2019 оноос хойш ЭМД төлсөн иргэд эрт илрүүлгэд хамрагдана

2019 оноос хойш ЭМД төлсөн иргэд эрт илрүүлгэд хамрагдана

2019 оноос хойш ЭМД төлсөн иргэд эрт илрүүлгэд хамрагдана

Монгол Улсын иргэн бүр 19 нас хүрсэн өдрөөс эхлээд эрүүл мэндийн даатгалд албан журмаар хамрагдана гэж Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан байдаг. Сүүлийн таван жил буюу 2019 оноос хойш эрүүл мэндийн даатгалаа тасралтгүй төлсөн иргэн болгон урьдчилан сэргийлэх эрт илрүүлгэд үнэ төлбөргүй хамрагдах бүрэн боломжтой.

Урьдчилан сэргийлэх багцын хувьд нас наснаас нь хамаараад хамгийн их өвчлөлийн тохиолдлоор нь үзлэг оношилгоо шинжилгээнүүд хийгдэнэ. Эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөлт хийхдээ E-Баримт бүртгүүлэх аппликэйшнд хандан регистрын дугаараа шалгах, регистрын дугаар дээрээ өөр хүний дугаар хийх, солих боломжтой.

Нийгмийн даатгалын хэлтэс, нэг цэгийн үйлчилгээг авахад 24-48 цаг шаарддаг бол и баримтын аппликэйшнээр төлөхөд 5-10 минутын дотор баталгааждаг байна. Урамшууллын мөнгөнөөс эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөх хууль хэрэгжиж эхлээгүй байгаа бөгөөд тодорхой үүрэг чиглэл ирээгүй тухай албаныхан ярьж байлаа.

Оюутнуудын хувьд эрүүл мэндийн даатгалын хувиараа төлөх иргэдийн тоонд багтах юм. Учир нь 19 нас хүрсэн өдрөөс эхлээд эрүүл мэндийн даатгалд албан журмаар хамрагдана гэх хуулийн заалттай. Иймд хуулийн заалтынхаа дагуу эрүүл мэндийн даатгалаа заавал төлж барагдуулна. Оюутнуудын хувьд сургууль, улсаас төлчихдөг гэх буруу ойлголттой байдаг байна. Зарим сургууль эрүүл мэндийн даатгалаа төлчихсөн байх ёстой гэдэг шаардлага тавьдаг байна.

Татвар төлөгч иргэн хөдөлмөрийн хөлсний 2 хувь, хувиараа бизнес эрхлэгчид нэг хувь төлнө. 2023 онд хөдөлмөрийн хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг болж өөрчлөгдсөн.

Үүнтэй холбоотой хувиараа төлдөг хүн сард 5500 мянга буюу жилд 66 мянган төгрөг төлөх юм.

Даатгалын шимтгэл, даатгалын шимтгэлийн хувь хэмжээ тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцогдож явдаг. Учир нь нэгээс доошгүй хувиар тооцож төлнө гэж хуульдаа заажээ.  Даатгалыг нь улсаас төлдөг хэд хэдэн бүлэг  байдаг. Үүнд хүүхдээ хоёр нас хүртэлх харж байгаа эцэг эх, 0-18 насны хүүхэд гэх мэт ангилалд орох иргэдийн хувьд эрүүл мэндийн даатгалыг улсаас даах юм.

Л.ЭНХТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-27 213.87.138.136

>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-27 202.131.238.26

шал хэрэггүй даатгал, би 19 жил тасралтгүй төлж байгаа ч нэг л удаа эмч дээр очиж үхтэл очерлож байж нэг юм үзүүлсэн чинь гэдэс тэмтэрч үзээд л болчихсон.

Avatar

Нэргүй 2023-07-27 82.132.229.161

хар аминдаа тохиолдсон гацхан тохиолдлоор нийгмийн сайн сайхны төлөө авч хэрэгжүүлээд ард олны нилээдгүй хэсгийн талархал хүлээж цаашид улам боловсронгуй болгож байгаа ажлыг харлуулах хэрэггүй . Одоохондоо залуу хүн бие бялдар сайн өвчин эмгэг ороогоогүй бол даатгалаа төлөөд нийгэмд хэрэгтэй бусдад тустай үйл хийж байгаадаа бачрлах хэрэгтэй. Цаг нь ирэхээр чамд ч үр дүн нь мэдрэгдээд ирнэ .Эрүүл байгаарай

Avatar

Нэргүй 2023-07-27 66.181.189.245

насаараа төлчихөөд сүүлийн хэдэн жил төлж чадаагүй хүн яах вэ. хулгайч нар, оочэрийн өмнүүр дайрагчдын диваажин юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж