Путин аравдугаар сард Хятадад айлчилна

Путин аравдугаар сард Хятадад айлчилна

Путин аравдугаар сард Хятадад айлчилна

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх аравдугаар сард Хятадад айлчилна гэж Кремлийн албаныхан мэдээллээ. Путины гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаковын мэдээлснээр, түүний айлчлал аравдугаар сард Бээжинд болох "нэг бүс-нэг зам" форумтай давхцах гэнэ. Хятадын "бүс-зам" нь Азийг Европтой холбохын зэрэгцээ Африкийн орнуудыг багтаасан дэд бүтцийн томоохон төслүүдийг батгаасан санаачилга юм.

Үүний зэрэгцээ Путин Анкарад айлчилж, Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдагонд амласнаа биелүүлэх хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа бөгөөд айлчлалын товыг хараахан тогтоогүй байна. Үүнээс гадна Энэтхэг улс нь ирэх есдүгээр сард зохион байгуулах "Их-20" орны чуулга уулзалтад оролцох урилгыг Путинд илгээжээ. Гэхдээ Путин "Их-20" бүлгийн чуулганд оролцох эсэх нь тодорхойгүй байна.

Олон улсын эрүүгийн шүүхийн Путиныг баривчлах шийдвэрээс болж тэрбээр ирэх наймдугаар сард Өмнөд Африкт болох БРИКС-ийн чуулга уулзалтад оролцож чадахгүй болсон бөгөөд өөрийнхөө оронд гадаад хэргийн сайд Сергей Лавровыг явуулна.

Өмнөд Африк нь Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орон учраас шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бол Хятад, Турк, Энэтхэг нь Ромын дүрэмд нэгдээгүй учраас Путин чөлөөтэй айлчлах боломжтой.

Хятадын дарга Ши Жиньпин Москвад гурван өдрийн айлчлал хийснээс долоон сарын дараа Путин Бээжинд айлчлах гэж байна. Тэд мөн 2022 оны есдүгээр сард Узбекистанд болсон бүс нутгийн чуулга уулзалтын үеэр уулзсан. Өмнө нь Путин 2022 оны Бээжингийн өвлийн олимпийн наадмын нээлтэд оролцсон бөгөөд энэ нь Украин руу дайрахаас хэдхэн долоо хоногийн өмнө болсон.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-07-27 59.153.87.56

баривчлаад Гаага хүргэчихвэл нэг гай алга болж Орос орон ардчиллын замд орно

Avatar

Нэргүй 2023-07-27 173.66.93.130

энэ путлер болон түүний тойрон хүрээлэгчид жинхэнэ ичих нүүргүй фашист зандалчин гэдэг нь улам бүр ил болсоор байна. тусгаар тогтносон, гадаад улсад халдан довтолж ард иргэдийг нь алж устгаад хүүхдүүдийг нь мянга мянгаар нь хулгайлж цөллөг, хөдөлмөрийн лагерт, охидыг нь янхны газарт илгээж байна да, энэ тухай баян оросод зарагдсан охин баруунруу оргож ярилцлага өгсөн бна лээ. энэ умхий оросын фашистууд удахгүй үхэж, шоронд орох нь орж, оросын фашист дэглэм сүйрэх нь тодорхой Слава украйне

Avatar

ЗОЧИН 2023-07-27 103.10.21.12

ПУТЛЕР 10 САРД БАЙХ ЭСЭХ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ ДЭЭ. ТЭР ХОРТ ХАВДАРТАЙН ДЭЭР УКРАЙНД ХИЙЖ БУЙ ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛЭХ ДАЙНААС БОЛООД ТӨРИЙН ЭРГЭЛТЭЭР АЛБААСАА ХӨӨГДӨЖ АЛГА БОЛОХ, АЛУУЛАХ МАГАДЛАЛТАЙ ТАЛААР БАРУУНЫХАН ЯРЬЦАГААЖ БУЙ. ИНГЭХ ТОХИОЛДОЛД ОРОС ЗАДРАН БУТАРЧ 30-ААД БҮРЭН ЭРХТЭЙ, ТУСГААР УЛСАД ХУВААГДАХ МАГАДЛАЛТАЙ АЖ.

Avatar

Нэргүй 2023-07-27 202.72.245.121

Барууныхны чинь мөрөөдөл

Avatar

Нэргүй 2023-07-27 202.9.41.3

Мантууны амтанд оржээ. Очиж мантуу гударч, Ши эзнээсээ заавар зөвлөгөө авах нь. Капс Лок хоёр эзнээ хараад магнай хагартал баярлах биз.

Avatar

Нэргүй 2023-07-27 213.87.138.136

))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-27 64.119.27.182

10 сараас өмнө ҮХЭХ байлгүй дээ !

Avatar

Нэргүй 2023-07-27 202.179.26.107

зайлуул очих газар нь бүр хумигдаад эхэллээ. санаа муут яван хатна гэж энэ дээ

Avatar

өвгөн 2023-07-27 66.181.185.17

энэ путлер болон түүний тойрон хүрээлэгчид жинхэнэ ичих нүүргүй фашист зандалчин гэдэг нь улам бүр ил болсоор байна. тусгаар тогтносон, гадаад улсад халдан довтолж ард иргэдийг нь алж устгаад хүүхдүүдийг нь мянга мянгаар нь хулгайлж цөллөг, хөдөлмөрийн лагерт, охидыг нь янхны газарт илгээж байна да, энэ тухай баян оросод зарагдсан охин баруунруу оргож ярилцлага өгсөн бна лээ. энэ умхий оросын фашистууд удахгүй үхэж, шоронд орох нь орж, оросын фашист дэглэм сүйрэх нь тодорхой Слава украйне..

Avatar

Зочин 2023-07-27 192.82.73.192

энэ нэг эргүү юм нэг ийм юм дандаа тавьдаг юм. зүүлэг эсвэл оюуны хомсдолтой байхаа.

Avatar

Нэргүй 2023-07-27 64.119.27.182

Чи л харин өөрөө Шар хадны эмнэлэгт нэг үзүүлээч, хө !

Avatar

Зочин 2023-07-27 103.229.123.244

Өөр очих газар байхгүй амьтан ш дээ, хөөрхий

Avatar

Зочин 2023-07-27 192.82.73.192

доор 1 дэмжээгүй санал өгөхөд яагаад 7 дэмжсэн санал хамт гардаг байнаа? NEWS- ээ. үнэн хуурамч сайт гэдэг чинь эндээс харагдаж байна

Avatar

Нэргүй 2023-07-27 59.153.115.27

Орос а л у у р ч и н.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж