Аялж явсан иргэн Чулуутын хавцлаас унаж нас баржээ

Аялж явсан иргэн Чулуутын хавцлаас унаж нас баржээ

Аялж явсан иргэн Чулуутын хавцлаас унаж нас баржээ

Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд аялж явсан иргэн өнгөрсөн шөнө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Чулуутын хавцлаас хөл алдаж унасан байна. Тодруулбал, 30 настай иргэн Чулуутын хавцлаас хөл алдан унаж сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын байгууллага 2023 оны долоодугаар сарын 27-ны өдрийн 23:05 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиж, тухайн иргэнийг эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулсан бөгөөд өнөө өглөө буюу 2023 оны долоодугаар сарын 28-ны 06:24 цагт Чулуутын хавцлаас цогцсыг олж гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.


Үүнээс гадна өнгөрсөн хоногт нийслэлийн хэмжээнд голын усны ослын хоёр дуудлага мэдээллээр Аврах ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний хажууд 15 настай эрэгтэй хүүхэд живчихлээ гэх дуудлагыг 19:01 цагт ирүүлснээр Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 15 настай эрэгтэй усанд хөл алдан урсаж, голын салаанд тээглэсэн байдалтай байсныг эсэн мэнд гаргаж аюулгүй байдлыг хангасан.

Мөн Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршалын гүүрийн доор Туул голын эрэг дээр хүн сууж байгаад алга болчихлоо гэх дуудлагыг 13.50 цагт ирүүлснээр Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 37 настай эмэгтэй Маршалын гүүрээс баруун зүгт 500 метрийн зайд голын дунд хэсэгт нас барсан байдалтай байсныг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө.

Цаг уурын байгууллагаас ойрын өдрүүдэд халалт үргэлжилж, түр зуурын аадар бороо орохыг мэдээлж байна.

Иймд голын эрэг дагуу амарч, зорчихдоо бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай хүмүүсийн аюулгүй байдлыг ханган, анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-28 213.87.148.219

>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-28 192.82.68.11

Архи архи !

Avatar

Нэргүй 2023-07-28 66.181.160.18

ТЭНЭГ МАЛНУУД АМАРЧ, АЯЛЖ, УУЖ ИДЭЖ, МАШИН БАРЬЖ Ч ЧАДАХГҮЙ. МАШИН БАРЬЖ БАЙНА ГЭЖ ОСОЛ ХИЙЖ ГЭР БҮЛЭЭ а**а. АЯЛЖ БАЙНА ГЭЖ БАЙГАЛЬ ДЭЛХИЙ БУЗАРЛАНА. АМАРЧ БАЙНА ГЭЖ АРХИДАН СОГТУУРНА. УУЖ ИДЭЖ БАЙНА ГЭЖ ДАНДАА ХЭТРҮҮЛНЭ, ГАХАЙНААС Ч ДОР.

Avatar

Балмад Буриад 2023-07-28 66.181.161.202

Зочны бичсэн хатуухан үг үнэн шүү Байгал эхэд гомдох хэрэггүй Аялж чадахгүй бол болил доо
Үхэрүүд ээ

Avatar

Нэргүй 2023-07-28 86.111.139.51

hunee hamgaalj yabahgui yasan um bee

Avatar

Бадарч тахар 2023-07-28 59.153.115.225

Чулуутийн Хавцал чинь жил болгон нэг хүний амийг авдаг юм ! ёстой юм ёсоороо болж байна

Avatar

Нэргүй 2023-07-28 202.126.92.98

байгаль дэлхий, хавцал ямар ч буруу байхгүй, бидний л арчаагүй, эх орноо эзэнгүй мэт доромжилж, хогоо хаяж, бааж, шээж, бөөлжиж, замгүй газраар дураар давхидаг, арчаагүйнх…

Avatar

Нэргүй 2023-07-28 202.21.124.131

jil bolgon orcuud sogtuu ochij uheed bgam chin ami avahgui geed yhv de odoo naad ned muhar susgeg erguutlee boliod ajil turul hii archaagui yumnuud

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж