Авлигатай тэмцэх газар /АТГ/ нь энэ оны эхний хагас жилд улсын хэмжээнд хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргасан 44,000 мэдүүлэг гаргагчийн хүрээнд хяналт, дүн шинжилгээ хийсэн байна.
Хяналт шинжилгээний шатанд авлига, албан тушаалын гэмт хэргээр өмнө нь ял шийтгүүлсэн 14 албан хаагч төрийн албанд ажиллаж байсныг тогтоож, чөлөөлүүлжээ.
Учир нь, төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах хуулийн шаардлагыг зөрчсөн тул Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хандаж, нэр бүхий төрийн 14 албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлүүлсэн хэмээн АТГ-аас мэдээлэв.
Холбоотой мэдээ