"Хэнтийн сурын холбоо 100 жилээрээ булхай хийсэнд харамсч байна"

Хуучирсан мэдээ: 2023.07.27-нд нийтлэгдсэн

"Хэнтийн сурын холбоо 100 жилээрээ булхай хийсэнд харамсч байна"

"Хэнтийн сурын холбоо 100 жилээрээ булхай хийсэнд харамсч байна"

Иргэн Т.Мөнгөнбаяр өнөөдөр /2023.07.27/ өөрийн цахим хуудастаа Хэнтий аймгийн үндэсний сурын холбоонд гомдолтой байгаагаа мэдэгдэв. Тодруулбал, тус аймгийн 100 жилийн баяр наадмаар түүний охин өсвөрийн сурын харваанд оролцож, хоёр өдөр дараалан сэц мэргэнээ сорьж түрүүлсэн ч

Тэрбээр, миний охин нийт 28 сум тавихаас 26-г нь онож, бусад хүүхдүүдээс түрүүлж, шагналт байранд орсон. Түүхт 100 жилийн ойгоор аавынхаа нэрийг дуудуулах нь гээд баяртайгаар ярьж байсан охин минь өнөөдөр өглөө сурын багш нь надтай цахимаар холбогдож, охиныг минь шагналт байранд оруулахгүй шийдвэр гарсан талаар хэлсэн.

Хэнтий аймгийн сурын холбоо булхай хийж, охиныг минь шагналт байранд орсон гэж хэлээд явуулсаны дараа дахин үлдсэн хүүхдүүдийг найман сум тавиулж, шагналт байрыг шинээр зарласан байна.

Хэрэв охин минь хол тасархай түрүүлсэн ч нэмэлт найман сумыг нь тавиулсан бол би гомдолтой байна гэж хэлэхгүй байсан. Ажил амьдралаас шалтгаалж, унаган нутгийнхаа 100 жилд оролцож чадаагүй ч охиныхоо хичээл зүтгэл, урмыг нь хугалсан үйл явдал болсонд харамсч байна. Найман сум тавихаа мэдэгдсэн бол ийм асуудал үүсэхгүй. Миний охин Өвөрхангай аймгийн сурын Шонхор клубд харьяалагддаг. Үндэсний сураар найман сар хичээллэж байгаа.

Улсын баяр наадмаас хүрэл медаль хүртэж, оролцсон тэмцээн бүрдээ амжилт гаргаж байсан охинд минь санаатайгаар Хэнтий аймгийн сурын холбоо ялгавартай хандсанд маш их гомдолтой байна.

Шагналт байранд шалгарах гэсэндээ биш хүүхдийн минь хүсэл мөрөөдлийг мохоосон үйлдэл гаргасан Хэнтийн сурын холбоо энэ асуудлыг яаралтай шийдэж өгнө үү! Сурын холбоо, холбооны даргатай нь ярьсан ч ямар ч арга хэмжээ авахгүй байгаад гомдолтой байна гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
БурууБуруу
5
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж