Цахим хуудаст нэгэн иргэн цагдаа иргэний биед халдаж, түлхэж машинд суулгалаа гэх камерын бичлэгийг нийтэлсэн. Энэ дагуу цагдаагийн алба шалгаж тус мэдээлэл үндэслэлгүй болохыг тогтоожээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд 43 настай “Б” гэгч нь архидан согтуурч эхнэр, хүүхдээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн дуудлагын дагуу цагдаа албан үүргээ гүйцэтгэсэн байна.
ЦЕГ-аас өгсөн мэдээллээр "Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Цагдаагийн албаны тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай зэрэг хууль тогтоомжийн хүрээнд ажилласан болох нь энгэрийн камер, орчны хяналтын камерын бичлэгээр тогтоогдсон.
Холбоотой мэдээ