Орон нутгийн замд ноцтой осол гарч таван хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2023.07.27-нд нийтлэгдсэн

Орон нутгийн замд ноцтой осол гарч таван хүн нас баржээ

Орон нутгийн замд ноцтой осол гарч таван хүн нас баржээ

Орон нутгийн замд ноцтой осол гарч таван хүн нас баржээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн Далын худаг гэдэг газар  ачааны авомашин, суудлын автомашинтай мөргөлдөж суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 26-ны өдрийн 21:26 цагт хүлээн авчээ.

Энэ дагуу тус  аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Ө-ын ND4250 загварын зүтгүүр, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын чиглэлд таван  зорчигчтой зорчиж явсан “Аука” загварын суудлын автомашинтай мөргөлдөн шатаж байжээ. Улмаар суудлын  автомашин шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан байна.

Суудлын автомашинд зорчиж явсан таван иргэн нас барсан тул цогцсыг гаргаж өнөөдөр 07:15 цагт Цагдаагийн байгууллагад шилжүүлж өгчээ.

Үүнээс гадна энэ сарын 26-ны өдөр Увс аймагт зам тээврийн ослын улмаас хоёр хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр өдрийн 02:56 цагийн орчимд Увс аймгийн Хяргас сумаас Улаангом сумын чиглэлд зорчиж явсан “Форд рэнжер” маркийн суудлын автомашин автозамын зорчих хэсгийн замын хажуу тал руу унаж жолооч 43 настай А, зорчигч 56 настай Х нар нас баржээ.

Харин зорчигч 31 настай С, 23 настай Б, 17 настай Ш, 14 настай Э нарыг Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна. Иймд хөдөө орон нутагт зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж