Засгийн газрын ээлжит хуралдаанаас өчигдөр /2023.07.26/ Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Э.Ганхүүг томилжээ.
Тэрбээр дээрх албанд томилогдохоос өмнө Барилга хот байгуулалтын яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга, Нийслэлийн тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга зэрэг албыг хашиж байжээ.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Өнөрбаяр нь өнгөрсөн дөрөвдүгээр сард чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаснаар энэхүү орон тоог нөхөх шаардлага гарсан байсан юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ