АН: Гамшиг болоогүй байхад иргэдийнхээ өмч, хөрөнгийг хамгаалсангүй

АН: Гамшиг болоогүй байхад иргэдийнхээ өмч, хөрөнгийг хамгаалсангүй

АН: Гамшиг болоогүй байхад иргэдийнхээ өмч, хөрөнгийг хамгаалсангүй

Ардчилсан намаас өнөөдөр /2023.07.27/ Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг огцрохыг шаардаж, мэдээлэл хийлээ.


Ардчилсан намын НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа:

-Энэ онд нийслэлийн төсөв 1.7 их наяд төгрөгөөр батлагдсан. Энэ мөнгө 24 төрлийн татварын орлогоос бүрддэг. Үүний 70 хувь нь хувь хүний албан татвар юм. Улаанбаатар хотыг хөгжүүлэх асуудал дээр иргэд татвараа бүрэн төлж, нийслэлийн төсвийг бүрдүүлдэг. Жишээлбэл, 2013 онд 22 төрлийн татвараас бүрдсэн 358 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан. Өнөөдөр 10 жилийн дараа 1.7 их наяд болж төсөв нэмэгдсэн. Өнгөрсөн 2013 онд нийслэл хотод 358 тэрбум төгрөгийн төсвөөр 75.5 км замын өргөтгөл, шинэ зам барьж байгуулсан байдаг. Мөн Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км зам, Зүүнсалаанд 3.6 км, Цайз зах хүртэл 2.8 км зэрэг замыг барьсан. Мөн 2015 онд 29 км үерийн даланг шинээр барьж, 5.5 км даланг сэргээн засварлаж байлаа.

Гэтэл иргэд татвараа бүрэн бүрдүүлж байгаа ч хотын удирдлагууд бүтээн байгуулалтын ажил хийхгүй байна.

Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 1994 онд анх баталсан. Үүнээс хойш 2022 онд энэ хуулийг шинэчлэн баталсан. Энэ хуулиараа хотын даргад маш том эрх мэдэл очсон. Өндөр төсөвтэй, эрх мэдлээ хуулиар хамгаалагдсан. Гадаад дотоодын тусламж дэмжлэг нийслэл хотод хангалттай ирж байгаа. Тодруулбал, БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр маш олон бүтээн байгуулалт хийх төсөл явж буй. Үүний нэг нь хотын дөрвөн байршилд нүхэн гарцыг хийж байна. Нэг жилийн дотор "Хүннү молл" худалдааны төв орчмын нүхэн гарцын ажил амжилттай дууссан уу. Ямар байр байдалтай байгааг нийслэлчүүд харж байгаа. Энэ мэт нийслэл хотод бугшсан олон асуудал бий.

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг хурал дээр олон асуудлыг хөндөж гаргадаг. Гэвч олонхиороо асуудлыг үл тоож ирсэн. Нийслэлчүүдийн 70 хувь нь хотын дарга Д.Сумъяабазарыг өнгөрсөн гурван жилийн хугацаанд ажлаа хийж чадахгүй байна гэж дүгнэсэн судалгаа ч байгаа.

НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Эрдэнэсүх:

-МАН 2020 оноос "Хүчээ нэгтгэе" гэсэн уриатайгаар ард түмний итгэл хүлээж, үнэмлэхүй олонхоороо сонгогдсон. Гэвч Монгол Улс, Улаанбаатар хот огт хөгжсөнгүй. Бусад орны нийслэл хот өдрөөс өдөрт хөгжин цэцэглэж байдаг бол Монголын нийслэл өдрөөс өдөрт балран доройтож, чадамжгүй удирдлагуудаас болж өнгө зүс нь гундаж байна. Иргэд үнэхээр бухимдалтай байна. Сүүлийн үед үерт автсан хот гэхээсээ илүү авлигад идэгдсэн байна гэж ярьж байна. Өвөл нь утаанд, зун нь бохиртоо живж байна. Сургууль, цэцэрлэг нь хүрэлцэхгүй үнэхээр аз жаргалгүй хотод амьдарч байна.

Хотын дарга Д.Сумъяабазар анх "Намайг зургаахан сарын хугацаатай хотын даргаар томилчих" гэж байсан бол тэрнээс хойш гурван жил өнгөрлөө. Маш харамсалтай. Ардчилсан намтай нийлж, нийслэл хотоо өөрчлөхийг уриалж байна.

НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат:

-Энэ удаа нийслэл хотын иргэдэд учирсан хохирол бол байгалийн гамшиг биш. Байгалийн онц аюултай үзэгдэл, гамшиг биш. Орчин үеийн хотуудад тодорхой хэмжээний хур тунадас нэмэгдэж ороход инженерийн шийдлээр иргэдийнхээ өмч хөрөнгө, аюулгүй байдлыг хамгаалж чаддаг байх ёстой. Энэ стандартыг өнөөдөр хэрэгжүүлээгүйгээс их хэмжээний хохирол амссан. Тун хангалтгүй менежмент хийж байна. Бидний авсан судалгаагаар иргэдийн 76 хувь нь Д.Сумъяабазарыг ажлаа хийж чадахгүй байна, солъё гэсэн.

Иргэд хотын даргаа бид өөрсдөө сонгож болдоггүй юм бэ. Ажлаа хийж чадахгүй байгаа хүнийг яагаад солихгүй байна вэ гэдгийг хэлж байна.

НИТХ нийт 45 төлөөлөгчтэй. Эдгээр хүмүүс хотын даргыг сонгон томилдог. Өнөөдөр 45 төлөөлөгчийн 34 нь МАН-ын төлөөлөгч. Тэд өнөөдөр хотын даргыг цээжээрээ хамгаалж байна. Нийслэлийн намын хорооны даргынхаа өөдөөс дугарч чадахгүй, тушаал, тендер авч амаа үзүүлж байна. Ардчилсан намын зүгээс өнөөдөр Д.Сумъяабазарыг огцруулах ёстой гэдэг дөрвөн зүйл шаардлагыг албан ёсоор тавьж байна.

Дээрх хэвлэлийн хурлаас дараах шаардлагыг хүргүүлэв.

1. Нийслэлийн А зэрэглэлийн бүсэд барилга барих, газар олгох журмыг шинэчлэх тогтоолын төслийг НИТХ-аар яаралтай хэлэлцүүлэх.
2. Нийслэлд болсон үер усны аюулаас үүдсэн хохирол, нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар иж бүрэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагууд нэн даруй гаргаж, иргэдэд танилцуулах. Үер усны аюул үүсэх суурь шалтгаануудыг бий болгосон албан тушаалтнуудад зохих хуулийн хариуцлага тооцох.
3. Нийслэл хотын 2023 оны төсвийн тодотголыг яаралтай хэлэлцэж, инженерийн байгууламж, дэд бүтэцтэй холбоотой шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг тусган шийдвэрлэх.
4. Байгалийн онц аюулт үзэгдлийн хэмжээнд хүрээгүй хур бороо орж, гол усны түвшин нэмэгдэх үед бэлэн байдлыг хангаж чадаагүй, хариу арга хэмжээ авч, иргэд, ААН-үүдийн эрх ашгийг хамгаалж чадаагүй, үүссэн асуудлыг яаралтай, оновчтой шийдэж чадахгүй байгаа хотын даргыг огцруулах асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэх гэсэн үндсэн дөрвөн шаардлагыг албан ёсоор тавьж байна.
НИТХ эдгээр шаардлагуудыг хүлээн авч хэлэлцэхгүй бол АН-аас хотын иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахын төлөө дараагийн шатны арга хэмжээг авч, идэвхтэй үйл ажиллагаа явуулахаа мэдэгдлээ. Түүнчлэн, хотын даргад хариуцлага тооцох асуудал нь улс төржсөн үйлдэл бус, иргэдийн аюулгүй байдал, эрх ашигтай холбоотой цаг үеийн бодит шаардлага гэдгийг ч онцоллоо.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

48 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бээгий 2023-07-27 103.212.119.9

АН төр барьж байх үед хогын байсандаа

Avatar

Нэргүй 2023-07-27 66.181.161.112

АН намынхан сонгууль дөхөхөөр л амь орсон ялаа шиг хаа сайгүй жонгиноод л ядаргаатай болцгоочихож Уг нь та нар нээрээ эх орон ард түмнии төлөө юм бол баярцогтыгоо огцруулах , элбэгдоржиигоо олж ирээд хариуцлага нэхэх , нүүрснии хэргииг шахаж шаардах, авилгажсан хууль шүүхиинхэнтэй тэмцэх , хөгжлиин банкииг луйвардсан хүмүүс хэдхэн саяар торгуулиад өнгөрсөнииг зарга үүсгэх гээд мөн ч их юм байнадаа Гэтэл та нар энэ бүхнии хаагуур нь өнгөрөөд юу яриад яваад байна аа Ингэж худлаа попроод явах уу

Avatar

галаа 2023-07-27 124.158.70.253

АН-н хэдэнсолиотууд жингэр шиг хуцахаа боливол яасан юм. та нарын үгийг шаазгайн дуунаас ч дор тоохгүй байхад ямар нэгэн өө хайгаад тэр нь худал,гүтгэлэг болдог хэдэн мулгуу юмнууд ичмээр ч дамшиг юмаадаа та нар

Avatar

Нэргүй 2023-07-27 37.65.172.159

Та нар МАН-д зодолдох санал тавиач. Сумъяабазар бол татгалзахгүй л байх. Үгүй бол огцор гэж битгий дахиж ярь. Цагийн гарз. Та нарт хийх ажил байдаг биз дээ. Тэрнийг ээ л хий.

Avatar

Зочин 2023-07-27 64.119.21.72

Жинхэнэ хогийн гаруул ульж бга

Avatar

Нэргүй 2023-07-27 103.57.93.218

ХЭДЭН АЛИАЛАГЧИД

Avatar

Нэргүй 2023-07-27 103.57.93.218

БӨӨН ДУРЫН УРАН САЙХАНЧИД. ИНГЭЖ УЛС ТӨРЖӨӨД ХОЛ ЯВАХГҮЙ. ТЭГЭЭД Ч ӨНГӨРСӨН БОРООНЫ ХОЙНООС ЦУВ НӨМӨРНӨ ГЭГЧЭЭР ХЭЗЭЭ ХОЙНО ИНГЭЖ ӨМХИЙГЭЭР УНГАС АЛДАХ ЕР НЬ ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ. ЁСТОЙ ОЙ ГУТАЖ, БӨӨЛЖИС ХҮРЧИХЛЭЭ БАЙНА

Avatar

ИРГЭН 2023-07-27 202.179.26.196

БИТГИЙ ХУЦААД БАЙ ТА НАР.!! ИРГЭДИЙНХЭЭ ӨМЧИЙГ ХАМГААЛАХ ГЭНЭЭ???? ТАНАЙ НАМЫН БАТ-ҮҮЛ ЧИНЬ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ НЭРЭЭР ХИЧНЭЭН АЙЛ ӨРХИЙГ ОРОН ГЭРГҮЙ БОЛГОЖ БУУРАЛ ТОЛГОЙГОО ТӨВ ТАЛБАЙ ДЭЭР ЗУЛГААЛГААД ЯВЖ БАЙСНЫГ ДЭЛХИЙ ХАРСАН ШҮҮ. ОЛОН 2 ФАКТУУД БИЙ. ЯРИХ УУ? ЯАХ УУ?

Avatar

Нэргүй 2023-07-27 203.98.76.4

Монгол Компаниуд Монгол Хүмүүс өнөдөр нэх Уурсаад л Төр Засгийг Өөчилж муучлаад л ….. гэхдээ цагаа тулбал Монгол компаниуд, Монгол хүмүүс л энэ Хотоо өөрсдөө Гараараа Байгуулсан..Өмхий гээд хошногоо ад үздэггүй гэдэг дээ

Avatar

Нэргүй 2023-07-27 192.82.82.55

АН гэж эээ чааваас…
байгааг нь хардааа. хичнээн сайхан нам байлаа одооо гөлөөөөг ч гэж дуудах нэгэн алга. түй чоорт

Avatar

Нэргүй 2023-07-27 213.87.138.136

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

галаа 2023-07-27 124.158.70.253

АН-н салга саарал,Соосоо чавганц нарт дуулгаач Халуухан охид чинь АН-н жингэрүүд аргаа бараад биеэ үнэлж 5-3 төгрөг горьдох болждээ АН- дээр харагдаж байгаа хэдэн сармагчиндаа сайн дуулга өөр тэр өмхий янхнуудруу явах хүн олдохгүй

Avatar

Нэргүй 2023-07-27 192.82.68.155

Ажилгүй хэдэн хулгайч нар зарсан газраа алдахаараа боож үхэх шахам гарч ирж байгааг нь ичэхгүй шээснүүд шүү.

Avatar

Лалруудад 2023-07-27 66.181.185.118

Эмээ өвөө нар гурил будаахнаар сонгуулиа өгдөг. Залуус нь гадаад явахаас өөр гарцгүй улс оронд өсөхийн өлөн гөлөгнүүд үмхээд л байна шүү дээ. Бид удахгүй бүүр гуйлагчин болно. Хятадын боол болж хошного долоож орсын боовыг хөхнө.. тэр цагт хувьчилаар хулгайлж авсан хөрөнгийнхөө тог цахилгааныг ч төлж чадахгүй болно. Үйлийн үр хаалгыг чинь андуурахгүй дээ.

Avatar

Нэргүй 2023-07-27 66.181.185.118

Аль ч нам хэрэггүй. Амьдралыг ойлгосон 10 хуруу нь ажиллаж ам хөдөлдөг гэдгийг ойлгодог хүн л хэрэгтэй. Нэг н**ш худалч хулгайч муу ажилхаар бусад новшнууд дөрөөлж гарч ирсээр улс орон сүйрлээ..

Avatar

Нэргүй 2023-07-27 82.132.229.43

139.5.217.237 оор бичээд байгаа хүн ардчилалыг үнэхээр үзэн яддаг хүн юм аа . Тодорхой хүн хүчнийг зүхэж болно л доо. тэр нь өөрт нь гай болж өрөөлд муу юм хийсэн бол. Гэтэл дэлхийг хөгжүүлж улс үндэстнүүдийг эрх чөлөөтэй эвтэй найртай зэрэгцэн орших суурь үзэл санаа болоод удаж байгаа ардчилал түүнийг дэлгэрүүлэгчдийг цаг ямагт зүхэн харлуулж бачимдан орилож байгааг тань харахад яалт ч үгүй улаан хувьсгалч улайран хэлмэгдүүлэгчдийн дүр сэтгэлд бууж яана даа энэ нэг хүн гэж ардчисан ёсоор

Avatar

Zochin 2023-07-27 66.181.161.7

Батүүлийг авсанд нь хийж хадах хэрэгтэй. Сумъяабазар хэдэн байшингаа нураачаад бууж болно. Энийг харах хэрэгтэй байна.

Avatar

Нэргүй 2023-07-27 202.126.89.159

та нар ямар азаар засаг бариагүй юм байсан бол энэнээс долоон дор байхгүй юу

Avatar

Хаха 2023-07-27 202.126.88.141

Эд нарыг харахаар сэгэн дээр бөөгнөрсөн хэрээнүүд шиг, баасан дээр шавсан ялаанууд шиг санагдаад бх юм.

Avatar

Нэргүй 2023-07-27 124.158.70.109

сумьяабузар тэргүүтэй нийслэлийн удирлагууд маш муу ажиллаж байна. өнгөрсөн 100 жилийн хамгийн муу удирдлага бол одоогийн энэ нөхөл. одоо сумьяабазарыг яаралтай огцруулах нь зөв. 24 оны сонгуулиар нийслэлчүүд МАН-ыг гудамжинд гаргах нь тодорхой болсон.

Avatar

Нэргүй 2023-07-27 192.82.92.204

Сумка нийслэлийн төсвөөс зөвхөн сэтгүүлч тролчдын армийг тэжээхийн тулд сард 700 сая төгрөг зарцуулж, хаалтын гэрээ хийж байна, ямар байна??? оркуудаа

Avatar

Партизан 2023-07-27 66.181.161.105

Миний бие МоАН, МоАХ-ны үүр,салбар зөвлөлийг байгуулахад биечлэн оролцож явсан. одоо ч энэ намыг дэмждэг итгэл үнэмшил маань хэвээрээ. Ардчилсан намыг дахин төрж, цоо шинэ нам болоосой гэж хүсэж байна. Ингэж улс төр хийгээд явахгүй ээ, 30 жилийн алдаа завхралд бодитой үнэлэлт дүгнэлт өгч, ард түмэнд үнэнийг хэлж, цаашид засах бодлогыг гаргаж тавимаар байнаа. Ингэж байж л ард түмнээс дэмжлэг авна. Өөрөө үлгэрлээд хатуу гишүүнчлэл, орон нутгийн бүтцээсээ татгалзаж, бодлогын нам болоосой

Avatar

АН энэ удаа тэнэг улс төр хийж байна шүү 2023-07-27 192.82.82.141

7-р сард нойр хоолгүй ажилласан албан тушаалтан бол хотын дарга шүү. Өнөөдөр Д.Сумьяабазар дарга төв шуудангийн замын ажилд хяналт тавиад РЦНК газрын маргааны шийдвэрлээд ямар завгүй ажиллаж байна. МАН АН УИХ ын гишүүд наадам хэсээд баярлаж байхад хотын дарга ажлаа хийсээр. УБ хотын 30 жилийн хамаг муу муухайг өнөөдөрийн хотын захирагчтай холбох шударга ёсонд нийцэхгүй шүү. Хотын даргадаа харин баярлалаа гэж урам хайрлах ёстой шүү.

Avatar

Зочин 2023-07-27 139.5.217.237

Монголд гамшиг тохиолдох нь ардчилагч гэх этгээдүүдэд л ашигтай.Өнөө зуд болоход нохой цаддаг гэдэг шиг тэд үүнийг л хүснэ. Гамшгийг далимдуулж улс төр хийнэ. Нийгэмд хэрэгтэй шудрага хүмүүс болж, чонон санаа гарган жүжиглэнэ

Avatar

Нэргүй 2023-07-27 192.82.78.214

Нэртэйгээр нь бороо оруулах ажлыг санаатай зохион байгуулман гээд хэлчихээч цаашаа хараад наад намаа нэгтнэж сайн болгох тухай бодооч

Avatar

Нэргүй 2023-07-27 150.129.141.127

үнэн байх шүү. гамшиг биш байгалийн аюулт үзэгдэл гэж нэрлэж болох байх. үнэхээр төр л хариуцлагагүй үүрч хохирол барагдуулах, хамгаалах, дахин ийм үзэгдэл болохоос иргэд аан үүдтэй хамтран урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг зохион байгуулах болохоос бусдад бурууг чихэж, өөрөө уснаас цэвэр гарахаас ярьж суугаа дарга огцрох нь зөв.

Avatar

Нэргүй 2023-07-27 202.131.226.226

МАН ГЭЖ АДГИЙН а******н, ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН НАМ УДАХГҮЙ СӨНӨНӨ.

Avatar

Зочин 2023-07-27 139.5.217.237

Чи энгэж бусдыг үзэн ядаж, дайсагнаж,харааж зүхэж солиорохын оронд, бид яагаад иргэдийн итгэл алдав. Яагаад бидний ажиллагаанд иргэд энгэтлээ дургуйцал төрүүлэв. Намаа яаж өөрчилж,ямар хүмүүсээр эгнээгээ тэлж, ямар нам болж хувирах, иргэд олон түмний итгэлийг яаж сэргээх вэ гэдгийг бод. Ядаж одоогийн төр шиг олон түмэн ,улс орныхоо эрх ашгийн төлөө ажиллахыг хичээ. Иргэд хэнд ч ямар ч худал гоё үгэнд олон дахин хууртахгүй.

Avatar

Нэргүй 2023-07-27 103.212.116.120

АН, ха, ха

Avatar

Нэргүй 2023-07-27 202.21.96.254

HAHA, uchigdur ard irged iig doromjlood khurzdeed baikhaar n barikh gej baisan baishingiin zogsootson genet eserguutsej bna uu!!!! AN iim l khogiin nam. Ter khurz barij khuukhedtei khuukhenluu dairaad baisan ter buzar emee tatakhgui yaasiin, yadaj tegsen bol uur khereg!!! AN zugeer l duugui bai. Ter gazriig zugeer orkhi!!!!!!!!!!!!!! BZD iin 1 r khoroond barikh barilgaa zugeer khaya. Barimaar baival khotoos gadna bari!!!

Avatar

Нэргүй 2023-07-27 203.98.76.4

1990 ОНООС ХОЙШ МАН ДАНГАРАА ЗАВСАРГҮЙ ЗАСАГЛАЛАА. ҮР ДҮНД НЬ АВИЛГАЖСАН БОХИР УЛС ТӨР, КОММУНИЗМАСА БҮРЭН САЛААГҮЙ ШИЛЖИЛТИЙН ҮЕ НЬ ДУУСААГҮЙ УЛС ОРОН, ХАРИУЦЛАГАГҮЙ, БОЛОВСРОЛГҮЙ, ТӨЛӨВШИЛГҮЙ, УХАМСАРГҮЙ АРД ИРГЭД БА ПҮҮС КОМПАНИУД, ӨСӨЛТГҮЙ ЭДИЙН ЗАСАГ………..

Avatar

Зочин 2023-07-27 139.5.217.237

Ардчилагч гэх хулгайчууд энгэж бусдыг гөрддөг.Эд нар хэд хэдэн удаа төрийн эрх авахдаа улс орныг бүүр сүйрүүлсэн.Эдийн засгийг унагаж,төрийн данс улайлгаж, давж дийлэхгүй өрөнд оруулсан. 1990-ээд оноос өмч хувьчлал гэх луйвраа эхлүүлж,хэдхэн хүн гэдсээ хагартал нийгмийн өмчийг цусалж,бусдийг хувьцаа гэх хоосон цаасаар хуурсан. Тэдний зорилго нь баян хоосны ялгаа гаргах. мөлжлөгийн нийгэм буй бойгох.Иргэдийн хөдөлмөрийг одоо хүртэл мөлжиж ашиг нь хэдхэн баячуудын хармаа рүү цутгаж байна

Avatar

Нэргүй 2023-07-27 202.131.226.226

Зайлаа муу гичийн зулбасга. МАН-ынхаа угаадсанд хахаж үхээрэй чи

Avatar

Зочин 2023-07-27 139.5.217.237

Ардчилагч гэх этгээдүүд төрийн эрх авахын тулд ямар ч луйвар хийхээс буцахгүй болсон хүмүүс. Манай орны гол худалдааны түнш хоёр хөрш гүрнийг үзэн ядах бодлоготой. Монголыг яг украин шиг энэ орнуудад эсрэг дайсагнуулан, харилцаа холбоог тасалбал. тэдний бодлоор манай орон сайн сайхан болж,асар хурдан хөгжих замд орох юм гэнэ ээ.

Avatar

зочин 2023-07-27 139.5.217.237

Ардчилагч гэх малууд бусыг үхээсэй гэж хараахаас өөр юу ч хийж чадахгүй араатнууд

Avatar

Нэргүй 2023-07-27 192.82.70.222

МАН дотоод өрсөлдөөндөө энэ хэдийг ашиглаж ноход шуугиулж байгаамөө чаөөс

Avatar

Нэргүй 2023-07-27 66.181.160.74

"Гамшиг болохоос өмнө" гэж хэлэх гэсэн санаатай юм байх даа???

Avatar

bosuul guhuud 2023-07-27 43.242.243.250

eruun sahaltai reketchinguud gdgn uu

Avatar

Зочин 2023-07-27 202.70.36.227

Нэг л их оноо чаачих гэсэн бсданууд

Avatar

Нэргүй 2023-07-27 66.181.161.168

За АН тай байсан бол энэ хэдэн жил ёстой баларсан

Avatar

Нэргүй 2023-07-27 202.131.226.226

АН-тай байсан бол Монголын хөгжил 100 хувь илүү байх байсан.

Avatar

Нэргүй 2023-07-27 203.98.76.4

Бат-Үүл даргаа л буцааж ажиллуулмаар байнаа

Avatar

Нэргүй 2023-07-27 202.21.107.31

Б.Эрдэнэсүх neg hudlaa bandi bnaa hashigraad neg suudal chaachih ah huu tumur orguul yasin chamagi medehgui bish shde glgoo

Avatar

Нэргүй 2023-07-27 64.119.19.177

Энэ Энхтуяа бол шал худлаа яригч, ажлын чадвар ч байхгүй зөвхөн НИХТ ын төлөөлөгчид улирал тутамд өгдөг 10 сая төгрөгөнд хорхойссон амьтан. Ийм юмыг чинь өмнө нь ярьж шахаж шаардаж зүтгэж хийдэг болохоос биш өнгөрсөн хойно нь тайзан дээр торгон дээлтэй гарч ирж зарладаггүй юм шүү. Чи өөрийөө нэгэнтээ таниулсан н**ш шдээ. Одоо зай бол.

Avatar

Нэргүй 2023-07-27 43.242.242.59

Та нар дут. Соотон халтар чимээнээр гэгчээр ашгүй нэг ярих юм гарлаа гэсэн шиг зовлон дээр дандаа дөрөөлж шүүмжлэхээс өөр юу ч хийж байгаагүй. Хүний эрх энэ тэр гэж балайрч замбараагүй сахилга батгүй хариуцлагагүй байдлыг АН л нийгэмд уриалж дуртай газраа бууж хүссэн зүйлээ дураараа хийсний гор сая гарч байна. МАН хийсэн мэтээр донгосохоо больцгоо. та нарыг бүгд мэднэ луйварчид аа

Avatar

Зочин 2023-07-27 192.82.78.70

Урьд урьдын дарга нарын тарьсан балагийг Сумьяа өргөс авч байгаа юм шиг амархан янзалж чадах уу . 30 гаруй жилийн өмнө л монголчууд эрх чөлөөтэй эрхээ эдэлж байна хаана ч амьдарч юу ч хийж болно гээд л ийм болгоо биздээ

Avatar

Нэргүй 2023-07-27 202.126.90.1

МАНгасууд хотод 29 жил засагласан урьдын дарга нарчинь бүгд МАНгасаас тавигдсан 4 жил нь АНын Батүүл дарга хийсэн лай ланчиг хаана байгааг өөрсдөөсөө хай

Avatar

Нэргүй 2023-07-27 66.181.161.74

БИ МАН-ы гишүүн. Намчихаралгүй үүн дээр бол санал нэг байна. Үнэхээр ажилаа хийж чадахгүй байна. Өөр хүн тавьж болдоггүй юм уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж