Путин аравдугаар сард Хятадад айлчилна

Хуучирсан мэдээ: 2023.07.27-нд нийтлэгдсэн

Путин аравдугаар сард Хятадад айлчилна

Путин аравдугаар сард Хятадад айлчилна

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх аравдугаар сард Хятадад айлчилна гэж Кремлийн албаныхан мэдээллээ. Путины гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаковын мэдээлснээр, түүний айлчлал аравдугаар сард Бээжинд болох "нэг бүс-нэг зам" форумтай давхцах гэнэ. Хятадын "бүс-зам" нь Азийг Европтой холбохын зэрэгцээ Африкийн орнуудыг багтаасан дэд бүтцийн томоохон төслүүдийг батгаасан санаачилга юм.

Үүний зэрэгцээ Путин Анкарад айлчилж, Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдагонд амласнаа биелүүлэх хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа бөгөөд айлчлалын товыг хараахан тогтоогүй байна. Үүнээс гадна Энэтхэг улс нь ирэх есдүгээр сард зохион байгуулах "Их-20" орны чуулга уулзалтад оролцох урилгыг Путинд илгээжээ. Гэхдээ Путин "Их-20" бүлгийн чуулганд оролцох эсэх нь тодорхойгүй байна.

Олон улсын эрүүгийн шүүхийн Путиныг баривчлах шийдвэрээс болж тэрбээр ирэх наймдугаар сард Өмнөд Африкт болох БРИКС-ийн чуулга уулзалтад оролцож чадахгүй болсон бөгөөд өөрийнхөө оронд гадаад хэргийн сайд Сергей Лавровыг явуулна.

Өмнөд Африк нь Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орон учраас шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бол Хятад, Турк, Энэтхэг нь Ромын дүрэмд нэгдээгүй учраас Путин чөлөөтэй айлчлах боломжтой.

Хятадын дарга Ши Жиньпин Москвад гурван өдрийн айлчлал хийснээс долоон сарын дараа Путин Бээжинд айлчлах гэж байна. Тэд мөн 2022 оны есдүгээр сард Узбекистанд болсон бүс нутгийн чуулга уулзалтын үеэр уулзсан. Өмнө нь Путин 2022 оны Бээжингийн өвлийн олимпийн наадмын нээлтэд оролцсон бөгөөд энэ нь Украин руу дайрахаас хэдхэн долоо хоногийн өмнө болсон.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж