Дарханы төмөрлөгийн үйлдвэр гангийн үйлдвэртээ их засвар хийнэ

Хуучирсан мэдээ: 2023.07.27-нд нийтлэгдсэн

Дарханы төмөрлөгийн үйлдвэр гангийн үйлдвэртээ их засвар хийнэ

Дарханы төмөрлөгийн үйлдвэр гангийн үйлдвэртээ их засвар хийнэ

Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь Гангийн үйлдвэртээ наймдугаар сарын 1-ээс  их засвар хийхээр болсон байна. Уг засварын ажил нь 2023-2024 оны өвлийн бэлтгэл хангах, цаашид үйлдвэрлэлийг хэвийн тасралтгүй явуулахад тоног төхөөрөмжийн найдвартай ажиллах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор технологийн үндсэн болон туслах шугамын тоноглолуудыг  шат дараатайгаар засварлах төлөвлөгөөт их засварын ажил аж. Энэхүү их засвар нь сүүлийн таван  жилд тасалдаад байсан бүрэн хэмжээний  засвар юм.

Металлыг даралтаар боловсруулан, цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи дээр үндэслэн үйл ажиллагаагаа явуулдаг тус компанийн Гангийн үйлдвэр нь үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө эхний хагас жилийн байдлаар 103 хувиар биелүүлэн ажилласан байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар гөлгөр ган туйван 9713 тонн, иржгэр ган туйван 4894 тонныг борлуулж, одоогийн байдлаар иржгэр болон гөлгөр ган туйвангийн 10 мянган тонн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлсэн байна. Их засварын үеэр хайлах цех, цувимал үйлдвэрлэх цех, туслах үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүддээ ч мөн засвар хийх юм байна. Энэ хугацаанд хайлалт, цувилт хийгдэхгүй, үйлдвэрийн бусад хэсгүүд хэвийн ажиллана гэдгийг тус үйлдвэрийн удирдлагууд хэлж байна.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь жилд 2.4 сая тонн орчим төмрийн хүдрийн баяжмал, 108.7 мянган тонн бэлдэц, 100 мянган тонн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр юм. Ган цувимал бүтээгдэхүүний хувьд D13-D32 мм-ийн хөндлөн огтлолтой арматур, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ган бөөрөнцгийн цехийн үндсэн түүхий эд болох R80, R40 мм гөлгөр ган туйванг тус тус үйлдвэрлэдэг юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж