Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнөөдөр Солонгосын дайнд оролцсон Хятадын цэргүүдийн оршуулгын газарт очиж, цэцэг өргөсөн тухай төрийн хэвлэл "KCNA" мэдээллээ. Тэрбээр дүү Ким Ё Жоны хамтаар хятад цэргүүдийн дурсгалыг хүндэтгэх газарт очсон байна.
Солонгосын дайнд Пёньяны талд тулалдан амиа алдсан хятад цэргүүдийг дурсч, хамгийн гол холбоотон Бээжингийн гавъяаг онцолсон нь энэ. Пёньян нь Солонгосын дайны гал зогсоох гэрээний 70 жилийн ойг "Ялалтын өдөр" хэмээн тэмдэглэхээр бэлтгэж буй юм. Маргааш болох арга баярын сүрт парад, арга хэмжээн оролцохоор Хятад, Оросын төлөөлөгчид Пёньянд айлчилсан.
Харин Өмнөд Солонгос болон АНУ-ын талаас мэдээлэхдээ, Пёньянд парадтай холбоотойгоор цэрэг, техникийн тоо нэмэгдсэн гэдгийг онцолж, "нөхцөл байдлыг ажиглаж байна" гэв.
Ким Жон Ун өмнө нь Даваа гаригт "Эх орны чөлөөлөх дайн"-д үеэр амь үрэгдэгсдийн оршуулгын газарт очиж, АНУ-ын империализмын эсрэг тэмцсэн цэргүүдийг дурссан гэж "KCNA" мэдээлжээ. Солонгосын хойгийг хоёр хуваасан дайныг Пёньяны тал "Эх орны чөлөөлөх дайн" гэж нэрлэдэг.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ