Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох эрүүгийн хэргийг энэ оны дөрөвдүгээр сарын 3-6-ны өдрүүдэд хянан хэлэлцсэн. Шүүхээс уг хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн.
Нийслэлийн Прокурорын газрын прокурор уг шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичиж өгчээ. Шүүх прокурорын эсэргүүцлийн дагуу шүүгдэгч Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг өнөөдөр /2023.07.27/ хянан хэлэлцжээ.
Улмаар прокурорын эсэргүүцлийг хүлээн авч Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Холбоотой мэдээ