Танилц: Аймгуудын 100 жилийн ойн баяр наадмын НАЙРУУЛАГЧИД

Танилц: Аймгуудын 100 жилийн ойн баяр наадмын НАЙРУУЛАГЧИД

Энэ жил Төв, Хэнтий, Архангай, Завхан, Говь-Алтай гэсэн таван аймгийн 100 жилийн ойн тохиож буй. Үүнээс дөрвөн аймгийн баяр наадам өнөөдөр /2023.07.27/ нээлтээ хийлээ. Улсын баяр наадмын нээлт, хаалтын тоглолтоос дутахааргүй зохион байгуулалттай болж байна гэдгийг иргэд хэлж байгаа юм. Аймаг, аймгаас төрөн гарсан дуучид ая дуугаа өргөхөөс гадна улстөрч, спортын тамирчин, эрдэмтэн судлаач, хутагт хувилгаад, жүжигчин, бизнесмен зэрэг олны танил эрхмүүд хүрэлцэн иржээ. Ингээд аймгийн түүх 100 жилийн ойн арга хэмжээний найруулагчаар ажиллаж буй уран бүтээлчдийг танилцуулъя.


"Фантастик" продакшны ерөнхий найруулагч Б.Тамир:

-Архангай аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны ерөнхий найруулагчаар Б.Тамир ажиллаж байна. Харин ерөнхий продюсераар нь жүжигчин Э.Цолмонбаяр ажиллаж байгаа гэнэ. Залуу найруулагч Б.Тамирыг залуу уран бүтээлчийн сэтгэлгээгээр баяр наадмын сайхан найруулсан гэдэг сэтгэгдлийг наадамчин олон хэлж байна.Тэрбээр 2022 онд Үндэсний баяр наадмын нээлт, хаалтын хөтөлбөрийг найруулах уран бүтээлчийн нэгээр нэрлэгдэж байв. Гэсэн ч залуу уран бүтээлчийн ур чадварыг дутуу үнэлсэн үү төрийн наадмын найруулагчаар ажиллаж чадаагүй юм.

Аймгийн 100 жилийн ойг додугаар сарын 26-28-нд “Ара комплекс”-т тэмдэглэнэ. Архангай аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмын нээлт, хүчит бөхийн барилдаан, хаалтын шоу тоглолт үнэ төлбөргүй гэнэ.

"Фантастик" продакшны ерөнхий найруулагч Б.Тамир нь Соёл урлагийн их сургуулийг 2016 онд төгсч, Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажилласан. Тэрбээр 2013 оноос киноны найруулагчаар ажиллаж, "Миний ах атаман", "Маш нууц", "Зүрхний хилэн", "Зура-II" зэрэг үзэгчдийн сонирхлыг татсан дэлгэцийн хэд хэдэн кинонд найруулагчаар ажиллаад байна. Мөн 20 гаруй кинонд тоглосон авьяаслаг залуу жүжигчин.

УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар:    

-Улсын наадмын нээлт, хаалтын концертыг хамгийн олон удаа найруулсан хүн бол Н.Наранбаатар. Тэрбээр энэ жил Завхан аймгийн түүхт 100 жилийн баяр наадмын найруулагчаар ажиллаж байна. Түүний хувьд 2016, 2017, 2018 оны баяр наадмын найруулагчаар гурван жил дараалан ажилласан. Мөн Төрийн хүндэтгэлийн концертыг хоёр удаа найруулсан. Нэг нь баяр наадмын Төрийн хүндэтгэлийн концерт, нөгөөх нь нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэн агсныг Соёлын хорооны даргаар ажиллаж байхад 2013 онд юм уу сар шинийн баяраар “Уяхан замбуу тивийн наран” гээд Төрийн хүндэтгэлийн концерт хийсэн байдаг.

Тэрбээр сүүлд театрынхаа 90 жилийн ойд зориулсан “Хаадын хаан” хэмээх шинэ жүжгийг үзэгчдийн хүртээл болгосон юм. Харин энэ жил наадмын найруулагчийн ажлаас татгалзаж, залуу үеэ дэмжих ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байв.

Хэнтий аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын концертыг УДЭТ-ын найруулагч Э.Ёндоншарав найруулжээ. Баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа шинэхэн Төв цэнгэлдэх хүрээлэндээ ёслол төгөлдөр эхлүүлж, 1700 гаруй хүн оролцсон байна. Тухайлбал, УДЭТ-ын жүжигчин МУГЖ П. Цэрэндагва Д. Мэндбаяр, МУГЖ дуучин Г.Хонгорзул, Нансалмаа Д. Шархүүхэн, Д. Жаргалсайхан Ц.Түвшинтөгс, Г. Эрдэнэбат, Д. Энхзул, дуучин Г. Чинболор, С.Бичүү, Б. Болдбаатар, Д. Наранхүү, Н.Ундрал, Л. Чулуунбаатар тэргүүтэй Хэнтий нутгаас төрөн гарсан уран бүтээлчид оролцжээ.
Найруулагч Э.Ёндоншарав "Сүүлийн 300-400 жил Монгол Улсын нутаг дэвсгэрт цуглараагүй 99 шарга гүү Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадмын нээлтэд оролцоно" гэдгийг онцолсон юм. Мөн нээлтэд мянган сур харваач хүүхэд, шүхэр, циркийн болон морьт харваан үзүүлбэрүүд гээд наадамчин олны нүдийг баясгасан онцлох зүйлсээр дүүрэн наадмын нээлт болсон байна. Тэрбээр "Мөнгөн мод-2022" наадмаас шилдэг найруулагч шагналыг хүртэж байсан юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
6
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-07-27 203.91.115.47

Архангай бол эмх цэгцтэй нээлт бол үнэн гоё болсон Тамир чи болон чиний баг чадсан шүү амжилт залуусаа

Avatar

Нэргүй 2023-07-27 68.144.88.177

За даа Архангай аймаг стадион оо нүүдлийн хэлбэрээр төрөөс мөнгө төсөв гаргалгүйгээр маш сайхан зохион байгууллаа, урлагийн тоглолтоо ч өндөр өртөг зардалгүйгээр зөвхөн өөрийн аймгийн гаралтай залуу голдуу уран бүтээлчдын оролцоотой хийлээ, гэтэл Хэнтий бол асар их өндөр төсөвтэйгээр төрийн хүчээр зохион байгуулж бярдаж хийлээ, тэгсэн мөртлөө наадам нь гадны хүмүүсыг гадуурхсан мулгуу олны х****л идсэн наадам хийлээ!

Avatar

Рррр 2023-07-27 103.212.119.103

Наранбаатар найруулахаараа дандаа хөгшин хүмүүсийг пойнтолж гаргаж ирдэг, тиймдээ ч тэрбээр Завханд хоёр экс ЕӨК-үүдийг нэээх өргөмжилж, машин дээр залруулсан юм бна л дааа, арай ч дэээ. Наранбаатарыг тийм их мэдрэмжгүй хүн гэж бодсонгүй!!!

Avatar

Зочин 2023-07-27 103.212.119.103

Хэнтийн нээлт шинэлэг зүйл олонтой хамгийн гоё болсон шүү. Найруулагч залууд баяр хүргэе.

Avatar

Нэргүй 2023-07-27 66.181.183.49

Харамсалтай нь морь, бөх, сураа дарга нар нь"найруулаад" хайран сайхан наадмыг хачин муухай ялгаварлан галуурх сан юм болгоод шившгийг нь ч хутгасан л даа !
Түрүүлсэн морийг шившигтэйгээр хасаад, өөрсдөө морь байдаггүй түрээсийн э****з мориор уралдаад, улсын түмэн эх үхээд, эхний тавд нь Хэнтийгээс нэг ч унаган морь байхгүй, бөх, сур хоёроо луйвардаад луйвардаад түрүү авч чадаагүй, мөн ч шившигээ хутгасан даа !
Хэд хоног Хэнтийн хүн гэдэгээ нууж явлаа ш дээ, шившиг….

Avatar

Нэргүй 2023-07-27 203.91.115.50

Монгол улс Оросын колони улс болоход олон аймаг болгон задалж жалга довны үзэл гаарч хоорондоо арсалддаг нутгархдаг болж задарсан. Энэ нь одоо бүр хэтрээд тус тусдаа муж улс мэт ой тэмдэглэдэг болжээ. Саяхан улс даяараа наадаа биз дээ. Бас даншиг гэж лам нарын баяр тэмдэглэсэн. Энэ арай хэтэрч байна аа. Аймгуудыг татан буулгаж хошуу нутгийн зохион байгуулалтанд бүсийн төв ч бил үү нэр хамаагүй өгч оруулмаар юм. Тэгэхгүй бол Монголчууд шуудайд хийсэн үхрийн эвэр хэвээр байсаар гадны идэш болно.

Avatar

Нэргүй 2023-07-27 203.91.115.50

Монгол улс холбооны улс биш, яахаараа аймаг болгон ой тэмдэглэж наадаж байдаг юм бэ. Маш их үрэлгэн зардал ямар ч их мөнгөтэй хүмүүс вэ. Баярлаж наадсанаараа бол баяжчихсан байгаа. Үгээгүй гуйлгачид байж л осолд орж үхэн хатан наадам найр хийх юм аа. Хэлэх ч муу үг алга. Бас нэ үрэлгэн зардлаа найруулна.

Avatar

Нэргүй 2023-07-27 66.181.160.7

Татвар төлөгч та бидний мөнгөөр л наргиж байгаа шүү дээ, цаадуул чинь!!

Avatar

Нэргүй 2023-07-27 192.82.81.80

Хамгийн муу нь Архангай блаа

Avatar

зочин 2023-07-27 192.82.85.28

1923 онд байгуулагдсан 4 аймгийн нэг нь Хантайшир уулын аймаг гэж байх юм. Хантайшир уул Говь-Алтай аймагт байдаг биз дээ. Говь-Алтайчууд 100 жилээ яагаад тэмдэглэдэггүй билээ.

Avatar

Нэргүй 2023-07-27 59.153.113.90

ажилсаг,ухаантай болоод тэр наадмаараа тэмдэглэсэн байх

Avatar

Нэргүй 2023-07-27 213.87.138.136

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Заагч 2023-07-27 202.9.46.189

Хуцаа гамингийн шээсээ чи Монголоос зайлчих тэгээд л сайхан болно.

Avatar

Нэргүй 2023-07-27 202.55.188.92

Хайран мөнгө, нүхэн жорлонгоосоо салаагүй байж элэнцэгийн аймгийн 100 жил, 100 жилийн өмнө нүхэн жорлонтой бсан одоо ч хэвээрээгийн ой гээш

Avatar

Нэргүй 2023-07-27 192.82.70.212

Тамир өөр бна шүү. Илүү юм

Avatar

Нэргүй 2023-07-27 203.98.76.4

Манай улс ч 4 цагийн эргэлтэнд мөнхийн НАЙР НААДАМ, ШОУ, ЦЭНГЭЭН, ДУУ ХУУР болж байдаг дэндүү жаргалтайн дэлгэр орон шүү Базарвааний .

Avatar

Зочин 2023-07-27 202.126.90.117

Одоо сайхан хогоо цэвэрлээд ажлаа хийцгээдээ
андуудаа

Avatar

ТАМИР ТОДОРЧ БАЙНА 2023-07-27 66.181.161.50

ТАМИР БОЛ ҮНЭНДЭЭ МУНДАГ ЗАЛУУ ЮМАА.

Avatar

Нэргүй 2023-07-27 188.162.254.8

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !

Avatar

Нэргүй 2023-07-27 66.181.160.74

Энэ улс орныхоо байж байгаа царайг харцгаа, та нар!! Нэг мэдэхэд өвөл хаяанд трнэ!! Гэтэл найр наадам хийхийг төр засгаас өдөөн уриалаад, налайж наргисаар байдаг??!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж