Хоноцын сэтгэлгээ, хоногийн үйлчилгээ иргэдэд хэрэггүй

Хоноцын сэтгэлгээ, хоногийн үйлчилгээ иргэдэд хэрэггүй

Хоноцын сэтгэлгээ, хоногийн үйлчилгээ иргэдэд хэрэггүй

Хаврын чуулган наадмын өмнө завсарласнаар УИХ-ын гишүүд тойрог тойрогтоо наадах нь наадаж, найрлах нь найрлаж, одон медиал тараах нь тараасаар явна. Ямартай ч Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог 126 байхаар тогтсон.

Түүнчлэн Сонгуулийн тухай хууль болоод Улстөрийн намын тухай хуульд оруулсан өөрчлөлтүүдийн дагуу жагсаалтаар болоод тойрогт нэр дэвших хүсэлтэй хэн бүхний нойр хулжсан сурагтай.

Сонгуулийн жил ойртсоныг хэлэх үү сурталчилгааны шоундаа нэр дэвшихийг горилогчид болоод УИХ-д сонгогдсон гишүүд эртнээс анхаарч тойргоо услаад эхэлжээ.

Тойрогтоо тодорч амжаагүй битүү морьд алсаас гэтэж байгаа бол нэгэнт УИХ-д сонгогдсон гишүүд дараагийн удаа дахин сонгогдох тактик боловсруулж явна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, Г.Дамдинням нар БНСУ-аас эрүүл мэндийн үзлэгийн баг тойрогтоо аваачиж, эрүүл мэндийн сайдыг салбартай нь ажилгүй болгоод амжив.

Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын тухайд дотор, шүд, хүүхдийн эрүүл ахуйн үзлэг хийх эрүүл мэндийн баг дагуулж очихоос гадна нүүр будалт, үс засалтын багтай очиж соёлын довтолгоон өрнүүлж амжив. Гудамж талбайд үсээ засуулж, шүдээ эмчлүүлэх, солонгос эмчээр ганц боловч “чагнуулж” үзэхсэн гэх иргэдийн урт дараалал үүсэв.

Зориулалтын байр, байшингүй ч эрүүл мэнд, соёлын үйлчилгээг гудамж талбайд үзүүлдэг болох шинэ жишиг, шинэ стандарт тогтоож амжив.

Тэгвэл Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Дамдинням цахим хуудсаараа дамжуулж “Монгол, Солонгосын нарийн мэргэжлийн эмч нарын хамтарсан үзлэг Орхон суманд үргэлжилж байна.Үдээс хойш Хонгор сум, маргааш/өнөөдөр/ Шарын гол суманд үргэлжилнэ “Эрүүл мэнд- Эрхэм баян” гэж мэдэгдсэн нь мөн л иргэд гадаадын эмч нарыг зорих шалтгаан болов. Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарынхан тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүдийнхээ тусламжтайгаар хэдэн өдөр ажилгүй болов.

Цаашлаад УИХ-ын гишүүн бүр тойрог тойрогтоо эрүүл мэндийн үзлэгийн баг дагуулж очдог ийм жишиг тогтож, түүгээрээ иргэдээс оноо авдаг болчихвол эрүүл мэндийн салбараа, сайдтай нь хамт татан буулгачихсан нь дээр биз.

Баян-Өлгий аймгаас сонгогдсон Б.Бейсен гишүүнийг наадмын өмнө болсон нэгэн арга хэмжээн дээр тойрогтоо ажиллах бүртээ эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх баг тойрогтоо  авч очдог, цаашлаад эрдэнэт хүний алтан амь аврах мэс засал тогтмол хийдэг талаар намын дарга нь индэр дээрээс магтаад амжина лээ. Намын даргынх нь магтаал хоосонгүй байсан нь түүний үйлдлээс тодорхой болов. Тэрбээр, саяхан өөрийн цахим хуудсандаа “Их ажлынхаа хажуугаар мэс заслын багийнхантайгаа өвчтөнд хагалгаа амжилттай хийлээ. Эрдэнэт хүний амийг авраад гарч ирэх ямар сайхан гээч. Аав, ээж, ах дүү, хань ижилтэйгээ элэг бүтэн үлдсэн хүмүүсийн талархлын нулимс, сэтгэлийн үг алжаал ядаргааг арилгах эрч хүчийг өгдөг” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Б.Бейсен гишүүний эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмэр, мэргэжлийн эмч хүнийх нь ур чадвар, мэдлэг, мэргэжлийг шүүмжлэх гэсэнгүй. Гагцхүү тойргийнхоо нэг иргэний амь насыг аврах биш нийт иргэдийн амь, нас эрүүл мэндийг хамгаалах тогтолцоог бий болгох нь хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж байгаа УИХ-ын гишүүний үндсэн үүрэг. Иргэн Б.Бейсэн байсан цагт хүний амь авардаг биш түүнийг байхгүй байсан ч эрдэнэт хүний алтан амийг авардаг эрүүл мэндийн тогтолцоо, боловсон хүчний баазыг бүрдүүлэхийг тойргийн иргэд нь шаардах ёстой.

УИХ-ын гишүүн амралтаараа тойрогтоо очихдоо амрах ч завгүй хагалгаа хийж байгаа нь өнгөц харахад баатарлаг үйл мэт боловч үнэн хэрэгтээ тухайн тойргийн эрүүл мэндийн салбар чадварлаг хүний нөөц, эмч мэргэжилтнүүд, мэс заслын эмчийн дутагдалд орсны тод илрэл.

Энэ мэтчилэн тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзахдаа буяны байгууллага, бурханы дүрээр эмч нарын баг дугуулж очдог УИХ-ын гишүүд иргэдээ энэ мэтчилэн доромжилохоо болих хэрэгтэй. Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ын гишүүд нь гадаадаас эмч нарын баг дагуулж очлоо гээд тойргийнхоо иргэдийн эрүүл мэндэд анхаардаг хүн болчихно гэвэл том эндүүрэл. Өнөөдөр үзээд маргааш нь явчихдаг хоноцын сэтгэл, хоногийн үйлчилгээ иргэдэд хэрэггүй.

Гадаадаас эмч ирэх сургаар халуун наранд хөлөө өвдтөл, тэвчээрээ тасартал дугаарлаж байгаагаас харахад хөдөө орон нутагт эрүүл мэндийн чанартай бөгөөд хүртээмжтэй үйлчилгээ хомс байгаагийн тод илрэл.

Тойргийнхоо иргэдийн эрүүл мэндэд санаа тавьдаг хүн болж жүжиглэж, өдрийн үйлчилгээгээр аргацаадаг биш өдөр тутамдаа эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авах хууль эрх зүйн орчин, боломж нөхцөлийг нь бүрдүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-07-27 202.179.24.111

Богд уулсанд ихээхэн хэмжээний газар авч хаусццд барьж зарж баяжсан хүн бол яах аргагүй Өнөр болор гээч эмэгтэй. Мөнгөтэй хүн УИХ-д орж болдогийг Өнөрболор Ануужин нар харуулсан. Одоо цаашад эд нарыг ард түмний төлөөлөл болгож болохгүйг анхаарах нь зөв. Одоо байтилаа үсчин, гэх зэргээр үйлчилж хуурч эхэлсэн. Үнэхээр гутамшиг. Энэ эмэгтэй солонгос өвгөний мөнгийг луйвардаж баяжих эхлэлээ тавьсан сураг байдаг.

Avatar

Нэргүй 2023-07-27 202.131.225.197

emch naraa goloh ni argagui hahahahaha

Avatar

Нэргүй 2023-07-27 202.131.225.197

goridson sheesnuud ve

Avatar

Нэргүй 2023-07-27 203.98.76.4

Гэхдээ АРД ИРГЭД өөрсдөө нэх сонин, " Хүүкэд итгэж байсан юмсан Хүүк сонгогдоод ТАГ БОЛЧИХЛОО " ч гэх шиг.. Хүүкээ яана гэж бодсын болдоо хөөрхийс….

Avatar

Зочин 2023-07-27 64.119.18.174

Тун зөв бичжээ. Манайхан хүний нүд хуурахаас цаашгүй өрөвдөлтэй улс төрчидтэй байхаар яаж хөгжинө дөө. Иймхэн юманд хууртдаг ард түмэнтэй, хамраасаа цааш харах чадваргүй албаттай байгаа цагт хөгжихийн тухай ярих нь илүүц биз ээ. Нэг мэдэхэд хамгийн хоцрогдсон орны тоонд цохиж явах вий гэхээс…

Avatar

Нэргүй 2023-07-27 213.87.138.136

>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-27 103.57.93.218

МАГТАН МАТАХАА ГЭЖ. ХОГИЙН ЗАН ШҮҮ.

Avatar

Irgen 2023-07-27 202.126.89.96

Эмч хүн үнэхээр мэргэжилдээ сайн юм бол улсын бодлого хууль тогтоох байгууллагад хэрэггүй. Хүн амын эрүүл мэндийн манаанд зогсох ёстой. Түүнээс амралтаар оччихоод улс төрийн оноо цуглуулах гэж мэс засал хийн нүүр эсгэх шаардлагагүй

Avatar

Нэргүй 2023-07-27 66.181.187.77

Иймэрхүү долдой нарыг сонгосон гэхээр энэ улс яаж өөдлөх вэ дээ

Avatar

Зочин 2023-07-27 139.5.217.237

Жинхэнэ долдой нар бол ардчилагч гэж хулгайчууд.. Эдийн засгийг унагаж,төрийн данс улайлгаж нийгмийн хөрөнгийг ходоодоо хагартал идэж ууж ,дарж дийлэхгүй гадаад өрөнд оруулж ядуурлыг гааруулдаг. Төрд гарангуут улс орныг нийгмээр нь дампууруулдаг. нийгмээр нь дампууруулдаг.Иргэдийн хөдөлмөрийг мөлжиж орлого нь зөвхөн хэдэн баячуудын хармаа рүү цутгадаг. Иргэдийн олонх ядуурч, гуйлагчдын эгнээ өсдөг.Харин одоогийн төр иргэдийн амьдралыг дээшлүүлэх гэж чадлаараа зүтгэж байна.

Avatar

Нэргүй 2023-07-27 203.98.76.176

Б.Бейсен ч дээ, чадвар муутай, мөнгө хөөж, хүний б**с ухасан өөдгүй гар. ийм хүнийг гаргах ямарч хэрэггүй

Avatar

irgen 2023-07-27 202.9.40.22

MAN garuudaa 25.30 aas deesh ajillasan 65 qas deesh nasnihandaa horoo .Sum bagaar n sudlaad shuud olgo.Naadahiig chin Mengeer zardag humuus zundee bn.Garah zardal n geed munge avdag.3 jil zohioliin duu duulaad.negch tatvar tulehgui.tsetserlegiin huuhdiin orond untaad .Odon zuuh uom.Egch.avch bga n icheesei

Avatar

Нэргүй 2023-07-27 59.153.112.34

ЭМНЭЛГИЙН ХАЛААД НӨМӨРСӨН СУИС-ЙН ОЮУТНУУД БАЙХ ВИЙ ДЭЭ..

Avatar

ОЮУТНЫ ХОЛБОО 2023-07-27 203.98.76.4

Оюутны Холбоо гэж Улс Төрлүү гарах "Гарам Гарц Гүүр" байнаа хөөөө

Avatar

Зочин. К. 2023-07-27 202.126.90.107

Мангарууд олонхиороо түрээ барьж авч хэлэлцдэггүй болохоос Бейсен гишүүн УИХ ын чуулган дээр эрүүл мэндийн салбарын талаар бараг өдөр болгон дуугардаг шүү. Хүний хөдөлмөрийг хавтгайруулан харлуулж болохгүй шүү.
Харин ч сонгууль дөхөх тусам муу сайн троллууд та нар РR хийж хүн болгоныг харлуулахаа болимоор.

Avatar

Нэргүй 2023-07-27 202.70.37.160

Сэлэнгэ нутгийхан энэ нэг Хятад цартай хүүхнээ битгий сонгоорой доо.

Avatar

Нэргүй 2023-07-27 192.82.91.239

түүхэнд хар толбо үлдээнэ

Avatar

Нэргүй 2023-07-27 112.72.8.90

Өнгөрсөн 30 жилд нэг л зүйлд их харамсал гайхашралыг мэдэрдэг. Өмнө сонгогдсон гишүүд дараагийн сонгууль руу хамаг байдагаа цацан цацан нүүрээ ширлэн ширлэн дараагийн сонгууль руу дайрдаг тэнд гайхамшгийн том орлогын сав байх юмаа.

Avatar

яагаад ийм сөрөг мэдээлэл цацна вэ 2023-07-27 192.82.65.180

Яг үнэндээ эмнэлэгт үзүүлэх гэхээр бөөн оочер дараалалттай, 7 хоног явж байж үзүүлж шинжилгээ хийлгэнэ. Эдгээр гишүүд ахмадуудын эмнэлэг явж өдөржингөө оочирлодог, Оочер 5 сарын дараа гарч ирдэг хэцүү байдалд нь туслаж байна. Сэтгүүлчээ эцэг эхээсээ асуугаач. Улсын том эмнэлэгт бүтэн зурагаа авхуулахад 3 сарын дор хаяж оочертой. үзүүлэхэд ч гэсэн шинжилгээ хийлгэж байж үзүүлнэ. оочер дараалал ихтэй. тиймээс УИХ гишүүд сонгогдохын төлөө ийм зүйл хийж байгаа нь сонин ч ард иргэдэд тустай л юм байн

Avatar

Нэргүй 2023-07-27 216.38.195.74

#, @- _;

Avatar

Зочин 2023-07-27 192.82.81.16

Ийм л холын бодолгүй байгаа шд. Хааяа нэг дагуулж очдог эмчээр яаж эмчлүүлэх гээд байгаан? Хэдэн эм бичиж өгөөд л явна, хэн дараа нь үр дүнгээ хянах болж байна? Тэрний оронд УИХ гишүүн чинь нутаг орондоо байнгын сайн эмнэлэг, эмчтэй байх тал дээр ажиллах ёстой шдээ.

Avatar

Зочин 2023-07-27 202.70.47.137

Эрүүл мэндийн салбараа, эсч эмнэлгийн ажилчидаа… цаашилбал Монголоо муухай харагдуулж байна…. гуниг гуниг…. ичиж амьдраач УИХ гэх рор малнууд…. тэр дорхноо ЭМ салбарын огтолцоог сайжруулах талаар хууль гаргаж ажиллаач… даанч толгой нь хүрэхгүй л дээ. … өнөөдрөөрөө амьдрагч махан идэштэнгүүд

Avatar

зочин 2023-07-27 202.21.120.66

Дамдиннямын эмч нар зүгээр өмнөх шинжилгээнүүд дээрээс хараад зөвөлгөө өгөх маягтай явагдлаа Ер нь энэ эмч нарыг УИХ гишүүд хувиараа авчирсэн үү эсвэл ОУУЗН-н хүрээний төсөл хөтөлбөрүүдээс хуссан уу , эсвэл төсвийн мөнгөнөөс хуссан уу гэдэг нь сонирхол татаад байна Тэрийг сэтгүүлчид нэг сайн лавлахад илүүдэхгүй байхоо

Avatar

Нэргүй 2023-07-27 188.162.254.8

Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !

Avatar

Нэргүй 2023-07-27 202.126.88.117

Сайн үйлс дэлгэрэх болтугай

Avatar

Нэргүй 2023-07-27 202.126.88.117

Сайн үйлс дэлгэрэх болтуга

Avatar

Нэргүй 2023-07-27 202.126.88.117

Юу ч гэмээр юм бэ дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж