Тэрбээр эзэнт гүрний гал голомт, тусгаар тогтнолоо сэргээн мандуулахын төлөөх эцэг өвгөдийн үе дамжсан захиас, эх орончдын зуун дамжсан тэмцэл 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Ардын хувьсгалаар биеллээ олсон нь үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, хойч үе үүрд бахархан дурсвал зохих түүхт үйл явдал гэдгийг онцлон тэмдэглээд өнөөдрийн түүхт 100 жилийн ой бол анхны дөрвөн аймаг төдийгүй орчин үеийн орон нутгийн засаг захиргаа үүсэн байгуулагдаж, шинэчлэгдсэний 100 жилийн дүгнэлт, шинэ зууны эхлэл цэг юм гэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чингис хааны эзэнт гүрний баатарлаг түүх, эрх ямбандаа ташуурч, төрт ёсны эрх ашгийг хувийн шуналаар сольж, өвөр зуураа талцан тэмцэлдсээр тусгаар тогтнолоо алдсан гашуун түүх болон Ардын хувьсгалын он жилүүдийн сорилт, амжилтаас иш татаад “Цар тахал, дэлхийн улс орнуудын геополитикийн нэн эгзэгтэй сорилттой нүүр тулж, эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө энэ цаг үеийн иргэд бид илүү алсын хараатай, илүү эв нэгдэлтэй байж, өглөө бүхэн эртлэн босож, өдөр бүр идэвхийлэн ажиллах шаардлагатай. Дотроо талцан мэтгэлцэхээс илүү олон улстай хөгжлийн түвшинд уралдаж, хөгжил дэвшлийн шинэ эриний төлөө үндэсний эв нэгдлээ эрхэмлэн хамтдаа нэг том алхах үлдлээ. Үндсэн хуулийн өөрчлөлт ч энэ агуулгаар хийгдсэн” хэмээв.
Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үр дүнд хилийн боомтууд сэргэж, экспортын дөрвөн шинэ төмөр замын ажил эрчимжиж, уул уурхайн далд эдийн засаг ил болж эхэлснээр цар тахлын оргил үед -4.6 хувиар агшсан эдийн засаг 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсөж, нэг хүнд ноогдох ДНБ анх удаа 5000 ам.долларт хүрч, улсын төсвийн орлого 1.7 их наядаар давж биелснийг онцлов.
“Улсын хөгжил орон нутгийн хөгжлөөс ундаргатай. Орон нутгийн хөгжлийн суурь бол төсвөө бие даан бүрдүүлэх чадвар юм. Монгол Улсын Засгийн газар “Welcome to Mongolia” уриан дор аялал жуулчлалыг онцгойлон хөгжүүлэх зорилт дэвшүүлж, энэ жил түүхэндээ хамгийн их жуулчдыг хүлээн авч байна. Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд “Монголын нууц товчоон”-д тэмдэглэгдсэн түүхэн газар нутгуудыг автозамаар холбох ажил Хэнтий аймагт эрчимжиж, Чингис хотоос ОХУ-тай Ульхан боомтоор, БНХАУ-тай Замын-Үүд боомтоор холбогдож, олон улсын дэд бүтцийн интеграцид орсноор аялал жуулчлалын урсгал эрс нэмэгдэж, эдийн засгийн эргэлт хоёр дахин тэлэх боломж ойрын ирээдүйд бүрдэнэ” гэж Ерөнхий сайд хэллээ.
Эзэн Чингисийн өлгий нутаг Хэнтий аймаг түүхэн аялал жуулчлалын бүс болох зорилт дэвшүүлэн хэрэгжүүлснээр 2016 онд аймгийн ДНБ 332 тэрбум төгрөг байсан бол 2022 оны байдлаар 703 тэрбум төгрөг болж, хоёр дахин нэмэгдсэн байна. Харин 2016 онд аймгуудын өрсөлдөх чадварын индексээр 15-д эрэмбэлэгдэж байсан бол 2022 онд долдугаарт эрэмбэлэгджээ.
Хэнтийн аймгийн 100 жилийн ойн баяр наадмын арга хэмжээнд АНУ, Энэтхэг, БНХАУ, БНСУ зэрэг улс орны Элчин сайд нар болон хүндэт зочид төлөөлөгчид уригдан оролцож байна.
Лавлаа 2023-07-27 103.57.95.174
Дээр доор, дарга цэрэггүй НААДАМ, ой. Тахилга, Уулзалт за тэгээд хурим найрууд, угаалга, хүндэтгэлийн арга хэмжээ гэсээр байгаад зун намрын 6 сарыг өнгөрөөнө. Үнэ ханш, Зуд турхан, утаа униар, эрчим хүч, дулааны асуудал, УТ -ийн акцууд, хүний эрх, авилгал, хулгай ярьсаар өвөл хаврын 6 сарыг ардаа хийнэ УЛС ОРНУУДЫН УРАГШИЛЖ БАЙГАА ХӨГЖЛИЙН ХУРДНЫ ТООС НЬ Ч ХАРАГДАХАА БАЙХ НЬ ДЭЭ Бид найр наадмынхаа дээл хувцас, хөөрөг, бөх морио яриад л нэг түвшиндээ ДЭВХЦЭЭД байх нь
Зочин 2023-07-27 202.179.24.111
Ерөнхий сайд та бүү солиор. Та Хэнтийд ихээхэн мөнгө зарж, хоч ирээдүйгээ бодож солирохдоо ийм зүйл хийгээд байна. Тө улсын мөнгөөр тоглохоо боль. Хэндийд таны хэрэг байхгүй. Хүрэлсүхэс эхлэн зөв хүмүүс дүүрэн. Та эхлээд боловсрол мэдлэгээ дээшлүүлж, зальиа багасга. Төрд зальтайхог н**ш хэрэггүй. Та улсаар юу идсэнээ эхлээд шалгуул.
Нэргүй 2023-07-27 203.98.76.4
Мэдэхгүйээээ манай Монголчуудын ШОУ ЦЭНГЭЭН, ДУУ ХУУР, НАЙР НААДАМ, АЯЛАЛ ЗУГААЛГА ч бүр Тоогоо ч Утгаа ч Алдлаа … 4 цагийн эргэлтэнд л туж Найр Наадам, Дуу Хуур, Аялал гулиалал…..ХЭЗЭЭ ТҮМ БУМАН АСУУДЛАА, ЗОВЛОНГУУДАА ШИЙДЭЖ ХЭЗЭЭ АЖЛАА ХИЙЦГЭЭЖ ХЭЗЭЭ УЛС ОРНОО ХӨГЖҮҮЛЭХ ВЭ ????? ХЭЗЭЭ УЛС ОРНЫ АЖ АМЬДРАЛ ХИЙГЭЭД ХҮМҮҮСИЙН УХАМСАР ХАРИУЦЛАГАД АХИЦ ДЭВШИЛ ГАРАХ ВЭ ????? ХЭЗЭЭЭЭ
Эрдэнэ 2023-07-27 103.57.94.43
Яриж л байвал юу ч хамаагүй бололтой кккк
Нэргүй 2023-07-27 150.129.142.55
Хаалганаас өөр юмгй байж юуун 100 жил
Zochin 2023-07-27 202.21.111.170
"ӨНДӨРХААН" гэдэг нэршил нь маш гүн агуулгатай нэршил байсан даа.
Нэргүй 2023-07-27 203.91.119.43
Харин тиймээ, манайхны дээр үеэс эцэг өвгөдийн нэрийг дуудахаас цээрлэж дуудаж байсантай адил тунчиг гүн утга, агуулгатай нэр дээ
Zochin 2023-07-27 202.131.225.197
Hentii chine odoo yatsan gazar ym be?
Danh, Hurelsug ali alin guij ochood l bh bololtoi ym hahahahha
100 jil geh bolovch hugjil n 100 jiliin umnuhuusuu neeh ih yalgarah ymgui. 400 say juulchin ene ter gej hutsah bhiinhaa orond 40 juulchin ochood orchih aytaiha 00 beldeed ugvul ter chine harin buteen baiguulalt boloh bh shuu.
Erguu marl nuraad bosgood l heden hushuu nertei ym hiisen nuguuduul deer n ochih hun amitan baidaggui ch bh shig hahahahahah
Зочин 2023-07-27 203.91.115.55
Азийн бар орнууд 15 жилд маш өндөр хөгжсөн байхад Монгол улс минь 100 жил болоход модон жорлонгоос салаагүй иргэд нь ядуу хорт хавдраар дэлхийд 1 р байранд орсон явж байдаг Маш их өртэй Хятад улсад бүр ч их өртэй Энэ их баялагтай орон байж
Нэргүй 2023-07-27 174.192.196.234
Данх писда улс орон доо хэрэгтэй юм хий.Наад аймгуудад чинь ганц аятайхан нитийн ОО алга. Юун 400000000 жуулчин.
Нэргүй 2023-07-27 66.181.180.243
Түүхчидтэйгээ яръж хэлэлцээд зөвлөмж аваагүй бхаа энэ.
Архангай Төв Завхан Хэнтий л гээд бхын.
Цэцэрлэг мандал уулын аймаг гэвэл дотроо олон аймаг сумд дотор нь багтах ёстой доо.
Архангай аймаг л гээд 1 газраа цохож яриад тэр аймгийнхан л лангаараа яригдаж оролцоод бх нь буруу юм шиг.
Арай өрөөсгөл бнаа.
Бүгд адилхан Хэнтй Төв Завхан гээд арай л дутуу юм яриад хийгээд өнгөрөх ньдээ
Нэргүй 2023-07-27 213.87.138.136
~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-07-27 66.181.178.22
Ерөнхий сайд аа, Танай МАН-ын удирдлага доор Монгол улс 102 жил зүтгэлээ. Яруу алдарт 100 жилийнхээ ойгоо тэмдэглэж байгаа энэ аймгуудад ганц аятайхан НУСНЫ АЛЧУУР эсвэл эвтэйхэн БАНДААШ үйлдвэрлэдэг оёдлын цех байна уу?
Нэргүй 2023-07-27 66.181.187.187
Баахан хөшөө барьсан даанч жуулчид Данхын хөшөөг биш говь баруун аймгууд руу явчих юм
Нэргүй 2023-07-27 66.181.177.134
Зүгээр л идэж ууж цавчих шалтгаан даа.