Ирэх 7 хоногт болох "Алтан овооны их тахилга"-ын хөтөлбөр гарав

Ирэх 7 хоногт болох "Алтан овооны их тахилга"-ын хөтөлбөр гарав

Ирэх 7 хоногт болох "Алтан овооны их тахилга"-ын хөтөлбөр гарав
Алтан овооны их тахилга ирэх долоо хоногийн Баасан, Бямба, Ням гаригт /2023.08.04-06/ болно. Тус тэнгэрийг тайх төрийн тахилгын 110 жилийн ой Дарьганга суманд болох бөгөөд зохион байгуулах хорооноос мэдээлэл хийж хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө.
Тахилгаар Дарьганга өв, соёлыг олонд таниулах, сурталчлах, Дарьганга ястнуудын онцлогийг харуулах шийдлийг илүүтэй эрэлхийлж байгаа аж. Энэ хүрээнд их тахилга наадмын үеэр нутгийн урчуудын үзэсгэлэн олон нийтэд дэлгэгдэх бөгөөд, үүнд “Тал нутгийн чулуун цадиг” нэртэй мөнгөн урлалын өв, уран зураг, гэрэл зураг зэрэг үзэсгэлэнг дэлгэхээр болжээ.
Эдгээр үзэсгэлэнгүүд соёлын нэг цогц болон нэг асарт гарах юм. Тахилгын нээлт наймдугаар сарын 4-ний 20:30 цагт болж, 22.30 цагт Эрдэнэмандал хийдийн лам хуврагууд долоон бурхан одны тахилгын зан үйлийг хийх аж.
АЛТАН ОВООНЫ ТАХИЛГАД НЭГ ТЭРБУМЫН ТӨСӨВ ЗАРЦУУЛНА
Алтан-Овооны их тахилгын үйл ажиллагаанд төсвөөс 485 гаруй сая, хандивлагчдын нийлсэн нэг тэрбум орчим төгрөг зарцуулагдана хэмээн зохион байгуулагчид мэдээллээ. Өнөөдрийн байдлаар дөрвөн насны хурдан морины бай шагналын хандив төвлөрөөд байгаа бол хоёр насны морьдын бай шагналын асуудал яриа хэлэлцээрийн түвшинд байгаа аж.
Дарьганга суманд шинээр барьж байгаа наадмын талбайг тойруулан 18 асар байршуулах бөгөөд сум сумаараа асартаа сууж, тахилга наадмаа үзэх боломжийг бүрдүүлэхийг зорьжээ. Мөн наадмын талбайг тойруулан сум бүр өөрийн гэрээ барьж сумдынхаа иргэдэд үйлчлэх төлөвлөгөөг гаргасан байна.
Тахилга наадамд зургаан насны морьд уралдана. Сонгомол нас уралдахгүй бөгөөд уралдаанд орох морьдыг сэрвээний өндрөөр хэмжих юм. Мөн хуульд заасан хэмжээгээр уралдах зайг тогтооно.
  • Наймдугаар сарын 5-нд азарга, соёолон, даага,
  • 6-нд их нас, хязаалан, шүдлэн насны морьд,
Уралдах морьдыг наймдугаар сарын 3-ны үдийн хойно бүртгэж эхлэх бөгөөд бүртгэл Дарьганга сумын ЕБС-ийн Спорт заланд явагдана. Энэ үеэр Алтан-Овооны наадамд зориулан хийсэн номерыг уралдаанч хүүхдүүд үнэгүй тараах аж. Мөн хөтөлбөрт зочид төлөөлөгчдийн байрших асар, гэр, хүлээн авалт, хүндэтгэлийн арга хэмжээ зэргийг тусгасан бөгөөд маргааш эцэслэн батлагдах аж.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-27 192.82.90.59

Тахилггад ийм их пм орохгүй ээ , ингэж далимлуулж идэж шамшиж наргиж цэнгэхээ болимоор юм ! Ганга нуурын орчим баахан тоосго чуоуу цементээр хучиу буруу үргүй ажил хийснээс болж нуурын экологийн тэцвэр алдагдаж хуртай байхад нуурын ус нилээн багасч шувууны үүрүүд нь энд тэндгүй хийсч нуурын ёроол ил гарсан байна лээ

Avatar

иргэн 2023-07-27 192.82.77.102

Хамаагүй дуртай зүйлээ зохиогоод Тахиж шүтээд байвал — Хариуд нь Гамшиг шүү!!!!!!!! Сүүлд нь ачаагаа даахгүй хоорондоо хэрэлдээд идсэн уусан ;алсан ясан ирсэн гэм нүгэлд ядууралд орж ;Нүд сохорч эд хөрөнгө худал үг найр наадам Хийрхэл болж наадам нь хэдэн сар үргэлжилж Нэр хүнд хуурам дүр дүрх Долгинсон хулгайч дээрэлчид болно !!!!!!!!! яг хөдалмөрийн баатар гэд л байсан Чинбат харуулсан биздээ !!!!!!!!!!!яасан дуусдагүй тахил вэ !!!!!!! хариулт — ядуура

Avatar

Нэргүй 2023-07-27 213.87.138.136

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-27 122.201.22.97

Ард түмэн ядуу байгаа цагт найр наадам, зугаа цэнгээнийг аль болох дэмжиж бай гэж нэг дарангуйлагч хэлсэн гэдэг

Avatar

Ман 2023-07-27 150.129.141.127

тахиад сайхан болдог байсан бол бид өнгөрсөн 30 жилд мандан бадрахаар байлаа. эсвэл энэ олон жил тахисандаа өдий зэрэгтэй яваа юм болов уу, за мэдэхгүй юм даа. тэрбум төгрөгөөр нь өөр өгөөжтэй ажил буюу тохилог ОО хөдөөдөө хийсэн бол…

Avatar

Нэргүй 2023-07-27 66.181.160.74

Энэ улс орныхоо байж байгаа царайг харцгаа, та нар!! Нэг мэдэхэд өвөл хаяанд трнэ!! Гэтэл найр наадам хийхийг төр засгаас өдөөн уриалаад, налайж наргисаар байдаг??!!!

Avatar

Бадарч тахар 2023-07-27 59.153.115.225

Ой байхгүй ч гэсэн тахилга гээд нэг юм бодоод олчих юм ! наадамгүй сууж чадахгүй байна уу ! яана да яана !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж