Албан ажлаар явж байх үедээ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байрлах "Хасу шивэрт" рашаан сувилалд харамсалтайгаар амь насаа алдсан Анагаах ухааны доктор, Монгол Улсын зөвлөх эмч Г.Ганжаргалын гэр бүл цагдаагийн байгууллага, шүүхийн байгууллага, Хууль зүй дотоод хэргийн яаманд өргөдөл, хүсэлт гаргасан. Тэгвэл хэрэгт хамаарах нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байж болзошгүй асуудлыг холбогдох байгууллагууд анхааралдаа авч, хохирогчдын ар гэрийнхний тавьсан шаардлагыг харгалзан ажиллаж байгааг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн билээ.
Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас “Шүүх шинжилгээг дахин хийх хүсэлтийг хохирогчийн ар гэрийнхэн гаргасан. Иймд гурван эмч шинжилгээ хийхэд гэр бүл нь мөн л хүлээн зөвшөөрөөгүй.
ЭМЯ, Шүүх шинжилгээний хамтарсан долоон хүний бүрэлдэхүүнтэй багийг томилон ажиллаж байна.
Эрүүгийн хэргийг хянан шийдэх хуулийн дагуу бид ажилладаг. Энэ хуульд ямар журмаар ажиллахыг нарийвчлан заасан. Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр зарим хэрэг замхарлаа гэх мэтээр ташаа мэдээлж байна. Мөрдөн байцаалт явуулахад хугацаа хэрэгтэй” гэдгийг мэдээлсэн.
Г.Ганжаргалын эхнэр А.Отгонцэцэгтэй ярилцлсан ярилцлагаас тус хэрэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг унших боломжтой.
Тэгвэл тус хэрэгт сэжиглэж байгаа хүмүүс гадаад руу явж байгаа учраас хилийн хориг тавихыг ар гэрийнхэн нь шаардаж эхэлжээ. Мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа ч сэжигтнүүд хил давж байгааг хардаж байгаа талаар түүний эхнэр цахим хуудастаа бичсэн байна. Тиймээс ЦЕГ, УЕПГ-т дахин хандсан аж.
УЕП ХЭРГИЙГ ЯАРАЛТАЙ ШАЛГАХ ҮҮРЭГ ӨГЧЭЭ
Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат прокурор Г.Ганжаргалын эхнэрийг хүлээн авч уулзсан байна. Тэрбээр, Энэ хэрэг бүтэн нэг жилийн хугацаа болж байхад дэндүү удаашралтай шалгасан байна гэж хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаах албаны ажлын хэсгийн ахлагч болон мөрдөгч, хяналт тавьж буй прокурор нарыг дуудан уулзаж, Г.Ганжаргалын гэр бүлээс гаргасан гомдол, хүсэлтүүдтэй холбоотой асуудлуудаар яаралтай шуурхай шийдэх болно гэдгээ хэлсэн байна.
Уулзалтын үеэр мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэнтэй холбоотой асуудлуудыг анхааралдаа авч ажиллахаа илэрхийлээд буй.
Холбоотой мэдээ