Хязаалан насанд Завханмандал сумын уяач Ш.Доржрагчаагийн халтар түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2023.07.26-нд нийтлэгдсэн

Хязаалан насанд Завханмандал сумын уяач Ш.Доржрагчаагийн халтар түрүүллээ

Хязаалан насанд Завханмандал сумын уяач Ш.Доржрагчаагийн халтар түрүүллээ

Завхан аймгийн 100 жилийн ойн их баяр наадмын  “Очирвааний хурд 2023” хурдан морины уралдааны хязаалан насанд 153 хязаалан  бүртгүүлж 140 гараанд гарч уралдсан байна. хязаалан насны айргийн таван байрыг танилцуулъя.

  1. Сүхбаатар аймгийн Халзан сумын Аймгийн алдарт уяач Уртнасангийн Тамирын уясан Завхан аймгийн Завханмандал сумын уяач Шонхорын Доржрагчаагийн халтар. Өнгөрсөн жил зүүн бүсэд айрагдсан. Энэ жил Жаргалтхааны 100 жилд түрүүлсэн.
  2. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат,Улсын алдарт уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очирын уясан Увс аймгийн Зүүнговь сумын уяач Далайн Батбаярын бор. Гримийн төл улс, бүсэд 3 түрүүлсэн хурдан хээр азарганых нь төл.
  3. Уралдаанч галын Улсын алдарт уяач Галсангийн Болдбаатарын уясан Завхан аймгийн Алдархаан сумын уяач Чинбатын Болд-Эрдэнийн хүрэн.
  4. Увс аймгийн Өндөрхангай сумын аймгийн алдарт уяач Дайвийнямын Батсайханы бор. Нутгийн унаган адуу. Тосонцэнгэлийн 100 жилд түрүүлсэн.
  5. Завхан аймгийн Нөмрөг сумын уяач Зиймаагийн Товуухоролын бор. /Цагдаагийн нүүдлийн унаган. Төв аймгийн Мөнгөнморьт сумын 100 жилд түрүүлсэн./

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж