нүд улаан үйлдлээ зогсоо… Хохирогчдоос хэн нэг нь өөрийн тань зар сурталчилгаанд итгээд гоо сайхны хагалгаан орсноос болж, хохирлоо гээд хуулийн байгууллагад хандахыг байг гэх газаргүй. Энэ тохиолдолд инфлүүсер та ч хариуцлага үүрч мэднэ. Нөгөөтэйгүүр, энэ асуудалд охид, бүсгүйчүүд өөрсдөө ч хэрсүү байхгүй бол инфлүүсер бүрийн үг үнэн гэж итгэвэл өөрсдөө л хохирч үлдэхийн олон жишээ сургамж үлдээж буйг анхааралдаа авах цаг нь хэдийнэ болсон шүү.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж