Сүмогийн их аварга Г.Ган-Эрдэнэ хуримаа хийжээ

Хуучирсан мэдээ: 2023.07.27-нд нийтлэгдсэн

Сүмогийн их аварга Г.Ган-Эрдэнэ хуримаа хийжээ

Сүмогийн их аварга Г.Ган-Эрдэнэ хуримаа хийжээ

Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ зургаан жилийн дараа эх орондоо ирээд буй. Тэрбээр эх орондоо хуримын ёслолоо хийжээ. Түүний ханийг Ц.Доржханд гэдэг. Банк, санхүүгийн мэргэжилтэй. Хосууд Япон улсад танилцсан бөгөөд гэргий нь сүмоч Н.Цэвэгнямын хамаатан гэнэ. Хос залууст баяр хүргэхээр урлаг, спортын олны танил эрхмүүд хүрэлцэн ирсэн байна.

Г.Ган-Эрдэнэ мэргэжлийн сумогийн оргилд явж байсан ч хамгийн доод чинсаа хүртэл буурсан. Гэсэн ч дээд зиндаанд эргэн гарч ирж чадсан түүний амжилтыг олон хүн гайхаж, сүмогийн түүхэнд бичигдсэн байдаг. Түүний энэ амжилтад хүрсэн түүх хоёр жилийн өмнө Япон улсад ном болон хэвлэгдэж, хамгийн их борлуулалттай номын жагсаалтад бичигдсэн. Харин энэ удаа тэрбээр эх хэлнээ номоо орчуулж, олон хүнд итгэл найдвар бэлэглэхийг хүссэн тухайгаа хэлж байв.

Тэрбээр "Миний номын нээлтэд хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Ийм олон хүн ирнэ гэж төсөөлсөнгүй. Анхны номын нээлт учраас догдлол, сандралтай байна. Миний бие 2010 онд Мэргэжлийн сүмогийн ертөнцөд хөл тавьж, өдгөө 13 жил сүмогийн дэвжээнд барилдаж байна. Энэ хугацаанд олон бэрхшээлийг туулж унаж, бослоо. Тэр бүхнийг шингээсэн ном маань хоёр жилийн өмнө Японд нээлтээ хийж байсан.

Японы нэгэн залуу гэрээс гардаггүй эмгэгтэй байсан юм билээ. Тэгээд миний амжилтыг хараад нийгэмд хөл тавьж, юмнаас айж хойшоо суух хэрэггүй гэдгээ ойлгосон тухайгаа ярьсан. Нэг ч гэсэн хүний амьдралд миний түүх урам зориг өгч байгааг хараад өөрийн чадах зүйлээ хийхийг хүссэн" гэдгийг хэлсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж