Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах арслантай гүүрийг буулгаж, шинээр барих зураг төслийн ажилд тендерийг хоёр долоо хоногийн өмнө зарласан. Тодруулбал, Арслантай гүүрийн шинэчлэлт, холбоос замын зураг төслийн тендер өнөөдөр дуусч байна.
Нийт 120 сая төгрөгийн үнэ бүхий зураг төслийг шалгаруулах бөгөөд санхүүжилтийн эх үүсвэр нь нийслэлийн хөрөнгө оруулалт. Өмнө нь зургадугаар сарын 26-нд анх уг тендерийг нээж долдугаар сарын 5-нд хаасан. Үр дүн гараагүй учраас ийнхүү хоёр дахь удаагаа зарлаад байгаа юм.
Сүхбаатар дүүргийн 1, 8 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 1, 6 дугаар хороонд хийгдэх гүүр буулгаж, шинээр барих, холбоос замын зураг төслийн саналыг цахимаар авч байгаа бөгөөд хялбаршуулсан зохицуулалттай. Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журмын дагуу хосолмол үнэлгээний аргаар шалгаруулалт хийх юм. Гэхдээ тус тендер шалгаруулалтад одоогоор хэчнээн компани санал өгсөн нь тодорхойгүй байгаа бөгөөд хэрэв шаардлага хангаагүй бол хуулийн дагуу тус тендерийг дахин зарлах юм.
Холбоотой мэдээ