Гана улсын парламент цаазын ялыг халах шийдвэр гаргаснаар хүний эрхийн томоохон ахиц дэвшил гаргасан Африкийн орнуудын нэг боллоо. Өнөөдрийн байдлаар тус улсад цаазын ял сонссон 170 эрэгтэй, зургаан эмэгтэй байгаа бөгөөд тэднийг ялыг бүх насаар нь хорих болж өөрчилжээ. Ганад сүүлд 1993 онд цаазын ялыг гүйцэтгэсэн бөгөөд эх орноосоо урвах болон хүний амь хөнөөсөн зэрэг гэмт хэрэгт оноодог. Ганын ард иргэдийн олонх нь өнгөрсөн жил цаазын ялыг халах нь зүйтэй гэж дэмжжээ.
Ийнхүү Гана улс нь цаазын ялыг халсан Африкийн 29 дэх, дэлхийн 124 дэх орон боллоо.
ЭХ СУРВАЛЖ: ВВС
Холбоотой мэдээ