“AQUA Garden” хотхоны барилгын ажлыг өнөөдрөөс зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2023.07.28-нд нийтлэгдсэн

“AQUA Garden” хотхоны барилгын ажлыг өнөөдрөөс зогсоолоо

“AQUA Garden” хотхоны барилгын ажлыг өнөөдрөөс зогсоолоо

Хотын удирдлагууд холбогдох инженер, мэргэжлийн хүмүүс өнгөрсөн Даваа гаригт хуралдаж, эцсийн дүгнэлтээр "AQUA Garden" хорооллын барилгын ажлыг зогсоож, газрыг чөлөөлөх шаардлагатай гэсэн шийдвэрт хүрсэн. Иргэд авлига гэх тус хорооллыг яаралтай буулгаж, газрыг чөлөөлөхийг нийслэлээс шаардаж буй. Харин Нийслэлийн Засаг даргын тамгын газраас шийдвэр гаргасан ч шууд хэрэгжүүлэх боломжгүй. Хууль эрх зүйн баг ажиллаж байгаа. Нийслэлээс барилгын ажлыг зогсоох зохицуулалтгүй. 16-аас дээш давхрын барилгын ажлыг Барилга хот байгуулалтын яамнаас зогсоох шийдвэр гаргадаг. Холбогдох албаны хүмүүст тус барилгын ажлыг зогсоож, буулгах талаар санал, хүсэлтүүдээ хүргүүлсэн гэж мэдэгдэж байв.

Тэгвэл холбогдох албадын хүсэлтийг салбар яам нь хүлээж авч, шуурхай шийдвэр гаргажээ. Тодруулбал, Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу “Зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаагүй болсон нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон” гэж заасан тул эрх бүхий байгууллагаас уг асуудлыг шалган шийдвэрлэх хүртэл тус компанийн барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлсэн байна.

“Эм энд жи констракшн” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй орон сууцны зориулалтын барилга байгууламжийн барилгын ажлын зөвшөөрлийг өнгөрсөн оны долдугаар сард БХБЯ-наас олгосон. Иргэд болон холбогдох албанаас тус компанийн барилгатай холбоотой гомдол, санал олноор ирж байгаа учир Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно” гэж заасны дагуу мөн Зөвшөөрлийн тухай хуульд тусгаснаар “AQUA Garden” хотхоны барилгын ажлын зөвшөөрлийг цуцалсан байна.

Ингэснээр өнөөдрөөс /2023.07.28/ авлигал  гэж нэрийдсэн тус хорооллын барилгын ажил зогсч байгаа аж.

Зөвшөөрлийг түдгэлзүүлсэн талаар БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгийн гарын үсэг бүхий албан бичгийг “Эм энд жи констракшн” ХХК-д өчигдөр хүргүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж