Хакухо М.Даваажаргал Төв аймгийн 100 жилийн ойд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2023.07.27-нд нийтлэгдсэн

Хакухо М.Даваажаргал Төв аймгийн 100 жилийн ойд оролцож байна

Хакухо М.Даваажаргал Төв аймгийн 100 жилийн ойд оролцож байна

Төв аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам  өнөөдөр /2023.07.27/ эхлээд байна. Энэхүү наадамд Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Хакухо М.Даваажаргал оролцохоор  хүрэлцэн иржээ. Тэрбээр зодог тайлснаасаа хойш Монгол Улсад анх удаа ирээд байгаа нь энэ юм.

Түүний аав Монгол үндэсний бөхийн далай Даян аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Ж.Мөнхбат нь Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул юм. Хэд хоногийн өмнө Эрдэнэсант сумын ерөнхий боловсролын сургуулийн дэргэд домогт аваргын чээж баримлыг нь босгосон.

Хакухо М.Даваажаргалын тухайд энэ оны эхээр зодог тайлсан.  Гэхдээ дэвжээгээ өвлөн авч, дасгалжуулагч багш болсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж