Г.Ганжаргалын гэр бүл сэжигтнүүдэд хилийн хориг тавихыг шаардав

Г.Ганжаргалын гэр бүл сэжигтнүүдэд хилийн хориг тавихыг шаардав

Г.Ганжаргалын гэр бүл сэжигтнүүдэд хилийн хориг тавихыг шаардав

Албан ажлаар явж байх үедээ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байрлах "Хасу шивэрт" рашаан сувилалд харамсалтайгаар амь насаа алдсан Анагаах ухааны доктор, Монгол Улсын зөвлөх эмч Г.Ганжаргалын гэр бүл цагдаагийн байгууллага, шүүхийн байгууллага, Хууль зүй дотоод хэргийн яаманд өргөдөл, хүсэлт гаргасан. Тэгвэл хэрэгт хамаарах нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байж болзошгүй асуудлыг холбогдох байгууллагууд анхааралдаа авч, хохирогчдын ар гэрийнхний тавьсан шаардлагыг харгалзан  ажиллаж байгааг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн билээ.

Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас “Шүүх шинжилгээг дахин хийх хүсэлтийг хохирогчийн ар гэрийнхэн гаргасан. Иймд гурван эмч шинжилгээ хийхэд гэр бүл нь мөн л хүлээн зөвшөөрөөгүй.

ЭМЯ, Шүүх шинжилгээний хамтарсан долоон хүний бүрэлдэхүүнтэй багийг томилон ажиллаж байна.

Эрүүгийн хэргийг хянан шийдэх хуулийн дагуу бид ажилладаг. Энэ хуульд ямар журмаар ажиллахыг нарийвчлан заасан. Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр зарим хэрэг замхарлаа гэх мэтээр ташаа мэдээлж байна. Мөрдөн байцаалт явуулахад хугацаа хэрэгтэй” гэдгийг мэдээлсэн.

Г.Ганжаргалын эхнэр А.Отгонцэцэгтэй ярилцлсан ярилцлагаас тус хэрэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг унших боломжтой.

Тэгвэл тус хэрэгт сэжиглэж байгаа хүмүүс гадаад руу явж байгаа учраас хилийн хориг тавихыг ар гэрийнхэн нь шаардаж эхэлжээ. Мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа ч сэжигтнүүд хил давж байгааг хардаж байгаа талаар түүний эхнэр цахим хуудастаа бичсэн байна. Тиймээс ЦЕГ, УЕПГ-т дахин хандсан аж. 

УЕП ХЭРГИЙГ ЯАРАЛТАЙ ШАЛГАХ ҮҮРЭГ ӨГЧЭЭ

Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат прокурор Г.Ганжаргалын эхнэрийг хүлээн авч уулзсан байна. Тэрбээр, Энэ хэрэг бүтэн нэг жилийн хугацаа болж байхад дэндүү удаашралтай шалгасан байна гэж хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаах албаны ажлын хэсгийн ахлагч болон мөрдөгч, хяналт тавьж буй прокурор нарыг дуудан уулзаж, Г.Ганжаргалын гэр бүлээс гаргасан гомдол, хүсэлтүүдтэй холбоотой асуудлуудаар яаралтай шуурхай шийдэх болно гэдгээ хэлсэн байна.

Уулзалтын үеэр  мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэнтэй холбоотой асуудлуудыг анхааралдаа авч ажиллахаа илэрхийлээд буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
22
ХарамсалтайХарамсалтай
10
БурууБуруу
8
ХөөрхөнХөөрхөн
8
ГайхмаарГайхмаар
7
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-27 103.229.120.119

хайран сайхан эмч. мэдээж гадны нөлөөтэй байсан ш дээ.

Avatar

Нэргүй 2023-07-27 103.161.242.99

Батбаяр шдээ а******н нь Ганжа багшд атаархаж аар саархан зүйл дээр дандаа муулдаг бсн гэж оюутнууд нь ярьдаг л юм бнлээ дээ
Хамт явсан эмч нар нь мэдэж л байгаа😞

Avatar

Сорооноо 2023-07-27 192.82.74.179

талийгаач эмчийн хэрэг яалтчгүй гадны нөлөөтэй гэмээр байна лээшдээ.Манай хуулийнхан мөрдлөгөө ч олигтой хийж чадахаа бсан юм байхдөа .

Avatar

Бундангийн тамга 2023-07-27 202.21.108.23

Хамт явчихаад нэгнийгээ ийм болгочихоод дуугүй яваад байдаг тийм улсуудын бэлдсэн эмч нар нь тэднээсээ илүү сайхан сэтгэлтэй байж чадах болов уу?. Нэг өрөөнд байсан эмч нарыг нь сайн шалга.

Avatar

иргэн 2023-07-27 66.181.160.25

эргэн тойронд нь байсан бүхэн гэрч. Талийгаачийн хоносон өрөөний суултуур нтр хамаг юм нь эвдэж хагарсан байсан гэсэн. Амьд хүний гэрч болохоос үхсэн хүний дэр болье гээд гэрчүүд нь гүрийгээд байгаа юм байхдаа. Үйлийн үр хаалга андуурахгүй

Avatar

xoriochee 2023-07-27 68.187.88.152

Xamt yavsan emch nar medexiin deedeer medej baigaa. Ted nariig xoriod shalgaachee.Ted dotroos l garna.Uur xen ch bish.Todorxoi xereg shdee.

Avatar

Нэргүй 2023-07-27 213.87.138.136

) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж