“AQUA Garden” хотхоны барилгын ажлыг өнөөдрөөс зогсоолоо

“AQUA Garden” хотхоны барилгын ажлыг өнөөдрөөс зогсоолоо

“AQUA Garden” хотхоны барилгын ажлыг өнөөдрөөс зогсоолоо

Хотын удирдлагууд холбогдох инженер, мэргэжлийн хүмүүс өнгөрсөн Даваа гаригт хуралдаж, эцсийн дүгнэлтээр "AQUA Garden" хорооллын барилгын ажлыг зогсоож, газрыг чөлөөлөх шаардлагатай гэсэн шийдвэрт хүрсэн. Иргэд авлига гэх тус хорооллыг яаралтай буулгаж, газрыг чөлөөлөхийг нийслэлээс шаардаж буй. Харин Нийслэлийн Засаг даргын тамгын газраас шийдвэр гаргасан ч шууд хэрэгжүүлэх боломжгүй. Хууль эрх зүйн баг ажиллаж байгаа. Нийслэлээс барилгын ажлыг зогсоох зохицуулалтгүй. 16-аас дээш давхрын барилгын ажлыг Барилга хот байгуулалтын яамнаас зогсоох шийдвэр гаргадаг. Холбогдох албаны хүмүүст тус барилгын ажлыг зогсоож, буулгах талаар санал, хүсэлтүүдээ хүргүүлсэн гэж мэдэгдэж байв.

Тэгвэл холбогдох албадын хүсэлтийг салбар яам нь хүлээж авч, шуурхай шийдвэр гаргажээ. Тодруулбал, Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу “Зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаагүй болсон нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон” гэж заасан тул эрх бүхий байгууллагаас уг асуудлыг шалган шийдвэрлэх хүртэл тус компанийн барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлсэн байна.

“Эм энд жи констракшн” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй орон сууцны зориулалтын барилга байгууламжийн барилгын ажлын зөвшөөрлийг өнгөрсөн оны долдугаар сард БХБЯ-наас олгосон. Иргэд болон холбогдох албанаас тус компанийн барилгатай холбоотой гомдол, санал олноор ирж байгаа учир Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно” гэж заасны дагуу мөн Зөвшөөрлийн тухай хуульд тусгаснаар “AQUA Garden” хотхоны барилгын ажлын зөвшөөрлийг цуцалсан байна.

Ингэснээр өнөөдрөөс /2023.07.28/ авлигал  гэж нэрийдсэн тус хорооллын барилгын ажил зогсч байгаа аж.

Зөвшөөрлийг түдгэлзүүлсэн талаар БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгийн гарын үсэг бүхий албан бичгийг “Эм энд жи констракшн” ХХК-д өчигдөр хүргүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Залуу 2023-07-28 66.181.161.201

Бүх шатны дарга нар улс орноо боддог болоосой до.

Avatar

Худалч 2023-07-28 124.158.69.15

Худал хэлж тархи угааж "мөнгө" олох нь хөгжил дэвшлийн маш том СОЁЛ Монгол дарга нар үүгээр мэргэжиж, монгол орон мөхөл рүү гулссаар…

Avatar

Нэргүй 2023-07-28 202.126.90.24

цалин мөнгөө яаж олж авнаа ккк

Avatar

Нэргүй 2023-07-28 213.87.148.219

>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

СУДЛААЧ 2023-07-28 202.21.108.10

Шүүхийн шийдвэр гараагүй байхад өмчид халдаж байгаа нь буруу. Шүүхийн шийдвэргүйгээр зөвшөөрлийг түдгэлзүүлнэ гэж байж болохгүй. Социализсмын үеийнх шиг. Гүйцэтгэх засаглал буруу ажилласан гэсэн шүүхийн шийдвэр хаана байна. Нөгөө төрийн шүүх засаглал хаана явна вэ. Зөвшөөрөл олголсон шат шатны хүмүүсийн зөв буруу асуудлыг шийдээчээ.

Avatar

Нэргүй 2023-07-28 202.55.188.103

Бусад иймэрхүү асуудлуудаа адилхан шийдэж байгаарай Зогсоох нь зөвөөс зөв, Хөл толгойгүй дураараа дургидгаа больцгооё, Мөн байгалийн хатуугаас хатуу, жам гэж бий

Avatar

Нэргүй 2023-07-28 202.55.191.130

nuraahad yadah yum baihgui urumduj tsenegleed teslene.

Avatar

иргэн 2023-07-28 66.181.160.25

Яанаа өгсөн авлилгалдаа шатаж байна уу? Ингэсгээд бүүр том авилгал өгөөд хэсэг хугацааны дараа ашиглалтанд оруулах байхдаа. Үгүй бол шаардлага хангаагүй байхад зөвшөөрөл өгсөн нөхөд нөгөө газарт дуудагдаж л таараадаа

Avatar

Тулгаа 2023-07-28 202.126.89.206

Ээлжит найруулгатай жүжиг! Яаж ийж байгаад л нэг өдөр ашиглалтанд ороод комисс нь хүлээж авна гэдгийг Ванга эмээ шиг хэлмээр санагдчихлаа!!!

Avatar

иргэн 2023-07-28 66.181.160.25

Олон түмэн жүжүг эсэхийг харах л үлдлээ. Ичихгүй л дэ

Avatar

Зочин 2023-07-28 150.129.141.200

Хуулиас дээгүүр зөвшөөрөл олгосон төрийн бүх шатны мяндагтангууд ба компаний эзэд, зохих албан тушаалтнуудыг албаны эрх мэдлээ хувийн зорилгоор ашигласан, авилгал өгсөн байж болзошгүй үндэслэлээр эрүү үүсгэж, яллагдагчаар татаж чадвал наад хуулийг уландаа гишгэдэг нөхдүүдэд сургамж болохоос гадна далд хөшигний ар талын нууц ноёдууд ил гарна. Мөн авилгын барилгуудыг цэгцэлж чадна шүү

Avatar

Нэргүй 2023-07-28 202.21.114.170

ккк Авилга авж зөвшөөрлийг нь өгчөөд одоо нээх түр түдгэлзүүллээ ч гэх шиг. Жүжиглэх юмаа нээрээ эд нар ккк. Бүр цуцлаач чадахгүй ш дээ. Бүр цуцалбал нөгөөдүүл нь авилаглын асуудлаа сөхөх гээд. Энэ Төрийн нарийн бичгийн дарга нь Хөгжлийн банкны хэргээс бас мултарсан гэсэн күе мөн арын хаалгатай нөхөр шүү. Маш их эрх ашгийн зөрчилтэй муухай хүн гэж салбарынх нь бүгд л ярих юм билээ. Яасан ч удаан хаан шиг Төрийн нарийн бичгийн дарга вэ !!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-07-28 66.181.161.127

Ха ха, сая хажуугаар нь гарсан. Барилгын ажил энгийнээр явагдаж харагдсан. Өргүүр ашиглан гадна дулаалгын ажил хийгдэж байгаа…

Avatar

Иргэн 2023-07-28 202.21.124.131

Монгол улсад хууль ёс байхгүй болж байгааг (эсвэл байхгүй гэвэл үнэн) харуулсан хамгийн том жишээ болсон. Ядаж байхад бүхний нүдний урд хотын төвд данхайгаад ямар ч дарга нуух, хамгаалах боломж алга. Байгалийн хууль төдийгүй маш олон хууль, стандартыг зөрчсөн ийм юмыг хууль зөрчөөгүй гээд л өдий хүрлээ, монголчууд. Энэ дуусаагүй орон сууцуудыг нураадаг байж. Энийг энэ хүртэл өөгшүүлсэн, зөвшөөрсөн төрийн албан хаагчид ямар хариуцлага хүлээх вэ?

Avatar

Нэргүй 2023-07-28 122.201.21.225

ГАНЦАН ЭНЭ БИШ БУСАД ЗУВШУУРУЛГУИ БАРИЛГУУДИИГ БУГДИИГ ДЭЛБЭЛ

Avatar

Иргэн 2023-07-28 66.181.179.63

Төрийн эргэж буцсан шийдвэрээс болж 3000 иргэн гудамжинд гараваа хөөрхий

Avatar

Нэргүй 2023-07-28 23.93.215.162

Зөвшөөрөл өгсөн хүмүүс хохиролыг барагдуулах хэрэгтэй

Avatar

ДАВААСҮРЭНГ ОВОО ГЭЖ БОДСОН ОВОЙСОН БААС БАЙЖЭЭ. 2023-07-28 217.160.102.114

ГАЗРЫН ЗОРИУЛАЛТЫГ ӨӨРЧИЛЖ, ХУУЛЬ ЗӨРЧСӨН ТУЛ БАРИЛГЫН ХОГОО ЗАЙЛУУЛАХ ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГӨӨД, ГҮЙЦЭТГЭХГҮЙ БОЛ ХҮЧЭЭР БУУЛГААД, ЗАРДЛАА ТӨЛҮҮЛЭХ, ҮЕРИЙН УЛМААС ХОХИРСОН ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ТУХАЙГАА МАШ ХҮЧТЭЙ ӨГӨӨЧЭЭ, НОВШООО. ЗУН ӨНГӨРӨНГҮҮТ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ ГЭЖ СОНСОГДОЖ БАЙНА.

Avatar

s 2023-07-28 43.242.243.28

Mungu erh medel baihad Mongold yurni asuudal yu bgaan be ? Uhsen baasnii chine standart durem juram lol

Avatar

Зочин 2023-07-28 103.140.10.212

Төр нь ийм ү****ц авилгалаа дандаа өөгшүүлж байдаг болхоор бүх юм дампуурсан байдаг байх шууд нураах хэрэгтэй

Avatar

ЗОЧИН 2023-07-28 103.10.21.12

ЮУН ЗОГСООХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ВЭ. ШУУД БУУЛГАЖ, НУРАНГИЙГ НЬ ЗАЙЛУУЛУУЛЖ, БАЙГАЛЬ ОРЧНЫГ АНХ БАЙСНААР НЬ СЭРГЭЭЛГҮҮЛЭХ ШИЙДВЭРЭЭ ХОЁРДМОЛ УТГАГҮЙ ГАРГААД ХЭРЭГЖҮҮЛ. ӨӨР ШИЙД БАЙХ ЁСГҮЙ.

Avatar

Zochin 2023-07-28 202.21.111.170

Тоглолт эхлэжээ. Албан бичгийн агуулгад "эрх бүхийн байгууллагаас шийд гартал түдгэлзүүлэв" гэнэ. Барилгын компани шүүхэд хандаж, гомдолоо хүчтэй, өглөгөө ахиухан гаргана. Шүүх, цаг хугацаа сунжруулж байгаад ирэх жилийн сонгуулийн үеэр байрилгын компани талд шийднэ. Санал: Нилээд хөрөнгө гарган босгож буй барилгыг нурах нь зохисгүй. Харин тус компаний хөрөнгөөр голын гольдрогийн дагуу хүчитгэсэн далан бариулах хэрэгтэй. Эхлээд далангаа олон улсын стандарт нийцүүлэн бариулаад дараа нь барилгаа

Avatar

Нэргүй 2023-07-28 216.200.84.188

-opci;

Avatar

Нэргүй 2023-07-28 216.200.84.188

#-@;

Avatar

Нэргүй 2023-07-28 202.21.108.16

Хашраахгүй бол зөвшөөрөлгүй барилгууд гаарч байгаа шүү

Avatar

byx yum xolboj, xmw; y/yyrgalji; 2023-07-28 216.200.84.188

– 1st;; y;/ko; new Ind cblcny.indn;
– #?

Avatar

Нэргүй 2023-07-28 216.200.84.188

ni;

Avatar

Нэргүй 2023-07-28 216.200.84.188

ardm;

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж