Сенатын индэр дээр суусан сурагч нэг жил шоронд хорих ял сонсов

Хуучирсан мэдээ: 2023.07.27-нд нийтлэгдсэн

Сенатын индэр дээр суусан сурагч нэг жил шоронд хорих ял сонсов

Сенатын индэр дээр суусан сурагч нэг жил шоронд хорих ял сонсов

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын өдүүлсэн Капитолын үймээний үеэр Сенатын даргын суудал дээр суусан сурагчид шүүхээс нэг жил, нэг өдөр шоронд хорих ялыг оноожээ.

Тухайн үед 18 настай байсан Бруно Жосеф Куа  нь 2021 оны нэгдүгээр сарын 6-ны үймээний үеэр цагдаагийн биед халдсан учраас ийнхүү ял сонссон байна. Ийнхүү тэрбээр Капитолын үймээнд оролцсон хүмүүсээс ял сонссон хамгийн залуу нь болжээ.

Түүнд ял оноохын өмнө Бруно үйлдэлдээ уучлал гуйж хэлсэн үгэндээ, "Ардчиллын эсрэг танхай этгүүдийн дайралтад оролцсондоо харамсч байна" гэсэн байна. Шүүгчийн зүгээс түүнд илүү олон жилийн ял оноохоор төлөвлөж байсан ч уучлал гуйж хэлсэн үгийнх нь дараа бодлоо өөрчилжээ.

Капитолын үймээнтэй холбоотойгоор АНУ-д 1000 гаруй хүн яллагдсан байна.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж