Монголд аялахаар ирсэн Өмнөд Солонгосын жуулчин Горхи-Тэрэлжид буудалласан амралтын газарт өчигдөр /2023.07.25/ нас баржээ. БНСУ-аас ирсэн бүлэг жуулчин Налайх дүүргийн нутаг, Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газар дахь “Чин чандмань” амралтын газарт буудалласан байна.
Жуулчдын нэг болох 58 настай, Дэгү хотын харьяат иргэн ил харагдах гэмтэл шархгүй таалал төгссөн байжээ. Хамт яваа хүмүүс нь цагдаагийнханд “Архаг хууч ямар нэг өвчингүй, даралт ихсээд байгаа бололтой гэж ярьж байсан” гэдэг тайлбар өгчээ. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Холбоотой мэдээ