Э.Ану-Үжин: Уур бухимдлын цаана нуугдаж байгаа мэдрэмж үнэн байдаг

Э.Ану-Үжин: Уур бухимдлын цаана нуугдаж байгаа мэдрэмж үнэн байдаг

Э.Ану-Үжин: Уур бухимдлын цаана нуугдаж байгаа мэдрэмж үнэн байдаг

Сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг гаднаа харагдахгүй хэр нь хүнийг дотроос нь идэж, шаналгадаг.  Энэ талаар “Гэрэлт ирээдүй” сэтгэл судлалын төвийн захирал, Олон улсын зөвлөх, эерэг сэтгэл заслын сэтгэл зүйч Э.Ану-Үжинтэй уулзаж сэтгэл зүйн эрүүл мэнддээ хэрхэн анхаарах тухай ярилцлаа.


– Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний амьдарч буй нийгэм маш  их стресстэй, уур бухимдалтай байгаа нь өдөр тутамд л  мэдрэгдэх боллоо.  Ер нь сэтгэл зүйн эрүүл мэнд, ялангуяа уур бухимдлаа хэрхэн удирдах вэ гэдэг асуултаас яриагаа эхлүүлье?

– Бодлоос мэдрэмж үүсдэг. Таны бодол өөрчлөгдөх үед мэдрэмж өөрчлөгдөж байдаг. Болоод өнгөрч байгаа үйл явдлыг би аль өнцгөөс нь харж, юу гэж бодсоноо эргэн санаснаар хэзээ, хаана, юунаас болж юу мэдэрснээ таньж болдог. Уурласандаа хийсэн зүйлс, хэлсэн үгс үнэн байдаггүйг, уурлаж байгаа хүн өөрөө ухамсарлах нь чухал. Уур бухимдлын цаана нуугдаж байгаа мэдрэмж нь харин үнэн. Тэрхүү мэдрэмжээ хүн ямар ч хамгаалах механизмаар илэрхийлж болно. Зугтах, үгүйсгэх, оюунлаг, мартах, нүүр тулах, шилжүүлэх гэх мэтээр.

-Бид заримдаа дотоод мэдрэмжээ нууж, таагүй байсан ч зарим зүйлийг тэвчээд, дотроо хадгалаад өнгөрөх нь бий. Ер нь тэвчээрийн талаар та ямар бодолтой байдаг вэ. Хэцүү санагдсан ч тэвчээд яваад байх нь эргээд сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх үү? 

-Хэрвээ би тэвчихийн бол ямар нэгэн сайн үр дүн ирдэг гэсэн ийм ойлголт байгаад байна. Тэвчээр гэдэг ойлголт маань өөрөө тухайн хүнд байгаа чадварын тухай яригдаж байгаа юм. Эндээс тухайн хүн яагаад тэвчээртэй болсон юм бэ гэдэг шалтгаан гарч ирж байна л даа. Магадгүй тэвчээртэй байвал хайрлагддаг, хүндлэгддэг, хүмүүст хүлээн зөвшөөрөгддөг гэдэг ч юм уу бид нарын хувьд сэтгэл зүйн хувьд хүлээн зөвшөөрөгдөх, хайрлагдах, халамжлуулах, анхаарал татах гэсэн ийм хэрэгцээгээ ямар нэгэн чадвараа хөгжүүлснээр түүнээсээ авдаг байх нь . Бусад хүмүүс бид нарт ийм мэдрэмж өгдөг учраас хангалттай удаан хугацаагаар хэцүү зүйл болсон ч гэсэн тэвчсээр байдаг. Энэ чадвараа бид нар тэвчээрээ ихэсгэж хөгжүүлсээр байдаг.

-Хүн бүхний хувьд сэтгэлээ онгойлгох арга нь өөр байдаг. Гэхдээ хорсол бухимдал, ганцаардал гэх  мэдрэмжүүдээ дотроо хадгалаад явах нь зөв үү. Ер нь сэтгэл, санаагаа яаж тогтвортой байлгах юм бэ? 

-Ямар нэгэн хэцүү зүйл чиний дотор байгаад байна. Тэр дотор байгаа мэдрэмжээ бусадтай хуваалцахаас, найзууддаа хуваалцахаас эмээж байна гэдэг нь өөрөө нууцаа алдахаас айж байгаагийн шинж. Хэн нэгэнд хуваалцах хэрэгцээ энэ хүнд хэрэгтэй байна. Гэхдээ аюулгүй өөрийнхөө нууцыг хадгалмаар санагдсан байгаа. Учир нь өөрийг нь хүлээн зөвшөөрөх тийм харилцааг хүсэмжлээд байх шиг байна. Дотроо хадгалаад яваад байна гэдэг чинь миний дотор ямар нэгэн зөрчил үүсч байгаа гэхдээ, би гаднаа зүгээр харагдаж байгаа ч гэсэн дотор зөрчил ихтэй гэж харж болно.

-Сөрөг зүйл их боддог. Бодолдоо түүртдэг хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүст юу гэж зөвлөх  вэ?

-Чи өөртөө хэрхэн ханддаг вэ гэдгийг эхлээд өөрөөсөө асуух хэрэгтэй. Учир нь тухайн хүн  өөртөө шаардлага өндөртэй төгс байх эрмэлзэл өндөр байх юм бол бусад хүмүүст сөргөөр хандана. Бусдад маш их шаардлага тавьдаг ийм зан чанар ажиглагддаг. Харин ямар нэгэн байдлаар бусдаас хүлээлт багатай,  өөрөөсөө хүлээлт багатай, өөрийнхөө сул талуудыг хүлээн зөвшөөрсөн байх чадварт суралцах хэрэгтэй.

-Өөртөө итгэх итгэл бол маш чухал. Харин өөртөө итгэлгүй болсон үедээ тэр үеийг хэрхэн даван туулах талаар юуг хэлэх вэ? 

-Өөрөө өөртөө итгэх итгэлгүй болж байна гэдэг чинь миний дотроос дотоод хүн маань надад ямар нэгэн шүүмжлэл өгч байна гэсэн үг. Ийм үед  дотоод шүүмжлэгч, дотоод урам зориг өгөгч гэсэн хоёр мэдрэмж бий болно. Өөрсдийнхөө дотоод хүндээ нэр өгвөл зүгээр байдаг. Дотоод шүүмжлэгчдэдээ хөгжилтэй нэр өгөх нь өөрт чинь жаахан ч гэсэн нэмэр болдог. Охид ихэнхдээ "Синдрелла" гэдэг  хошин маягийн нэр өгдөг. Ийм нэр өгчихвөл “Өө синдрелла намайг шүүмжилдгээрээ шүүмжилж байна” гээд өөр өөртэйгөө харилцан ярилцаж эхэлдэг. Буцаад урам зориг өгөх  нэг бодол нь өөрөө өөртөө итгэлгүй болгосон бодлыг нь урам зориг өгсөн бодол болгож эргүүлж хувиргаж сурах хэрэгтэй. Иймэрхүү маягаар энэ  мэдрэмжээ даван туулах боломжтой юм.

-Сэтгэл зүйд хэрхэн анхаарах талаар та зөвлөгөө хэлэхгүй юу? 

-Хүн сэтгэл хөдөлсөн үедээ тухайн үйл явцын үед би яг юу мэдэрч байна, би ганцаардаж байна уу би таатай уур амьсгалд байна уу, энэ хүн надад аюулгүй санагдаж байна уу гэх мэтчилэн өөр өөрийнхөө сэтгэл зүй болон бие махбодтойгоо харилцаа холбоо тогтоож чаддаг байх хэрэгтэй. Иймэрхүү тохиолдолд тухайн хүн ямар нэгэн юманд донтох байдал 30 хувиар буурдаг мөн сэтгэл зүйн шалтгаантай бие махбодын өвчинд нэрвэгдэх байдал 15-25 хувь буурдаг байгаа.

-Хүүхдийг багаас  нь эхлээд сэтгэл зүйд нь хэрхэн анхаарвал зүгээр юм бол? 

-Тухайн хүүхдэд аюулгүй мэдрэмж төрүүлэх нь чухал. Дараагаас нь хамгаалагдсан, хайрлагдсан мэдрэмж өгч өсгөх хэрэгтэй. Ингэж байж тэр хүүхэд сэтгэл зүйн ямар нэгэн дарамтгүй эрүүл сэтгэл зүйтэй өснө. Цаашлаад эцэг эхчүүд маань хүүхдүүддээ сэтгэл зүйн дархлааг бий болгох хэрэгтэй.

-Сэтгэл зүйн дархлаа гэдгийг юу гэж боддог түүнийг хэрхэн өөртөө суулгах вэ?

-Та эргэн тойрноосоо хүлээн зөвшөөрлийг хайж нэлээд их хугацааг өнгөрүүлсний эцэст өөрийнхөө доторх хүнийг хүлээн зөвшөөрөхийг хүссэн байж болно. Дандаа сайн талууддаа талархаад байвал таны тархи “Өөрийгөө ялгаж харьцаж байгаа”-г логикоор ойлгочихно. Иймд сул талууддаа, эрсдэлтэй талууддаа ч талархаад байвал та өөрийгөө сая л зөв таньж бодитоор өөртөө талархаж байгаа гэсэн үг. Өөрийгөө хайрлах нь үргэлж сэтгэл санааг сайхан байхыг хэлэхгүй. Өөрийгөө ямар зүйлд эмзэглээд байгаагаа ойлгодог. Ямар үед сэтгэлээр унадгаа мэддэг, таагүй мэдрэмжээ сайхан мэдрэмжийн хамтаар хүлээж аваад сурчихвал ихээхэн давуу талтай.

– Сэтгэл зүйн боловсрол яагаад бидэнд хэрэгтэй вэ?

– Сэтгэл зүйн боловсрол нь мэдэрсэн зүйлээ бусдад түгээх явдал. Жишээ нь хэн нэгэнд өөрийгөө хайрлаж сур гэж хэлэхэд, тэр хүн өөрийгөө хайрлаж  мэддэггүй. Учир нь уншаад цээжлээд ашиглахтай адилгүй зүйл. Харин тэр хүнийг хайрлаад үз. Тэгвэл тэр хүн өөрийгөө хайрлаж эхэлнэ.

 

Л.ЭНХТУУЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-28 213.87.148.219

>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-28 216.200.84.188

4;

Avatar

- oc; # #- 2023-07-28 216.200.84.188

ychryylcan xoxipol, bycduin t;

Avatar

-cpok- dyyriaml;? 2023-07-28 216.200.84.188

xariytsduin baigaad bizde, JP abaad ybx muni, U

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж