Египет, Туркийн Элчин сайдын яамны гадна Коран судрыг шатаажээ

Египет, Туркийн Элчин сайдын яамны гадна Коран судрыг шатаажээ

Египет, Туркийн Элчин сайдын яамны гадна Коран судрыг шатаажээ

Исламын эсрэг үзэлтэй хэсэг бүлэг хүмүүс Копенхаген дахь Турк болон Египет улсын Элчин сайдын яамнө гадна өчигдөр Коран судрыг шатааж, эсэргүүцлээ илэрхийлжээ. "Данийн эх орончид" гэх нэртэй бүлэглэлээс өнгөрсөн долоо хоногт Ирак улсын Элчин сайдын яамны гадна Коран судрыг шатаасан бол өчигдөр Египет, Турк улсын Элчин сайдын яамны гадна уг эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Турк болон Египетийн засгийн газраас уг үйлдэлд хүчтэй эсэргүүцлээ илэрхийлжээ.

Сүүлийн хэдэн долоо хоногт Дани, Швед улсад жагсагчид Коран судрыг шатаасан нь исламын шашинт орнуудын засгийн газраас хүчтэй эсэргүүцэл, шүүмжлэл дагуулж, олон оронд жагсаал цуглааныг өдөөсөн. Швед, Данийн засгийн газраас исламын ариун номыг шатаасан үйлдэлд харамсаж буйгаа илэрхийлсэн ч үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалахын тулд уг үйлдлийг хориглох боломжгүй гэдгээ тайлбарлажээ.

Үүний хариуд өнгөрсөн долоо хоногт Иракийн ард иргэд эсэргүүцлийн жагсаал хийж, Багдад дахь Швед улсын Элчин сайдын яам руу дайрч, галдан шатаасан. Мөн Бахрейн улсын албаныхан тус улс дахь Швед улсын дипломат төлөөлөгчийг дуудан уулзаж, Коран судрыг шатаах боломж олгосон Стокгольмын эрх баригчдыг буруушаасан албан бичгийг өгсөн байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-27 213.87.138.136

))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

sss 2023-07-27 59.153.87.20

erh chuluut orond hen yu hiihiig zaadaggui ytum

Avatar

MGL 2023-07-27 43.242.241.151

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, жагсаж, цугларч болноо. Харин итгэл үнэмшил, шашин шүтлэгийг нь доромжилж, ариун гэж үздэг судрыг шатаах нь буруу үйлдэл юм. Жагсаал цуглаан хийж, үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг биш судар шатаасан хүмүүсийг нь баривчилж зөрчлийн хуулиараа шийтгэх нь зөв байсан байх даа.

Avatar

Нэргүй 2023-07-27 202.21.124.159

Medrelt, odoo burkhanii shashnii sudriig shataaval bas tegekh uu?

Avatar

Нэргүй 2023-07-27 202.179.25.89

тэр судрыг нь шатааж яахнав . шүтэх нь шүтнэ л биз. Улс хоорондын мөргөлдөөн үүсэх вий дэ

Avatar

Нэргүй 2023-07-27 66.181.161.203

л*****н лалын цаас шатаахаар яадаг юм

Avatar

Нэргүй 2023-07-27 82.135.30.192

Chi shataagaad uz l dee. Ene bol uzel bodloo ilerhiileh bish hunii itgel unemshij suseg bishreliig doromjilj baigaa asuudal.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж