"Дархан, Эрдэнэтийн замд 65 км/цаг хурдтай явах стандарттай"

"Дархан, Эрдэнэтийн замд 65 км/цаг хурдтай явах стандарттай"

"Дархан, Эрдэнэтийн замд 65 км/цаг хурдтай явах стандарттай"

Аялал зугаалгын сар болж байгаатай холбогдуулан иргэд хөдөө, орон нутаг руу ихээхэн зорчих болсон. Тэгвэл Монгол Улсын хувьд  автозамын нөхцөл, стандарт нь автомашин цагт 80 км хурдлахад тохирдоггүйгээс осол аваар ихээр гардаг. Ялангуяа, Дархан, Эрдэнэтийн автозам хоёр эгнээ, эсрэг хөдөлгөөнтэй  автозамын хувьд аюулгүй явах хурд нь эгнээний өргөнөөс хамаарч цагт  65 км-ээс илүү хурдтай явж болдоггүй байна.

Замын хөдөлгөөнд оролцогчдын төлөө ТББ-ын тэргүүн Р.Мөнхбаяр:

-Монгол Улс 1968 онд Венийн конвенцид нэгдсэн. Тэр хэмжээгээрээ Монгол  Улсын автозамын дүрмийн заалт, хурдны хязгаартай холбоотой асуудлууд яригдсан. Автозам дээр  цагт 80 км хурдтай явбал зам тээврийн осол гарах эрсдэлтэй.  Жолооч нар цагт 80 ба түүнээс дээш хурдтай явах боломжтой юу? гэх зүйлийг асуудаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цагт 70 км хурдтай явах саналыг тавьсан. Хурдыг яагаад буулгах ёстой вэ гэвэл эгнээний өргөн замын нөхцөлөө бодолцох ёстой байдаг. Түүнчлэн техникийн нөхцөлөө бодолцоно.

Мөн цагт 100 км цагийн хурдтай явж байгаа жолооч хөгжмөө асаах, ус уух, бохь зажлах гэх мэт янз бүрийн үйлдэл хийдэг. Энэ үйлдүүдийг хийхэд анхаарал сарниснаас автомашин бага зэрэг хазайлт өгдөг. Хэрэв тухайн автозам хангалттай өргөн байж чадвал цагт 100 км цагийн хурдтай явахад ямар ч аюул, осол гарахгүй.

Тэр тусмаа хол замд явж байгаа жолоочдын хувьд хэдэн цаг хөдөлгөөнгүй явна гэж байхгүй. Ямар нэгэн байдлаар хөдөлгөөн хийдэг.  Автомашин хазайлт өгсөн ч эгнээндээ л байх ёстой. Гэтэл автомашины хурд болон автозамын өргөнөөс хамаараад хазайлт өгөхөд эгнээ өргөн биш бол эсрэг урсгал руу орж осол аваар гаргах, жолоодлого алдах гэх мэт эрсдэлтэй байдлыг үүсгэдэг. Дархан, Эрдэнэтийн автозамаар явахдаа цагт  65 км хурдтай явбал аюулгүй. Энэ бол тухайн автозамаар зорчих стандарт" гэдгийг тайлбарлалаа.

Зөвхөн хурдны зам дээр хурдтай явах ёстой бөгөөд осол гаргаж байгаа хүмүүсийн 80 хувь нь хотын хоорондын жолооч нар байдаг байна. Жолооч нар автозамын нөхцлөө мэдэхгүйн улмаас үерийн усаар орж ирсэн хайрга, шороо нь зам дээр таарахад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадахгүй байх нь аюул дагуулдаг байна.

Л.ЭНХТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

оёир 2023-07-26 66.181.179.218

хурд болхуйнаа бёнзэн 20000 болооч
би

Avatar

Нэргүй 2023-07-26 82.132.229.161

65миль байлгүй дээ . Ер нь бол хэт хурд осолтой . Гэхдээ хот, сурин газруудаас гадна 80 км цагийн хурд ч арай л удаан . бид осол авараас сэргийлсэн дээ ч нэг их биш албаар бие биендээ дарамт үүсгэж зөрчил гаргах шалтгаануудыг олоод түүгээрээ хоорондоо сайхан хэрүүл хийгээд байдаг юм биш үү

Avatar

Нэргүй 2023-07-26 66.181.160.14

100 аас дээш явж байгаа бол танд хүний амь нас хамаагүй юм байна зөвхөн хэдэн халтар төгрөг л харагдаад байгаа юм байна

Avatar

Нэргүй 2023-07-26 124.158.107.35

100 с дээш хурдтай явж байгаашт

Avatar

Нэргүй 2023-07-26 150.129.141.214

хулхи болохнь батлагдлаа даа

Avatar

Нэргүй 2023-07-26 202.126.89.1

балайр үхэр тэрэг унаж явахуу

Avatar

Нэргүй 2023-07-26 184.60.63.245

Ер нь 100км/цаг байх хэрэгтэй. 65 гэдэг арай бага байна.

Avatar

Нэргүй 2023-07-26 213.87.138.85

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-26 202.21.108.8

Хөгжмөө асах гэж байгаад хазайгаад осолдсон тохиолдол байхгүй ээ, осол гарах гол шалтгаан нь гүйцэж түрүүлэх мөн

Avatar

Нэргүй 2023-07-26 150.129.141.214

хулхи талдаа л юм байна гэж ойлголоо.65 км гэхээр шүү

Avatar

Нэргүй 2023-07-26 66.181.177.134

Замын өргөн хамаагүй. нэг эгнээ хурдны зам гадаадад 100аас илүү хурдтай байдаг.

Avatar

Нэргүй 2023-07-26 66.181.189.245

хэн дуртай нь өөрийгөө янз бүрийн нэр өгч юу дуртайгаа ярьдаг болждээ. стөндарт гэж юу байдгийг ч мэдэхгүй, хууль, дүрэм журмйн ялгааг ч мэдэхгүй.

Avatar

Нэргүй 2023-07-26 203.98.76.249

хот хооронд 80 шүү дээ. 90 бол зөвшөөрөх хурд.

Avatar

Зочин 2023-07-26 139.5.217.237

65 км,цагийн хурдтай явах нь зөв.. Хэт хурдлаад хэдэн минут хожиж яах юм Аварь орол гарч хүмүүсийн амь нас үрэгдээд байна.Манай зарим нөхөд төрийн байгууллагын зүгээс тавьсан шаардлагыг энгээд л эсэргүүцдэг .Тэгээд аюул зөрчил гарахаар төрийн албыг учиргүй шүүмжлэнэ..

Avatar

Нэргүй 2023-07-26 192.82.67.160

Дээд хурдыг 90 болгох хэрэгтэй. Үнэндээ хурд хэд байх нь хамаагүй тэнэг Оркууд байгаа цагт хурдаа ч хэтрүүлэнэ, аваар осол ч гаргана

Avatar

Нэргүй 2023-07-26 94.75.218.175

Юу гэсэн үг вэ ? 2023 онд шинэхэн тавьсан замаар 80 км/ц ч явж болдоггүй гэж ярихаасаа ичих хэрэгтэй. Тэгж явж болдоггүй бол тавихаас нь өмнө стандардаа өөрчлөөд орчин үеийн зам тавихгүй яасан бэ ?Хэдэн онд амьдарч байгаагаа мэдэх хэрэгтэй. Суүэр зураг төсөл харуулаад л байсан яг цаг дээрээ зүгээр л дээр үеийн замаа уулын чулуу ухаж чанаргүй хийсэн. Шалгаад явж байгаа Азиин хөгжлийн банкныхан гэсэн худлаа дүр эсгэсэн амьтад байсан. Юм ярихаар хариулахгүй байсан. ХУЛХИ зам

Avatar

Зочин 2023-07-26 103.229.120.248

Дархөн Эрдэнэтийн хоорондох зам гэж бна, эхлээд ойлгож унш

Avatar

Зочин 2023-07-26 66.181.191.51

Энэ замд жолооч нарын 70-80% нь цагт 120-150 км ийн хурдтай явдаг. Үүнийг хүн болгон мэдэж байгаа. Монголд дэлхий сөнөсний дараа л хууль дүрмээ хэрэгжүүлэх байх. Хар амиа бодсон бэртэгчингүүд бол авто зам дээр бол а******н л гэсэн үг.

Avatar

msjsh 2023-07-26 66.181.161.41

za ene odoo hedend on amidraad bga iddu ve. tgvl zasmal zamaar yadii

Avatar

jfdjhfdjhjhfd 2023-07-26 66.181.165.89

80 км/цаг явдаг байх, замаа энэ стандартад хангаж барих хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-07-26 103.161.242.254

УБ-Дархан 220км-г 2хон цаг явдаг, 3хан цаг явдаг гээд гайхуулдаг хүмүүсийг анхаармаар юмаа. Замын эхлэл төгсгөлд гарсан орсон цаг, хурд нарийн хэмждэг болох боломжтой доо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж