Н.Мандуулыг Мягмар гаригт ШӨХТГ-ын даргаас чөлөөлжээ

Н.Мандуулыг Мягмар гаригт ШӨХТГ-ын даргаас чөлөөлжээ

Н.Мандуулыг Мягмар гаригт ШӨХТГ-ын даргаас чөлөөлжээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга  Н.Мандуул ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ наадмын өмнө гаргасан. Тодруулбал, тэрбээр ажлаа хүлээн авснаас хойших хугацаанд байгууллагын үндсэн чиг үүргийг бүрэн хэмжээнд хангалттай байдлаар хэрэгжүүлэх зорилтыг тавин, холбогдох судалгаа шинжилгээг хийсэн байна.

Үүний үр дүнд тус газар нь Монгол Улсын хэмжээнд шударга өрсөлдөөнийг хангах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажлыг хийх үүрэгтэй ч хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэн ажиллах анхдагч суурь нөхцөл бүрдээгүй байна гэж дүгнэжээ.

ШӨХТГ-ын бүтцийг шинэчлэх, төсвийн тодотгол хийх, газрын гишүүдийг томилох, ерөнхий байцаагчийн эрх олгох зэрэг хүсэлтийг удаа дараа хүргүүлж байсан боловч өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа учраас Н.Мандуул цаашид үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй тул үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан байна.

Тэгвэл түүнийг энэ долоо хоногт ШӨХТГ-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. ШӨХТГ-аас тодруулахад "Өнгөрсөн Даваа гаригт Шадар сайдын ажлын албаны зөвлөх н.Мөнх-Оргил гэдэг хүн ирж Н.Мандуул даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар мэдэгдсэн.

Мөн тус албан тушаалын томилгоог яаралтай хийнэ гэдгийг хэлсэн байгаа. Одоогоор Тамгын газрын дарга маань тус албан тушаалд түр орлон ажиллаж байна" гэлээ.

ӨНГӨРСӨН ТАВДУГААР САРЫН 17-НД ТҮҮНИЙГ ШИНЭ ҮҮРЭГТ АЖИЛД НЬ ТОМИЛЖ БАЙВ

Засгийн газрын тавдугаар сарын 17-ны ээлжит хуралдаанаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мандуулыг ШӨХТГ-ын даргаар томилсон. Тэрбээр дөрөвдүгээр сард хуучин үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-дөө өгсөн байдаг. Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар Гүйцэтгэх захирал Н.Мөнхсүхийг хүсэлтийнх нь дагуу чөлөөлж, Н.Мандуулыг 2021 оны наймдугаар сард оронд томилж байв.
Н.Мандуул нь 2007 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газрын мэргэжилтнээс ажлын гараагаа эхлүүлж, Төсвийн бодлогын газар, Санхүүгийн бодлогын газарт хэлтэс, газрын дарга хүртэл нийт 10 гаруй жил Сангийн яаманд ажилласан туршлагатай аж.

Сангийн яаманд ажиллах хугацаандаа Засгийн газрын "Мазаалай", "Хуралдай", "Дим сам", "Гэрэгэ" болон “Century” зэрэг бондыг олон улсын зах зээлд арилжаалах ажлыг удирдаж байсан бөгөөд Санхүүгийн зах зээлийн дунд хугацааны бодлого, санхүү, төсөв болон хөрөнгийн зах зээлийн томоохон хуулиудыг батлуулахад гол үүрэг гүйцэтгэжээ. Санхүүгийн тогтвортой байдал, системийн эрсдэл, макро бодлого, Засгийн газрын санхүүгийн статистик, Төслийн санхүүжилтийн загварчлал зэрэг чиглэлээр Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сангийн сургалтуудад хамрагдаж мэргэжил дээшлүүлсэн бөгөөд англи, орос хэлтэй.

Боловсролын байдал:

  • 1990-2000        Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд бүрэн дунд боловсрол
  • 2003-2007        Болгар дахь Америкийн их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр /Соросын сангийн тэтгэлэг/
  • 2012-2014        АНУ-ын Брэндайзын их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр /АНУ-ийн Засгийн газрын Фүлбрайтын тэтгэлэг/

Ажилласан байдал:

  • 2007-2008        Дэлхийн банкны Засаглалыг дэмжих төслийн дотоодын зөвлөх
  • 2008-2012        Сангийн яамны Төсвийн бодлогын газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга
  • 2013-2014        IHS, Consulting group, АНУ, Санхүүгийн шинжээч
  • 2014-2018        Сангийн яамны Санхүүгийн бодлогын газарт хэлтсийн дарга
  • 2019-2020        “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийн Тэргүүн дэд захирал,
  • 2020-2021        “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц хариуцсан захирал,
  • 2021- оноос     Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын даргаар тус тус ажилласан.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-27 213.87.138.136

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-27 38.42.106.107

Сэжигийн,өлөн. Яах гээд л байн байн мандуул мандуул гээд унав энд. Нөгөө данхан толгойт шиг гэв гэнэт цоорохвийдээ. Монгол тиймэрхүү хүмүүсээр удирдуулаад өөдөлсөн юм алга л бн шүү. Авгайгаа соличихоогүй бол хадмын толгойт нэг юм тог гэчихээд энэмуугаа нааш цааш чирээд бн уу?

Avatar

Нэргүй 2023-07-27 202.131.226.226

БАЙГУУЛЛАГА ХЭСЭЭД Л ТУУЧААД ЯВААД БАЙДАГ СОНИН БААГИЙ ЮУ ЭНЭ ЧИНЬ. ХЭВИЙН СЭТГЭХҮЙТЭЙ ЭСЭХ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ.

Avatar

Иргэн 2023-07-27 202.21.104.234

Ажил голж шилээд, тэгээд л хүссэн ажилдаа очоод л, айлын эрх хүүхэд шиг залуу юм. Ямарч байсан намдаа татаастай залуу бна

Avatar

Зочин 2023-07-27 202.126.89.19

Хулгай хийж сураагүй болхоор дарамтлаад зайлуулсан байх

Avatar

Нэргүй 2023-07-27 66.181.187.187

Сайд болно гээд шантааж хийгээд байгаа юм бишүү

Avatar

Нэргүй 2023-07-27 124.158.69.188

Энэ залууг овоо юм уу гэж харж байсан чинь албан тушаалыг сорчилж, байгууллагуудын цонхоор кранаар орогч, дэнгийн эрвээхэйнүүдийн нэг шив. Одоогийн байдлаар кранчдын жагсаалтын дунд хавьд Онцгойн кранчин Баярхүүгийн ард бичигдэж байна. Ард түмэн сонгуулиар кранттай хариуцлага тооцох нь дамжиггүй.

Avatar

Нэргүй 2023-07-27 202.70.37.32

төрийн санд хүрээд ирээ. энд нэг мал ирээд майлаад бн

Avatar

Нэргүй 2023-07-27 66.181.176.102

гүлүгнүүдийн кнопыг олж дарангуут ерөнхий байцаагчийн эрх болон бусадыг нь шийдвэрлэхгүй байсаар залхаж. утгагүй ажлаас гарчээ. ялыг нь хүрвэл ямбыг эдлэх нь зүй

Avatar

Нэргүй 2023-07-27 124.158.107.35

Ёс зүйтэй шударга ажиллах хүнд өнөөгийн тонгол төрийн ямарч албан тушаалд ажиллах хэцүү , харин долдойч долоогч попуудын диваажин

Avatar

Нэргүй 2023-07-27 192.82.64.133

Tsoo eruul hun lav bish. Twitter-ees tursun setgegdel

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж