Чинээлэг япончууд бизнесээ өвлүүлэх хүнгүй байна

Чинээлэг япончууд бизнесээ өвлүүлэх хүнгүй байна

Чинээлэг япончууд бизнесээ өвлүүлэх хүнгүй байна

Япон улсын хүн амын тоо өнгөрсөн 2022 онд 800 мянгаар буурсны зэрэгцээ түүхэндээ анх удаа бүх 47 мужид төрөлт буурсныг мэдээлэв. Японы Ерөнхий сайд Фүмио Кишида хүүхэдгүй гэр бүлүүдийн тоо нэмэгдэж, төрөлт буурч буй энэ хандлагыг хямрал гэж нэрлээд, нөхцөл байдлыг шийдвэрлэхээ амлажээ. Гэвч үндэсний бодлого нь хүн амын бууралтыг хязгаалаж  чадаагүй байна.

Тус улсын Дотоод хэргийн яамнаас Лхагва гаригт гаргасан мэдээлдээс харвал Японд төрөлт хамгийн дээд үедээ жилд 1.56 саяд хүрч байсан бол 2022 онд дөнгөж 771 мянга бүртгэгдсэн нь түүхэн доод хэмжээ болов. Япон улсын хүн ам сүүлийн 14 жилийн турш дараалан буурсаар өнгөрсөн онд 122.42 саяд хүрчээ. 

Нөгөө талд Япон улсад оршин суух гадаад иргэдийн тоо 10 хувиар өсч, 2.99 саяд хүрснийг Дотоод хэргийн яамнаас онцолсон байна. Хэдийгээр цагаач иргэдийн тоо өсч байгаа ч энэ нь хүн амын тоо буурснаас үүдэж буй ажиллах хүчний хомсдолыг нөхөж чадахгүй байгаа аж.

Фүмио Кишида энэ оны нэгдүгээр сард Засгийн газарт хэлсэн үгэндээ, "Төрөлт буурахыг одоо л хязгаарлахгүй бол оройтно" гэдгийг онцлоод, хүн амын өсөлт буурсаар нийгэм доголдож эхлэхийг анхааруулсан. Гэхдээ Японд төрөлт буурснаас хүн ам эрчимтэй хөгширч байгаа нь хэдийнэ нийгмийн бүх хэлбэрт нөлөөлөөд эхэлжээ.

Японы бүх хотын захиргаадын талаас илүү хувь нь хүн ам багассан дүүрэгт тооцогдож, сургуулиуд хаагдаж,  70 орчим насны эзэдтэй 1.2 сая гаруй жижиг бизнес эрхлэгчид өв залгамжлагчгүй байна.

Түүнчлэн телевизүүдийн хөтөлбөрийн дийлэнх нь өндөр настнуудад зориулагдсан агуулгатай болж, зар сурталчилгааны дээлийнх хувийг амин дэм, оршуулгын үйлчилгээ, живх эзэлж байна гэв. Японы нийгмийн сүүдрийн давхарга гэгддэг якуза нарын дийлэнх нь 50-аас дээш настай болсон бөгөөд 20 настай залуусаас илүү олон тооны 70 гарсан якуза нар байна. Үүгээр ч зогсохгүй насанд хүрэгчдийн киноны жүжигчдийн дийлэнх хувийг 60-80 насныхан эзлэх болжээ. 

Японы засгийн газраас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд Гэр бүл, хүүхдийн агентлагийг шинээр үүсгэн байгуулж, төрөлт, хүн амын өсөлт буурахтай холбоотой бүх асуудлыг хариуцуулж эхэлсэн байна. Түүнчлэн Засгийн газраас үндэстний ДНБ-ний 4 хувийг хүүхдийн халамж, үйлчилгээнд зориулан төсөвлөхөө амлажээ. Гэвч хүүхэд асаргаа, боловсролын чиглэлээр Японы засгийн газраас өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлууд нь төрөлтийг нэмэгдүүлэхэд маш бага нөлөө үзүүлсэн байна. Нөгөөтэйгүүр хүн ам багатай 300 орчим тосгонд хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх бодлого явуулж, халамжийг нэмэгдүүлснээр том хотуудтай харьцуулахад төрөлт өссөн үзүүлэлт гарчээ.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын мэдээллээр, чинээлэг орнуудын төрөлтийн дундаж түвшин 1.66 байна. Гэвч  хүн амын тоог хадгалахад шаардагдах индекс 2.1 байхыг шаарддаг. Японы хүн ам бусад орнуудынхаас өмнө буурч эхэлсэн ч төрөлтийн түвшин бусад газар, ялангуяа зүүн Азийн орнуудад илүү хурдацтай буурч байна. Ойролцоох Тайваньд төрөлтийн түвшин 1.24  байгаа нь Японоос арай доогуур үзүүлэлт. Мөн хөрш Өмнөд Солонгост төрөлтийн түвшин ердөө 0.78 байгаа нь дэлхийн хамгийн бага үзүүлэлт юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ГайхмаарГайхмаар
7
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-28 185.17.14.116

Чааваас, муу шар арьстай, онин нүдтэй, хавчиг газар нутагтай япончууд тойруу замаар өөрсдийгөө сурталчлаад байна. Япончууд ядуу орныхныг араас нь гүйнэ гэж бодож байгаа юм. Япончууд томрох өвчтэй буюу галзуурчээ.

Avatar

Нэргүй 2023-07-28 202.9.46.175

Нийтэд хувьцаа гаргаад л ядуус дундаж давхаргадаа хямдхан зарчих л даа

Avatar

Зочин 2023-07-28 66.181.178.42

Өмчилж авах хүн олдохгүй байна гэжээ . Япончууд өөрсдөө хөдөлмөрлөж өөрөө
сайхан амьдрах ес суртахуунтай ухамсартай хүмүүс шүү дээ.Бидний монголчууд шиг аав ээжээсээ бага зэргийн юм салгачих тийм сэтгэхүй байхгүй ээ.Засаг нь тэр хөрөнгөөр дутахгүй ээ.

Avatar

Нэргүй 2023-07-28 213.87.148.219

>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

зочин 2023-07-28 192.82.67.102

газар нутаг нь ч багасаад хүн ам нь цөөрөөд япончу яагаад бнаа хуурай газар нь далай руугаа шигдээд бгаашд

Avatar

Нэргүй 2023-07-28 66.181.170.82

Ene ch asuudal bish l dee. Xurunguu yaj zartsuulaxaa shiidchixsen baigaa daa

Avatar

Нэргүй 2023-07-28 202.9.46.251

Япон очвол ч хийх ажил их байна даа. Жижиг бизнесийг нь өв залгамжлаад аваад ажиллуулаад яваад байж болж байна. Үгүйдээ гэхэд 60-80 настангуудын тоглоод байгаа порно кинонд бол би бол бүр од болно биз дээ.

Avatar

Зочин 2023-07-28 139.5.217.237

Баячууд өв залгамжлагчгүй болох гэж байхгүй биз. Хэдэн авгай сольж хичнээн ч хүүхэд өсгөх чадвартай. Харин ядууст ийм болж хомс.Хүүхдийн төрөлт буурах хандлага ёр нь дэлхийн ялангуяа хөгжилтэй орон бүрт ажиглагдаж байна. Манайд ч төрөлт дээр үеийнхээс эрс буурсан. Иймд төрөлт өсгөх зорилгоор хүүхдийн мөнгө олгох болон бусад арга хэмжээг орон бүрт авчбайх шиг байна. Лав л Балтын орнуудын залуус Франц Англи Испани зэрэг рүү шилжиж нийт иргэдийн бараг хагас нь тэтгэвэрийнх болж байна гэсэн

Avatar

Нэргүй 2023-07-28 202.21.107.38

Сонин гаж үндэстэн. Одоо тэгээд 60-80 настай порно жүжигчид бна гэхлээр тэднийг үздэг хүмүүс байна даа хаха ёстой балай юм.

Avatar

Нэргүй 2023-07-28 64.119.18.239

чи очволл од болох юм байнаа гэхдээ чи 80 тай өвгөн эмгэн порночинтой үзэх л хэрэгтэй дээ

Avatar

Бадарч тахар 2023-07-28 59.153.115.225

Янз бүрийн порно кино хийж тавьж тэрийгээ үзсээр байгаад хүмүүс нь гаж болчихсон юм !

Avatar

opnint cmipk; opon opnr; -idt- ?; 2023-07-28 216.200.84.188

– prkl JPLX, tentedg ;brn,- bloklj byx yum xylgailjdc; Centralp/ uck.
xybia xicheesenyj;-

Avatar

zgiw, golobyo.; idtwz_; 2023-07-28 216.200.84.188

– 2015/12 reptdgl pst- deist xarits ;?

Avatar

Нэргүй 2023-07-28 216.200.84.188

– oc#;-

Avatar

зочин 2023-07-28 66.181.182.86

Хүн ам нь хурдацтай хөгширч байна гэсэн үг л дээ

Avatar

Нэргүй 2023-07-28 203.98.76.4

За 120 сая Япончууд өөр Үндэстнүүдэд уусаж мөхөж лга болоод Япон Соёл мөхтөлөө ч хаа юм бээ. Япон чинь Өөрсдөө Ёсзүйтэй, Шашин Соёлоо дээд зэргээр дээдэлдэг, Хүндэлдэг, Үнэнч Х, Ажилсаг Хичээнгүй хүмүүс шүүдээ.
Монголоор жишээ авахад л 200-300 жил Хятад, Манж, ОРосын дарлалд байж хамаг Шашин Соёлоо устгуулчихаад өнөөдөр Хариуцлагагүй Муухай 3,4 сая Монголчууд байцгааж л байна.

Avatar

с 2023-07-28 103.140.10.162

тийм шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж