Ким Жон Ун Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай уулзав

Хуучирсан мэдээ: 2023.07.27-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай уулзав

Ким Жон Ун Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай уулзав

Солонгосын дайнд гал зогсоох гэрээг байгуулсны 70 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн Ли Хунжун тэргүүтэй төлөөлөгчид Пёньяд айлчилсан. Тэгвэл Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өчигдөр тэднийг хүлээн авч уулзжээ.

Хойд Солонгосын батлан ​​хамгаалахын хамгийн өндөр албан тушаалтнуудтай уулзсаныхаа дараа  Шойгу "Пёньянтай цэргийн харилцаагаа эрчимжүүлнэ" гэж мэдэгджээ. "Өнөөдрийн яриа хэлцэл нь хоёр орны батлан ​​хамгаалах байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тусална гэдэгт итгэлтэй байна. ОХУ-ын хувьд Хойд Солонгос бол нийтлэг хилтэй, хамтын ажиллагааны баялаг түүхтэй чухал түнш юм" гэж Шойгугийн хэлснийг "NK news"иш татсан бөгөөд цаашдын цэргийн хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй дурдаагүй байна. 

Пёньяны түүхэн холбоотон Орос нь Хойд Солонгостой найрсаг харилцаатай цөөхөн орны нэг бөгөөд авторитар удирдагч Ким Жон Ун Москвагийн Украинд хийж буй түрэмгийллийг  дэмжсээр ирсэн.  АНУ-ын тагнуулын албаныхны мэдээлснээр, өнгөрсөн жил ОХУ-ыг Хойд Солонгосоос сая сая их буу, пуужин худалдаж авчээ. Энэхүү зэвсгийн худалдааг  буюу үр тариа, газрын тос, эмнэлгийн тоног төхөөрөмжөөр бартердсан гэж үзэж байгаа бөгөөд энэ нь  Ким Жон Унд цөмийн зэвсгийн хөтөлбөрийн эсрэг тавьсан барууны хориг арга хэмжээний үр нөлөөг зөөлрүүлэх боломжийг олгодог.

Ким Жон Ун холбоотнууд болох Хятад, Оростой гүнзгий харилцаа тогтоохыг эрмэлзэж байгаа нь Вашингтоны Сөүл, Токиотой аюулгүй байдлын гурван талт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх АНУ-ын хүчин чармайлтыг эсрэг чиглэсэн гэж үзэж байна.

Нөгөө талд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл 1950-53 оны дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэхийн тулд гадаадын 20 гаруй орны  олон арван ахмад дайчныг Сөүлд урин арга хэмжээ зохион байгуулж байна. 

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж