АН-ын даргын хувийн зөвлөхөөр Э.Одбаярыг томилжээ

Хуучирсан мэдээ: 2023.07.27-нд нийтлэгдсэн

АН-ын даргын хувийн зөвлөхөөр Э.Одбаярыг томилжээ

АН-ын даргын хувийн зөвлөхөөр Э.Одбаярыг томилжээ

АН-ын дарга Л.Гантөмөр Ажлын албаны даргаар Эрдэнэбилэгийн Одбаярыг томилжээ. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад“албан ёсны томилгоо биш, Л.Гантөмөр даргын хувийн ажлын албаны хүн” гэх мэдээллийг өглөө.

Э.Одбаярын тухайд С.Эрдэнэ 2017 онд АН-ын дарга болсон даруйдаа өөрийн хүү Одбаярын дотнын найз гэх Эрдэнэбилэгийн Одбаяр гэх залууг намынхаа удирдлагын багт оруулж, АН-ын Хэрэг эрхлэх газар /ХЭГ/-ын даргаар томилж байжээ. Дараа нь 2020 оны сонгуулиар УИХ-ын гишүүн Ц.Туваан, Х.Баттулга нарыг дагах болж тэдний “цүнх баригч” гэгдэж явсан.

Тэрбээр 2022 онд АН-ын дарга асан С.Эрдэнийн нэрийг барьж “С.Эрдэнэ даргын бие муудсан, сонгуульд хандив өгөөч” гэх нэрийдлээр Кёкүшюүзан Д.Батбаярыг залилж 600 сая төгрөгийн хэрэгт холбогдож байв. Түүнээс гадна С.Эрдэнийн хүү Э.Одбаяртай ойр дотно нөхөрлөдөг байсан гэдэг ч түүний нэрийг барьж, хор хутгадаг байсан талаар жиргээндээ дурдаж байжээ.

Л.Гантөмөр дарга түүнийг ажлын албаны даргаар сонгосон нь  ирэх сонгуулийн жагсаалтад нэр дэвшигчдийн зураглалыг гаргахад ажлын алба голлох үүрэгтэй талаар хэвлэлүүд мэдээлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж