3000 орчим герман автомашин ачсан хөлөг онгоц шатжээ

Хуучирсан мэдээ: 2023.07.27-нд нийтлэгдсэн

3000 орчим герман автомашин ачсан хөлөг онгоц шатжээ

3000 орчим герман автомашин ачсан хөлөг онгоц шатжээ

Нидерландын эргийн ойролцоо өчигдөр 3000 орчим автомашин ачсан тээврийн хөлөг онгоц дээр гал гарч шатжээ. Галын улмаас хөлгийн багийн нэг хүн амь үрэгдэж, бусад нь түлэгдэж гэмтсэн байна. Хөлөгт 2857 автомашин байсны дунд 25 нь цахилгаан автомашин байсан нь шатсанаас галыг унтраахад илүү хүндрэлтэй болгожээ.

199 метрийн урт хөлөг онгоц дээр Мягмар гаригийн шөнө гал гарч эхэлснээр хөлгийн багийн хэдэн хүн тавцангаас далай руу үсэрч, аврах завинд сууснаар амь гарчээ.

Панамд бүртгэлтэй тус хөлөг онгоц нь Герман улсаас Сингапурын чиглэлд автомашин тээвэрлэж явсан байна. Хөлөг Нидерландын жуулчдын ихээр очдог Амеланд арлаас 27 км зайтай газар шатсан бөгөөд нүүдлийн шувуудын зам таарчээ.

Нидерланд дахь Энэтхэгийн Элчин сайдын яамнаас мэдээлснээр, хөлгийн багийн 21 гишүүн бүгд тус улсын иргэд байсан гэнэ. Хөлгийг Японы Шоэй Кисен Кайши компани эзэмшдэг байна. 

Нидерландын эргийн хамгааллынхан, аврагчидтай нийлэн хөлөг дээр гарсан хөлгийг унтраахаар ажилласан бөгөөд хэт их ус ашиглавал усан онгоц живэх эрсдэлтэй тул багагүй хүндрэлтэй тулгарчээ.

ЭХ СУРВАЛЖ: АВС NEWS, REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж