Архангай аймгийн 100 жилд УИХ-ын дарга Г.Занданшатар нар оролцож байна

Архангай аймгийн 100 жилд УИХ-ын дарга Г.Занданшатар нар оролцож байна

Архангай аймгийн 100 жилд УИХ-ын дарга Г.Занданшатар нар оролцож байна

Архангай аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярт зориулсан наадам өнөөдөр /2023.07.27/ эхэлж, хотол олноороо өргөн дэлгэр тэмдэглэж байна. Энэхүү түүхэн ойд УИХ-ын дарга Г.Занданшатар,  УИХ-ын дарга асан Г.Занданшатар,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн,  Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд асан Д.Ганхуяг нарын төр засгийн албанд алба хааж байгаа болон өмнө нь алба хашиж байсан хүмүүс оролцож буй юм.

Тэгш ойн баярт оролцож буй УИХ-ын дарга Г.Занданшатар архангайчуудад баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Тэрбээр “Аугаа түүхт монголчуудын ариун гал голомтыг сахин суугаа алдар суут, авъяас билэгт Архангай аймгийн уугуул, суугуул ард иргэд ээ?. Эзэнт гүрний гал голомт эх түүхийн домогт нутаг,  Архангай аймгийнхаа нэгэн зууны түүхэн ойг тэмдэглэж, ус нутгийнхаа өгөөж баян уугуул суугуул түмнийхээ хөдөлмөр зүтгэл,  хөгжил дэвшил, ололт амжилтаараа бахархан баярлаж буй та бүхэндээ төрийн эр барих дээд байгууллагын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж мэндчилье.  Хөх тэнгэр хураа хайрлаж, хөрст дэлхий шимээ хүртээсэн дэлгэр зуны энэ сайхан өдөр төрийн далбаагаа мөнх хөх тэнгэрт мандааж, уртын сайхан дуугаараа уяхан замба тивийг уярааж, хуурын сайхан эгшгээрээ хөрст  дэлхийгээ баясгасан Монголт  түмний баяр наадам Архангай аймгийн 100 жиийн ой ёслол төгөлдөр цог жавхалантайгаар эхэлж байна.

Дэлхийд ганцхан Монгол наадам бол Монгол түмний Монгол хүний гурвалсан их баяр, хүн төрөлхтөний үнэт өв, Монгол төрийн ой санамж, Монгол үндэстний эв нэгдэл, монголчууд бидний оюун санааны дархлаа, оршин тогтнохуйн бтаалгаа юм.

Аймаг байгуулагдсаныхаа түүхт 100 жилийн ойг өргөн олон түмэн, ахан дүүсээрээ ёслол төгөлдөр тэмдэглэж, шинэ зууныхаа түүхийг амжилт бүтээл суу алдраар баяжуулж, элгэн садан энх амгалан эсэн жаргалтай байхын ерөөл хүсье.

Өндөр төрийн сүлд ивээж, өргөн түмний заяа түшиж Монгол Улс,  Архангай аймаг мандан бадрах болтугай. Баяр наадмаа өргөн түмнээрээ сайхан тэмдэглээрэй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-27 192.82.64.153

Дээл өмсөөчээ том дарга нараа

Avatar

Нэргүй 2023-07-27 213.87.138.136

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-27 88.116.92.142

Ийм л сэтгүүлчидтэй улс даа …

Avatar

Нэргүй 2023-07-27 66.181.160.117

… УИХ -ын дарга Г . Занданшатар , УИХ -ын дарга асан Г . Занданшатар .. юу гэж ойлгох вэ ??? … төрийн Эр … барих , … оршин тогтнохуйн БТАЛГАА , … энх амгалан , ЭСЭН жаргахуй … ЯДАЖ БИЧИГ ҮСЭГТ ТАЙЛАГДЧИХСАН … ??? За энэ ч дүүрч гэе : … МОНГОЛЧУУДЫН ГАЛ ГОЛОМТ – ЭЗЭНТ ГҮРНИЙ ГАЛ ГОЛОМТ , МОНГОЛТ ТҮМНИЙ г . м " утгын \ зөөлнөөр \ алдаануудыг яах вэ ..?????? , …

Avatar

Зочин 2023-07-27 139.5.216.27

5-10 жилийн дараа монгол хэлээр зөв бичдэг хүн байхгүй болж бүгд англиар ярьж бичдэг болно. Монгол хэлээ сайн мэдэхгүй муу сурдаг боловсролгүй хүн сэтгүүлч болдог бичигдээгүй хууль монголд 1990 оноос үйлчилж байгаа.

Avatar

Нэргүй 2023-07-27 202.21.107.6

Мөнхбат ацаа хийж яваа юм

Avatar

Нэргүй 2023-07-27 66.181.187.187

Сүүлчийн наадам байх оо дараа жил ялагдаад өндөр суудалд дахиж суухгүй учир амжиж наадам хэсээд

Avatar

bu 2023-07-27 192.82.65.32

ajilgui yumnuud nair heseed l

Avatar

Зочин 2023-07-27 203.91.115.39

Гишүүд төлөөлөл нь ихэвчлэн хулгайн хэрэгт шалгагдаж байна даа, зайлуул. Яачихсан ч аймаг юм. Энд цугласангууд нь ч гэсэн газар газрын шилмэл хулгайчууд сууж байна.

Avatar

Нэргүй 2023-07-27 202.126.92.98

баярын өдөр ч дуугүй байж чадахгүй нь уу, хүн доромжлоод дотор чинь онгойж байна уу, сайн сайхныг ярьж чадахаа байтлаа таг харанхуй болж дээ…

Avatar

Зочин 2023-07-27 66.181.161.62

Уучлаарай, хэл хальтарчлаа. Тэгэхдээ энэ муусайн хул… За больё. Сайхан баярлацгаагаарай, манай Архангайчууд аа!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж