Танилц: Аймгуудын 100 жилийн ойн баяр наадмын НАЙРУУЛАГЧИД

Хуучирсан мэдээ: 2023.07.27-нд нийтлэгдсэн

Танилц: Аймгуудын 100 жилийн ойн баяр наадмын НАЙРУУЛАГЧИД

Энэ жил Төв, Хэнтий, Архангай, Завхан, Говь-Алтай гэсэн таван аймгийн 100 жилийн ойн тохиож буй. Үүнээс дөрвөн аймгийн баяр наадам өнөөдөр /2023.07.27/ нээлтээ хийлээ. Улсын баяр наадмын нээлт, хаалтын тоглолтоос дутахааргүй зохион байгуулалттай болж байна гэдгийг иргэд хэлж байгаа юм. Аймаг, аймгаас төрөн гарсан дуучид ая дуугаа өргөхөөс гадна улстөрч, спортын тамирчин, эрдэмтэн судлаач, хутагт хувилгаад, жүжигчин, бизнесмен зэрэг олны танил эрхмүүд хүрэлцэн иржээ. Ингээд аймгийн түүх 100 жилийн ойн арга хэмжээний найруулагчаар ажиллаж буй уран бүтээлчдийг танилцуулъя.


"Фантастик" продакшны ерөнхий найруулагч Б.Тамир:

-Архангай аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны ерөнхий найруулагчаар Б.Тамир ажиллаж байна. Харин ерөнхий продюсераар нь жүжигчин Э.Цолмонбаяр ажиллаж байгаа гэнэ. Залуу найруулагч Б.Тамирыг залуу уран бүтээлчийн сэтгэлгээгээр баяр наадмын сайхан найруулсан гэдэг сэтгэгдлийг наадамчин олон хэлж байна.Тэрбээр 2022 онд Үндэсний баяр наадмын нээлт, хаалтын хөтөлбөрийг найруулах уран бүтээлчийн нэгээр нэрлэгдэж байв. Гэсэн ч залуу уран бүтээлчийн ур чадварыг дутуу үнэлсэн үү төрийн наадмын найруулагчаар ажиллаж чадаагүй юм.

Аймгийн 100 жилийн ойг додугаар сарын 26-28-нд “Ара комплекс”-т тэмдэглэнэ. Архангай аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмын нээлт, хүчит бөхийн барилдаан, хаалтын шоу тоглолт үнэ төлбөргүй гэнэ.

"Фантастик" продакшны ерөнхий найруулагч Б.Тамир нь Соёл урлагийн их сургуулийг 2016 онд төгсч, Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажилласан. Тэрбээр 2013 оноос киноны найруулагчаар ажиллаж, "Миний ах атаман", "Маш нууц", "Зүрхний хилэн", "Зура-II" зэрэг үзэгчдийн сонирхлыг татсан дэлгэцийн хэд хэдэн кинонд найруулагчаар ажиллаад байна. Мөн 20 гаруй кинонд тоглосон авьяаслаг залуу жүжигчин.

УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар:    

-Улсын наадмын нээлт, хаалтын концертыг хамгийн олон удаа найруулсан хүн бол Н.Наранбаатар. Тэрбээр энэ жил Завхан аймгийн түүхт 100 жилийн баяр наадмын найруулагчаар ажиллаж байна. Түүний хувьд 2016, 2017, 2018 оны баяр наадмын найруулагчаар гурван жил дараалан ажилласан. Мөн Төрийн хүндэтгэлийн концертыг хоёр удаа найруулсан. Нэг нь баяр наадмын Төрийн хүндэтгэлийн концерт, нөгөөх нь нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэн агсныг Соёлын хорооны даргаар ажиллаж байхад 2013 онд юм уу сар шинийн баяраар “Уяхан замбуу тивийн наран” гээд Төрийн хүндэтгэлийн концерт хийсэн байдаг.

Тэрбээр сүүлд театрынхаа 90 жилийн ойд зориулсан “Хаадын хаан” хэмээх шинэ жүжгийг үзэгчдийн хүртээл болгосон юм. Харин энэ жил наадмын найруулагчийн ажлаас татгалзаж, залуу үеэ дэмжих ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байв.

Хэнтий аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын концертыг УДЭТ-ын найруулагч Э.Ёндоншарав найруулжээ. Баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа шинэхэн Төв цэнгэлдэх хүрээлэндээ ёслол төгөлдөр эхлүүлж, 1700 гаруй хүн оролцсон байна. Тухайлбал, УДЭТ-ын жүжигчин МУГЖ П. Цэрэндагва Д. Мэндбаяр, МУГЖ дуучин Г.Хонгорзул, Нансалмаа Д. Шархүүхэн, Д. Жаргалсайхан Ц.Түвшинтөгс, Г. Эрдэнэбат, Д. Энхзул, дуучин Г. Чинболор, С.Бичүү, Б. Болдбаатар, Д. Наранхүү, Н.Ундрал, Л. Чулуунбаатар тэргүүтэй Хэнтий нутгаас төрөн гарсан уран бүтээлчид оролцжээ.
Найруулагч Э.Ёндоншарав "Сүүлийн 300-400 жил Монгол Улсын нутаг дэвсгэрт цуглараагүй 99 шарга гүү Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадмын нээлтэд оролцоно" гэдгийг онцолсон юм. Мөн нээлтэд мянган сур харваач хүүхэд, шүхэр, циркийн болон морьт харваан үзүүлбэрүүд гээд наадамчин олны нүдийг баясгасан онцлох зүйлсээр дүүрэн наадмын нээлт болсон байна. Тэрбээр "Мөнгөн мод-2022" наадмаас шилдэг найруулагч шагналыг хүртэж байсан юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
6
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж