Арслантай гүүрийг шинэчлэх зургийн тендерийг 2 дахь удаагаа хаав

Арслантай гүүрийг шинэчлэх зургийн тендерийг 2 дахь удаагаа хаав

Арслантай гүүрийг шинэчлэх зургийн тендерийг 2 дахь удаагаа хаав

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах арслантай гүүрийг буулгаж, шинээр барих зураг төслийн ажилд тендерийг хоёр долоо хоногийн өмнө зарласан. Тодруулбал, Арслантай гүүрийн шинэчлэлт, холбоос замын зураг төслийн тендер өнөөдөр дуусч байна.

Нийт 120 сая төгрөгийн үнэ бүхий зураг төслийг шалгаруулах бөгөөд санхүүжилтийн эх үүсвэр нь нийслэлийн хөрөнгө оруулалт. Өмнө нь зургадугаар сарын 26-нд анх уг тендерийг нээж долдугаар сарын 5-нд хаасан. Үр дүн гараагүй учраас ийнхүү хоёр дахь удаагаа зарлаад байгаа юм.

Сүхбаатар дүүргийн 1, 8 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 1, 6 дугаар хороонд хийгдэх гүүр буулгаж, шинээр барих, холбоос замын зураг төслийн саналыг цахимаар авч байгаа бөгөөд хялбаршуулсан зохицуулалттай. Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журмын дагуу хосолмол үнэлгээний аргаар шалгаруулалт хийх юм. Гэхдээ тус тендер шалгаруулалтад одоогоор хэчнээн компани санал өгсөн нь тодорхойгүй байгаа бөгөөд хэрэв шаардлага хангаагүй бол хуулийн дагуу тус тендерийг дахин зарлах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-26 64.119.18.170

За болилдоо Сумъяабазараа. Батбаяр гэж нэг улаан дурак Энх тайваны гүүрийг юу болгочихсон байгааг харж байгаа биздээ. манайд гүүрийн маш сайн, бас нэг аятайхан зураг хийчих нэг компани, онц сайн мэргэжилтэн байхгүй гэдэгийг мэддэггүй юм уу.

Avatar

Нэргүй 2023-07-26 202.126.92.98

Арслантай гүүрийг нурааж, хотын захиргаанд ажилд орсон хөдөөний нэг нөхөр байрны мөнгөтэй болж, Яармагын нүхэн гарц шиг новшын юм хийнэ дээ, харсан юм шиг хэлье… Эд нарт хотын түүх, соёл, зарчим түй ч хамаа байхгүй…

Avatar

Zochin 2023-07-26 147.161.198.126

Зүгээр байгаа гүүрийг нурааж байхаар өөр газар гүүр барих юм уу эсвэл эвдэрсэн гүүр замаа засмаар юм. Арслантай гүүр чинь их сайхан гүүр. Юу нь муудаад яагаад нураах болсон талаар тодорхой мэдээлэх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-07-26 66.181.190.132

Бат үүлийн үед нэг шээлтүүр хийсэн. Одоо МАН ын үед бас нэг… юу ч хийх гээд байгаа юм

Avatar

Нэргүй 2023-07-26 66.181.160.14

гүүр буулгаж шинэчилнэ гээд юугаа донгосоод байнаа тэрний оронд ёстой голынхоо даланг засаж сайжруулах хэрэгтэй ш дээ эргүүнүүд дандаа луйвар мөнгө саах аргаа хийж байх юм

Avatar

Нэргүй 2023-07-26 124.158.107.35

энийг буулгах шаардлага байхгүй үүгий оронд сэлбэ голын далангаа шинэчил

Avatar

зочин 2023-07-26 192.82.82.135

Түүх болсон, он цагийн уртын шалгуурыг давсан сайн гүүр шүү

Avatar

Нэргүй 2023-07-26 213.87.138.85

~ Халуун охид таныг хүлээж байна – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-26 202.9.46.172

Хайран сайхан залуу насны дурсамж болсон гүүр минь ингэж дуусах ч гэж дээ, хулгайнуудын дундаас нь мөнгө щааж, шахаа цавчаа хийж, тендер дээрээс нь 10 хувьдах, адаглаад падаан дээр нь ажиллацгааж идэх гэсэн л башир арга юм. Уг нь бөхлөөд хүчитгээд тордоод аваад үлдэх арга чарга байхгүй л юм байх даа

Avatar

зочин 2023-07-26 202.55.188.91

Гүүрээ нурааж байснаас далангуудаа нэмэх, далан доторх зураг төсөлд зарцуулсан нь дээр юм шиг санагдах юм. Зарим улсуудад Сувец, Панам гэсэн том том далайнуудийг холбосон сувгуудийг ухаад гаргачихаж байна ш дээ. Манайд бол Сэлбийн далангаа баричих байлгүй дээ.

Avatar

Нэргүй 2023-07-26 66.181.177.134

Нураахын оронд шинээр бариач МАНгаруудаа.

Avatar

зочин 2023-07-26 202.55.188.91

Ийм сайхан гүүрийг дахиж бариад байх юу байнаа. Харин далангуудаа нэмж барихыг бодож болдоггүй юм уу. Ийм хачин юм ярьцгаагаад байхаар яаж үер уснаас хол байж чадах юм бэ. Гүүрнийхээ доодох шороог доошлуулаад суурийг нь доош нэмж хүчитгэж цутгадаг гадаадын технологи байвал судалж үзэж болдоггүй юм уу. Далан доторх шороо чин жил болгоны үерээр дээшлээд байгааг нь доошлуулах талын юм бодож болно ш дээ. Ер нь ийм сайхан гүүр дахиад 30 жилдээ яах ч үгүй ш дээ.

Avatar

Нэргүй 2023-07-26 38.42.106.107

Мөрөөрөө, төрд байгаө хэнийг ч дагуулахгүй их ажил амжуулж байгаа гүүрийг солих гэж улайрах учир нь юу вэ?

Avatar

тэнэглэл 2023-07-26 202.126.93.78

энэ бол тэнэглэл шүү, гүүр барих биш зүгээр л нэг зурагийг нь зуруулахад 120сая гэж байна ш дээ, хэнийг доромжлоод байнаа. энэ бол зүгээр мөнгө угаалт шүү, хуучин гүүрний зургаараа барь л даа, дахиж битгий зураг зураад бай, зургийн хэдэн таньдаг компаниудаараа дамжуулж төсөв идээд бнаааааа

Avatar

боловсрол 2023-07-26 66.181.166.134

гүүр барих зардал нь 1,5-2 тэрбум бх бололтой, зургийн төсвийг харахад

Avatar

Зочин 2023-07-26 165.225.111.27

Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохгүй л байгаасай. Муу гүүр биш шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж