Орон нутгийн замд ноцтой осол гарч таван хүн нас баржээ

Орон нутгийн замд ноцтой осол гарч таван хүн нас баржээ

Орон нутгийн замд ноцтой осол гарч таван хүн нас баржээ

Орон нутгийн замд ноцтой осол гарч таван хүн нас баржээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн Далын худаг гэдэг газар  ачааны авомашин, суудлын автомашинтай мөргөлдөж суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 26-ны өдрийн 21:26 цагт хүлээн авчээ.

Энэ дагуу тус  аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Ө-ын ND4250 загварын зүтгүүр, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын чиглэлд таван  зорчигчтой зорчиж явсан “Аука” загварын суудлын автомашинтай мөргөлдөн шатаж байжээ. Улмаар суудлын  автомашин шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан байна.

Суудлын автомашинд зорчиж явсан таван иргэн нас барсан тул цогцсыг гаргаж өнөөдөр 07:15 цагт Цагдаагийн байгууллагад шилжүүлж өгчээ.

Үүнээс гадна энэ сарын 26-ны өдөр Увс аймагт зам тээврийн ослын улмаас хоёр хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр өдрийн 02:56 цагийн орчимд Увс аймгийн Хяргас сумаас Улаангом сумын чиглэлд зорчиж явсан “Форд рэнжер” маркийн суудлын автомашин автозамын зорчих хэсгийн замын хажуу тал руу унаж жолооч 43 настай А, зорчигч 56 настай Х нар нас баржээ.

Харин зорчигч 31 настай С, 23 настай Б, 17 настай Ш, 14 настай Э нарыг Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна. Иймд хөдөө орон нутагт зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эмэгтэй жолооч 2023-07-27 202.9.46.196

Хүмүүс том машиныг нь л ихэвчлэн буруутгадаг. Яг үнэндээ бол том машины жолооч нар гэрлээ маш сайн шилжүүлж, хол замд гүйцэж түрүүл гэсэн дохио өгч, хажуугаар зөрөхдөө хүртэл цаад талдаа гахаж зай гаргаж өгөх гэх мэтээр бусад жолооч нартаа маш их тусалж санаа тавьж явцгаадаг юм билээ. Аан харин шөнө аймшгийн нүхтэй зам дээр гэрлээ шилжүүл гээд бүр дохиод байхад л шараад зөрдөг эсвэл үзэгдэх орчин муу газар гүйцэж түрүүлж шахаж орж байгаа оркууд нь 90% нь приус, аква үлдсэн нь бонго портер блаа

Avatar

Нэргүй 2023-07-27 213.87.138.136

>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зүтгүүр 2023-07-27 202.21.127.142

Төмөр замын зүтгүүр үү?

Avatar

Нэргүй 2023-07-27 66.181.161.168

Ум ма ни бад мэ хум

Avatar

Нэргүй 2023-07-27 103.229.123.140

Харамсалтай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж