Б.Заяабал: НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс олгож байна

Б.Заяабал: НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс олгож байна

Б.Заяабал: НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс олгож байна

НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард, гуравдугаар улирлынхыг аравдугаар сард, дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус олгодог журамтай. Энэ дагуу НӨАТ-ын энэ оны II улирлын баримтыг долдугаар сарын 8-ны дотор цахим татварын системд бүртгүүлснээр 27-ноос эхлэн олгох юм байна. Татвар төлөгчийн тухайн улиралд суутган төлсөн худалдан авалтын албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог билээ.

Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал "2023 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд өнөөдөр шилжүүлж эхэллээ.

НӨАТ- ын хуулийн хэрэгжилтийг хангаж, төлбөрийн баримтаа өгсөн худалдаа, үйлчилгээ эрхлэгч, баримтаа авсан худалдан авагчдадаа баярлалаа. Нийт нэг сая 190 мянга 718 татвар төлөгч иргэний 73,5 тэрбум төгрөгийн урамшууллыг өнөөдрөөс дансанд нь шилжүүлж байгаа" гэв. Буцаан олголттой холбоотой асуудлаар хандах тохиолдолд харьяа дүүрэг болон Татварын алба руу залгах боломжтой аж.

Мөн Татварын ерөнхий газраас өгсөн мэдээллээр НӨАТ-ын буцаан олголтоор татварууд төлөх боломжтой. Тухайлбал,

  • Автотээврийн хэрэгслийн албан татвар
  • Галт зэвсгийн албан татвар
  • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
  • Газрын төлбөр /газар эзэмшигч/
  • Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/ төлж болох аж.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл шаардлага хангасан татвар төлөгчийн тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог.

Нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сард багтаан олгох журамтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-27 213.87.138.136

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-27 202.126.90.2

МАНгасуудыг зугаалуулах гэж татвар төлмөөргүй байна

Avatar

Нэргүй 2023-07-27 203.98.76.4

Эндээс ядаж 200К хожиж үзэх юмсоооон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж