Швейцарын Цюрих хотод энэ сарын 16-25-нд олон улсын химийн олимпад зохион байгуулагдаж, Монгол сурагчид хүрэл медаль хүртжээ.
Тодруулбал, Орчлон сургуулийн сурагч А.Амартүвшин, Б.Номин нар тус бүр хүрэл медаль хүртсэн бол Шинэ Монгол Харумафужи сургуулийн сурагч Б.Эрмүүнболд тусгай шагнал гардсан байна.
Тус олимпиадад дэлхийн 87 улсын 348 сурагч мэдлэг оюунаа сорьсноос Монгол Улсыг төлөөлөн оролцсон дөрвөн сурагчаас хоёр нь хүрэл медаль, нэг сурагч тусгай шагнал хүртжээ.
Холбоотой мэдээ